Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны хоёр байрыг тусгаарлав

Хуучирсан мэдээ: 2020.12.30-нд нийтлэгдсэн

COVID-19

Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны хоёр байрыг тусгаарлав

Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны хоёр байрыг тусгаарлав

Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд хоёр эерэг тохиолдол батлагдсантай холбоотойгоор тус хороонд байрлах 11, 13 дугаар байруудыг өчигдөр (2020.12.29) тусгаарлажээ. 18 дугаар хороо болон хорооны цагдаагаас тусгаарлагдсан байруудад хүнс, тэжээл зөөхийг хориглосон байна. Дээрх байруудын тусгаарлагдсан иргэдийг доорхи утсаар холбогдож хүнс, тэжээлийн туслалцаа авахыг анхааруулжээ.

Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооноос тусгаарлагдсан байруудын оршин суугчдын судалгааг холбогдох байгууллагуудад гарган өгсөн байна. Covid-19-ийн нөхцөл байдал амаргүй байгаа тул 18 дугаар хорооноос иргэддээ гэртээ байж халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахихыг зөвлөжээ.

Тус хорооны “Оч Манал” өрхийн эрүүл мэндийн төв (ӨЭМТ)-өөр 2020 оны арванхоёрдугаар сарын 16, 21-ний өдрүүдэд үйлчлүүлсэн иргэн Covid-19-тэй нь батлагдсан тул тус өрхийн эмнэлэг ажиллахгүй байгаа аж. Дээрх өдрүүдэд "Оч Манал" ӨЭМТ-өөр үйлчлүүлсэн иргэдийг 84-р сургууль дээр сайн дурын шинжилгээнд хамрагдахыг анхааруулжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж