Галын шугаманд ажиллаж буй 1000 гаруй албан хаагч орон сууцтай болно | News.MN

Галын шугаманд ажиллаж буй 1000 гаруй албан хаагч орон сууцтай болно

Галын шугаманд ажиллаж буй 1000 гаруй албан хаагч орон сууцтай болно

Галын шугаманд ажиллаж буй 1000 гаруй албан хаагч орон сууцтай болно

Covid-19 халдварын голомтод ажилллаж буй 1050 төрийн болон үйлчилгээний албан хаагчийг түрээслээд өмчлөх хэлбэрээр орон сууцтай болгох нөхцөл бүрджээ. Ипотекийн зээлийн хөтөлбөрийн хүрээнд албан хаагчдад орон сууц олгох юм байна.

Монгол банк, банкуудын эх үүсвэрээр энэ оны эхний есөн сарын хугацанд 8 хувийн хүүтэй ипотекийн зээлд 290 тэрбум төгрөгийг 4.0 мянган зээлдэгчид олгосон байна. Мөн аравдугаар сарын 1-ээс зээлийн хүүг жилийн 6 хувь болгон бууруулж, 120 тэрбум төгрөгийн зээлийг 1.8 мянган зээлдэгчид олгожээ. Өөрөөр хэлбэл, энэ онд нийт 410 орчим тэрбум төгрөгийн зээлийг 5.8 мянган өрхөд олгосон байна.

Covid-19 халдварын нөхцөл байдлаас шалтгаалан иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор арваннэгдүгээр сараас ипотекийн зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах хүсэлтийг цахимаар авч байгаа юм. Энэ сарын 25-ны байдлаар нийт 3.2 их наяд төгрөгийн 58,328 хүсэлт ирсэн байна. Төв банкнаас 57 мянга орчим иргэний хүсэлтийг шийдвэрлэж, зээлийг нь хойшлуулжээ. Ингэснээр зээл авсан өрх бүрт дунджаар нийт 7.7 сая төгрөгийн зээлийн төлбөрийн зардал хэмнэж, энэ хэрээр иргэдийн амьжиргаа, худалдан авалтад эерэгээр нөлөөлөх болсон байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зо 2020-12-29 202.9.40.19

энэ байрууд маш өндөр үнтэй шахааны байрууд түрээс нь маш өндөр жирийн албан хаагчид насаараа түрээсийн төлбөр төлнө

Avatar

Зочин 2020-12-29 64.119.24.238

Энэ гөлөгнүүд бүүр бидний татварын мөнгийг өөрсдийн юм шиг тараахымаа. Лалруудаа наад халамжаа одоо зогсоо. Хөл хорио гээд хямарцан байхад дураараа я нхнууд вэ?

Avatar

ИХ БӨӨ 2020-12-29 115.84.87.127

ЦАЛИНГАА НЭМЭЭЛ БОЛООЧЭЭ ? 1000 БАЙР ДООР ХАЯЖ 70ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР 4МЯНГАН ХАШАА ХУДАЛДАЖ АВААД ОРОН СУУЦЖУУЛВАЛ ХЭЧНЭЭН ИХ ГАЗАР СУЛРАХ ВЭ? ХИЧГЭЭН БАР БАРИХ ВЭ ЯАСАН ОНГИОРОО ЯАСОН ТООЦООГҮЙ ЯАСАН ҮРЭЛГЭН ЮМ БЭ? ӨРӨНДӨӨ БАРИГДСАН УЛС ИЧЭЭЧЭЭ

Avatar

НАРАН ТУУЛЧИН 2020-12-29 66.181.185.30

НАРАН ТУУЛ ЗАХЫНХАН ЦААШДАА ЯАЖШУУХАН АМЬДРАХ БОЛЖ БАЙНА ДАА ТА МИНЬ ТЭД ХҮН МӨН ҮҮ БИШ ҮҮ АЙН ТА МИНЬ ЭЭ

Avatar

Зочин 2020-12-29 66.181.183.109

ШУДАРАГА Л БАЙГААСАЙ ДАА ….

Avatar

Зочин 2020-12-29 202.9.46.39

Нэг юм ойлгохгүй байна. Энэ байраар шагнуулж байгаа хүмүүс чинь үнэндээ байр түрээслэгч болж бгаамуу? Эсвэл урьдчилгаа төлөхгүйгээр байр худалдаж авч бгаамуу?

Avatar

zochin 2020-12-29 202.9.40.11

Dandaa oroh orongu; humuus ajilladag yum uu?

Avatar

Зочин 2020-12-29 202.55.188.36

Zaragdahgui chanargui baij unetei balgasuudaa shahaad l

Avatar

сонгуульугтаж попордохоо боль, хүрэлсүх ээ. 2020-12-29 202.126.90.23

Хэрвээ Коронавирус сонгуулийн бус жилүүдэд тархсан бол энэ халдварын голомтот ажиллаж байгаа хүмүүст ингэж байр сууц мөнгөн урамшуулал өгөх байсан уу? арай дэндэж байна.Төсвийн төрийн мөнгө уйлдаггүй ч наад мөнгийг чинь мянга мянган эгэл жирийн татвар төлөгчдийн үйлээ үзэж зовлогоо зовоож байсан олсон мөнгөнөөс хураадаг татвараас төлдөг.

Avatar

Зочин 2020-12-29 66.181.187.228

Голомтонд ажилласан хүмүүс зовлогоо зовоож, бүүр амь насаараа дэнчин тавьж ажилласан байх шүү Юм л бол улс төржих гэх юм .

Avatar

Зочин 2020-12-29 66.181.178.172

Маргаашнаас эхлэн нийслэлийн багш нар шинжилгээ авах ажилд оролцоно. Бүтэн сар ком, утастай зууралдаж ядаргаанд орлоо. Одоо үргэлжлүүлээд эрсдэлтэй нөхцөлд ажиллах нь дээ. НОК -н шийдвэр. Өнгөрсөн хавар товчоодод ажилласан. Хэн ч тоож мэдээллээгүй. Муусайн хэдэн багш нар ч нэрийн мууг зүүчихээд л бас гүргэр хүмүүс шүү дээ.

Avatar

Зочин 2020-12-29 66.181.187.228

Бүх иргэд гүрийж байгаа байх шүү бодожээ байж бичиж бай

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж