Дотоодын халдвараас шалтгаалж 2021 оны нислэгийг товлоно

Хуучирсан мэдээ: 2020.12.30-нд нийтлэгдсэн

Дотоодын халдвараас шалтгаалж 2021 оны нислэгийг товлоно

Дотоодын халдвараас шалтгаалж 2021 оны нислэгийг товлоно

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу 2020 оны нэгдүгээр сараас арванхоёрдугаар сарын 21-нийг хүртэл 111 удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэн 21092, газраар ОХУ, БНХАУ-аас хилийн боомтоор 6.637 буюу нийт 27729 иргэнээ тус тус татан аваад байгаа билээ.

Тусгай үүргийн нислэгээр татан авсан 21092 иргэний 3373 нь бага насны хүүхэдтэй гэр бүл, 2013 нь эрүүл мэндийн шалтгаантай иргэн, 2278 нь өндөр настан, 627 нь жирэмсэн, 861 нь энхийг сахиулагч, 11940 нь санхүүгийн хүндрэл болон хүндэтгэн үзэх бусад шалтгаантай иргэд байжээ. Уг нь арванхоёрдугаар сарын 25-нд Сөүл-Улаанбаатар чиглэлд тусгай үүргийн нислэг үйлдэх байсан ч дотоодын халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор дээрх нислэгийг цуцалсан бөгөөд ирэх нэгдүгээр сард хийхээр төлөвлөж буй.  

Цаашид ч тусгай үүргийн нислэгийг зогсоохгүй, үе шаттайгаар үргэлжлүүлнэ гэж Засгийн газар, Улсын онцгой комиссынхон онцолж байна. Ерөнхийдөө Covid-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалж 2021 онд хийх нислэгийн товыг тодорхой болгох юм. Гадаадаас эх орондоо ирэх хүсэлт гаргасан болон Монгол Улсаас гадаад руу явахыг хүссэн иргэдийн өргөдөл Шуурхай штабт ихээр ирж байгаа аж. Ямартай ч БНСУ болон Европ тивд байгаа иргэдээ авчрах зорилгоор Франкфурт рүү  нислэг үйлдэх урьдчилсан мэдээтэй байна.

Товчхондоо гадаадаас эх орондоо ирж буй иргэдийн тоо нэмэгдэж, тусгаарлах байрны хүрэлцээ хомс байгаа нь нууц биш. Гадаадын улс орнуудаас ирж буй иргэдийг дор хаяж 21 хоног тусгаарлаж байгаа. Тусгаарлалтад буй хүмүүс эмнэлгийн хяналтаас гарч амжаагүй байхад иргэдээ татан авчирсаар байгаа нь ёстой л саваа бэлдээгүй байж саалиа бэлдэхийн үлгэр болж байна гэвэл нэг их буруудахгүй болов уу.

Эрүүл мэндийн яамнаас “Улаанбаатар хотод халдвар голомтлон бүртгэгдэж байгаа энэ үед гаднаас халдвартай иргэдийг зөөвөрлөх нь эрсдэлийг нэмэгдүүлж байна. Халдвартай хүмүүсийн тоо нэмэгдэх тусам хүн амын дунд халдвар тарах магадлал ихэснэ. Дотоодын халдварын голомтыг хязгаарлан цомхотгож,  хяналтад авах гэж хичээж байгаа энэ үед тусгай үүргийн нислэг үйлдээд байвал цаашид байдал хүндэрнэ” гэдгийг учирлаж буй юм.

2020 оны нэгдүгээр сараас хойш 110 тусгаарлан ажиглах байр үйл ажиллагаа явуулж байсан бол өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд ердөө 43 ажиглан тусгаарлах байр үйл ажиллагаа явуулж байна.

Дотоодод халдвар тархахаас өмнө зочид буудлууд үнэ хөлсөө голж, ажилчид нь хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь зөөх учраас 21 хоног тусгаарлагдаж чадахгүй зэрэг бусад тодорхойгүй шалтгааны улмаас цөөрсөөр ийнхүү 43-д хүрчээ. Улсын хэмжээнд өчигдөр (2020.12.29)-ийн байдлаар Covid-19-ийн нийт батлагдсан тохиолдол 1175 болсны 702 нь дотоодынх.

Энэ эрчээрээ дотоодын халдвар 1000-д хүрч, нийт батлагдсан тохиолдол сая дөхвөл яах вэ. Халдварын нөхцөл байдал одоо ч амаргүй, үндэсний хэмжээнд яригдахуйц асуудал болчихоод байхад гадаадаас иргэдээ татан авсаар байвал тусгаарлах байрны хүрэлцээ төдийгүй гурван сая хүнд эмч, эмнэлгийн ажилчид хүрэлцэх үү гэсэн асуудал үүсэх билээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж