XI үеийн Acer брэндийг албан ёсны эрхтэйгээр худалдаалж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.12.30-нд нийтлэгдсэн

XI үеийн Acer брэндийг албан ёсны эрхтэйгээр худалдаалж эхэллээ

Та компьютерээ шинэчлэхээр төлөвлөж байна уу? Аравдугаар үетэй зууралдаж байгаа юм биш биз? Хамгийн хурдан, хамгийн хүчирхэг, шинэ 11 дүгээр үеийн CPU-тэй Acer брэндийн зөөврийн компьютерүүдийг PC Mall-д албан ёсны эрхтэйгээр худалдаалж эхэллээ. Хамгийн гоё нь ШИНЭ үеийн зөөврийн компьютерыг хуучин үеийн зөөврийн компьютерын ҮНЭЭР худалдан авах БОЛОМЖ-той юм. Гэрээсээ ажиллаж, сурч буй энэ үед хамгийн хэрэгцээтэй байгаа зөөврийн компьютерээрээ шинэ 11 дүгээр үеийн Acer брэндийг сонгоорой.

11-р үеийн процессорын тухай

  • Tiger Lake хэмээх нэршилтэй эдгээр шинэ үеийн процессорууд Laptop-уудад бүр гойд тохирох ажээ.
  • Өөртөө шинэ цувралын GPU агуулсан бөгөөд Thunderbolt 4 болон Wi-Fi 6-г шууд дэмжих чадвартай.
  • Өмнөхийн адил 10 nm node дээр хийгдсэн боловч CPU-ийн дотоод архитектор сайжирчээ. Тэр дундаа 10 nm-ийн SuperFin хэмээх дизайн ашигласан аж. Ингэснээр илүү сайн гүйцэтгэлтэй мөртлөө цахилгаан тэжээл бага зарцуулах боломжтой болов.
  • Танд ойлгомжтойгоор хэлэх аваас таны өдөр тутмын энгийн үйлдлүүдийг 11-р үеийн процессор 10-р үеийн процессороо бодвол 20 хувиар хурдан гүйцэтгэх чадвартай. Laptop ашиглаж буй үед батерейн ашиглалтыг нэг цагаар уртасгаж чадна.
  • Шинэ үеийн цуврал дотроо хамгийн хүчтэй CPU-г дурдвал: Intel Core i7 1185G7, 4 cores (цөмтэй), 8 threads (урсгал), 12-28W-ийн 4.8GHz (нэг цөм) хурдтай, 12MB cache. Графикийн хувьд, Intel’s Iris XE with 96 CUs clock 1.35GHz.
  • Шинэ CPU маань 8K HDR дэлгэц дэмжих чадвартай болсон. Аварга том 4K дэлгэц 4 ширхэгийг угсруулан залгана гэсэн үг. Өдөр тутам компьютер дээр ажилладаг вэб хөгжүүлэгч, график дизайн, excel мастеруудад дэлгэц хэзээ ч илүүдэхгүй. Түүнчлэн AI engine-тэй хослон ажиллах чадварыг CPU-дээ суулгажээ.

AMD процессорууд хүчтэй байгаа өнөө үед Intel-ээс том алхам хийж байна. Бүхий л гүйцэтгэлийг сайжруулж шинэ цуврал гаргажээ.

Acer брэндийн албан ёсны дистрибьютор PC Mall

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж