Баянзүрх дүүрэгт covid-19 халдвар илрүүлэх шинжилгээг иргэдээс авч байгаа юм. Тус дүүрэгт энэ сарын 21-27 хүртэл нийт 90 мянган хүнийг шинжилгээнд хамруулахаар төлөвлөвлөсөн ч өнөөдрийн байдлаар 61.4 мянга нь шинжилгээ өгчээ.
Иргэдийн хувьд шинжилгээнд идэвхтэй хамрагдахгүй байгааг Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэв.Иймд өргөтгөсөн шинжилгээ авах хугацаанд маргаашийг /2020.12.30/ дуустал сунгаад байна. Covid-19 халдварыг илjүүлэх өргөтгөсөн шинжилгээг дүүргийн ЕБС-иудын байранд 09.00-17.00 цаг хүртэл авч байгаа аж. Мөн шинжилгээнд хамрагдаж чадаагүй болон архаг өвчтэй, гэрээсээ гарах боломжгүй иргэдийн шинжилгээг явуулын багийг нэмж ажиллуулан гэрээр нь авч байгаа юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