“ОНЫ ХҮН”: Дэлхийг эрхшээсэн титэмт вирус | News.MN

“ОНЫ ХҮН”: Дэлхийг эрхшээсэн титэмт вирус

“ОНЫ ХҮН”: Дэлхийг эрхшээсэн титэмт вирус

“ОНЫ ХҮН”: Дэлхийг эрхшээсэн титэмт вирус

NEWS агентлаг “ОНЫ ХҮН”-ийг нэрлэдэг уламжлалтай. “ОНЫ ХҮН”-ээр тодрох эрхмийн шийдвэр, үйлдэл, үг нь тухайн жилдээ улс орны амьдралд эерэг, эсвэл сөрөг нөлөө үзүүлсэн байх учиртай. Тиймээс манай агентлагийн энэ уламжлал нь оны эцэст шалгаруулдаг “шилдэг”-ээс ялгаатай юм. Энэ удаад бид “ОНЫ ХҮН”-ээр хэн нэгэн хүнийг нэрлэсэнгүй. 2020 оны турш дэлхий нийтийг шинэ дэгэнд оруулж чадсан COVID-19 цар тахлыг нэрлэж байна.

Дэлхийн бүх улс одоо цар тахлын өмнөх үе шигээ амьдрах аргагүй болсон гэдэгтэй санал нийлж байна. Сүүлийн 20-иод жил дэлхий глобальчлал буюу даяаршлын үйл явцыг хөгжлийн чиг хандлага гэж байсан бол коронавирусийн цар тахлын энэ үед даяаршлын үйл явц нь эсрэгээрээ том эрсдэл болон бууж байна. Ердөө жилийн өмнө улс орнуудын хооронд байсан эдийн засаг, бизнесийн харилцаа, хүн хоорондын энгийн харилцаа өөрчлөгдөхөөс өөр аргагүй боллоо.

Монголын хувьд ч COVID маш олон зүйлийг өөрчиллөө. Өнгөрч буй 2020 онд болох товтой байсан УИХ-ын болоод орон нутгийн сонгууль л ном ёсоороо болж, бусад бүх зүйлд нөлөөллөө. Хамгийн хүчтэй бөгөөд сөрөг нөлөөг эдийн засаг, бизнесийн салбар амсч байна. Агаар дуслын замаар тархаж байгаа халдвараас сэргийлэх гол арга нь хүмүүсийн хөдөлгөөнийг хязгаарлах учраас хөл хорионы дэглэмийг сахихаас өөр аргагүй. Ялангуяа жижиг, дунд бизнес, өдрийн орлогоор амьдардаг иргэд хамгийн их нэрвэгдэж байна. Аялал жуулчлал, агаарын тээвэр, зочид буудал гээд 2020 оныг тэг зогсолттой үдэж байгаа салбарууд байна. Өсөн дэвжиж байсан компаниуд ойрын жилүүдийн стратегиа эргэн харж засварлаж эхэллээ. Хөрөнгө оруулалтаа танах, одоо байгаа ажлын байраа л авч үлдэх стратеги рүү шилжлээ.

Цар тахал олон зүйлийн бодит төрхийг харуулж өглөө. Монголчуудын өдөр тутмын амьдрал импортоор авч буй хүнс болон өргөн хэрэглээний бараануудгүйгээр дутахыг мэдлээ. Эмч, багш нарын хөдөлмөр ямар хэрэгтэйг ойлголоо. Өөрсдийн хэрэглээг хангах дотоодын үйлдвэрлэл чухлыг мэдэрлээ. Ухаалаг, оновчтой шийдвэрийг шуурхай гаргах чадвар төрийн албанд сул байгааг эргэж буцсан олон шийдвэрээс бид харлаа.

Энэ цар тахал ирэх онд ч төвөг удсаар байх нь ойлгомжтой болж байна. 2020 оны эдийн засгийн статистик хараахан гараагүй ч бизнесийн идэвх зарим салбарт бараг зогссон сөрөг нөлөөлөл ирэх 2021 болон 2022 онд ч мэдрэгдэх нь ойлгомжтой байна.

