Завхан аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлснээр, тус аймгийн бүх нутгаар Даваагаас Мягмар гариг (2020.12.28-29)-т шилжих шөнө -32 градус давж хүйтэрчээ. Тодруулбал, тус аймгийн Отгон сумын нутгаар агаартаа -49 градус, хөрсөнд -51 градус, Баянтэс сумын нутгаар агаар, хөрсөндөө -48 градус хүрч хүйтэрсэн бол Түдэвтэй, Тэлмэн сумын нутгаар агаартаа -47 градус, хөрсөндөө -50 градус, Цэцэн-Уул сумын нутгаар агаартаа -46 градус, хөрсөндөө -49 градус хүртэл хүйтэрсэн байна.
Ирэх оны эхний өдрүүдэд хүйтний эрч сулрахгүй тул төв, суурин газрын цахилгаан, дулаан хангамж, авто тээврийн зорчих хөдөлгөөнийг хэвийн явуулахад онцгойлон анхаарч, өвөлжилтийн нөхцөл, байдал хүндэрч болзошгүй тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг зөвлөжээ.
Б.ЖАРГАЛ
иргэн 2020-12-30 202.126.89.191
наад талд нь Баяанхонгорынн жаргалат сум бас л адилхан
Зочин 2020-12-30 150.129.142.164
16 оны нэгдүгээр сард Отгон суманд – 56,7 буюу -57 градус хүрсэн гэж статисткийн тоо байдаг .
Зочин 2020-12-30 202.21.108.46
Ай мөн тэсэх тэвчээр шаарддаг нутаг шүү. Голын хөндийн жавар чангаа чанга. Арын хөндийн жаврыг ахиад яаж туулна даа Амраг хонгор бүсгүйтэйгээ ахиад мөдхөн уулзана даа гээд өвгөд минь залуу насандаа дуулаад давхиж байсан байдгийм.
Зочин 2020-12-30 202.126.88.186
Нэг талдаа гайхамшиг, нөгөө талдаа аюултай нутаг. Ийи хүйтнийг даадаг мал сүрэг, амьтан араатан, жигүүртэн нь мөн ч тэсвэртэй байх нь…