Монгол Улс дотооддоо халдвар алдахгүйн төлөө чадах бүхнээ хийсэн ч харамсалтай нь өнгөрсөн арваннэгдүгээр сарын 11-нд анхны дотоодын халдварын батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Сарын хугацаанд 4-5 халдварын голомт бүртгэгдлээ. Гадаад орноос зөөвөрлөгдөн ирсэн болон дотоодын халдварын тоо 1200 руу дөхлөө. Үүнээс 750 гаруй нь эдгэрчээ.


“NEWS” АГЕНТЛАГИЙН “ОНЫ ХҮН”-ЭЭР НЭРЛЭГДЭЖ БАЙСАН ЭРХМҮҮД:

2004 он: Долгорсүрэнгийн ДАГВАДОРЖ

2005 он: Цахиагийн ЭЛБЭГДОРЖ

2006 он: Миеэгомбын ЭНХБОЛД

2007 он: Мөнхбатын ДАВААЖАРГАЛ

2008 он: Эрдэнийн БАТ-ҮҮЛ

2009 он: Цахиагийн ЭЛБЭГДОРЖ

2010 он: Сүхбаатарын БАТБОЛД

2011 он: Доржсүрэнгийн БОЛД

2012 он: Эрдэнийн БАТ-ҮҮЛ

2013 он: Ренчиннямын АМАРЖАРГАЛ

2014 он: Батхуягийн МӨНГӨНТУУЛ

2015 он: Зандаахүүгийн ЭНХБОЛД

2016 он: Доржсүрэнгийн СУМЪЯА

2017 он: Халтмаагийн БАТТУЛГА

2018 он: Ухнаагийн ХҮРЭЛСҮХ

2019 он: HU хамтлаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

123456 2020-12-30 49.0.212.165

Дандаа дарга нарыг шалгаруулдаг номинац юм бол 20 оны онцлох хүн бол Хүүк мөн

Avatar

Зочин 2020-12-30 64.119.25.110

Dandaa MANAN-guud

Avatar

Лавлаа 2020-12-30 103.229.123.78

Ха ха Дангдаа дарга нар бас сумочин

Avatar

Ахаа 2020-12-30 202.126.89.186

Маш сайн ажилсан шүү нямхүү эмч даанч төр засаг үгэнд нь ороогүй л дээ

Avatar

mon onii hun baih humuus boldoo chaawaasda 2020-12-30 202.131.236.170

Onii hun ni dandaa uls tor eswel urlag soyoliin humuus baidgiimuu te erguunuudee. Sain injiner emch zohion buteegch erdem shinjilgeenii ajiltanguud, neelt hiisen humuus baidaggui ymuu. Araichdeee nusnuud mini. Mongol hun bolj torsodoo gutaj baina

Avatar

Зочин 2020-12-30 66.181.161.111

Өө за. Covid-19 ингэтэл эрдэмт хүмүүний хэмжээнд өргөмжлөгдөө юү. Нэр нь хүртэл "ОНЫ ХҮН" гэж байтал хүнийг биш нүдэнд үл үзэгдэх Ковид гэгч шалгарч гэнээ Ха ха… Тэгвэл энэ номинацийнхаа нэрийг солио, МАНгарууд аа Танайд энэ бүхнийг ярьдаг, шийддэг Редакци, коллеги гэж байна уу. Хүн гэчихээд вирус шалгаруулна гэж юү байх юм бэ. Дэлхийг донсолгосон үйл явдал гэвэл өөр хэрэг

Avatar

Зочин 2020-12-30 192.82.77.186

Уханий лаборант – оны хун.

Avatar

Zocnin 2020-12-30 68.145.61.75

Usee tsaital zutgesen Nyamkhuu emcn bj bolno

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж