Архангай аймгийн Батцэнгэл сумын халдварын голомтыг хаалаа

Хуучирсан мэдээ: 2020.12.29-нд нийтлэгдсэн

Архангай аймгийн Батцэнгэл сумын халдварын голомтыг хаалаа

Архангай аймгийн Батцэнгэл сумын халдварын голомтыг хаалаа

Архангай аймгийн Батцэнгэл суманд covid-19 халдвар бүртгэгдэж, голомтот бүс нутгаар бүртгэгдээд байсан. Үүнээс хойш тус суманд 28 хоног шинэ тохиолдол бүртгэгдээгүй тул халдварын голомт хаагдсан гэж үзжээ. Тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаагийн мэдээлснээр зөөвөрлөгдсөн халдварын тохиолдууд нэг гэр бүлийн хүрээнд бүртгэгдэж, хязгаарлагдсан байна. Аймгийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжиж, эрсдэлийн үнэлгээг тухай бүр хийн, салбар хооронд уялдаа холбоотой ажилласны үр дүнд халдварын голомтыг цомхотгожээ. Мөн аймгийн Засаг даргын нөөц хөрөнгөөс 178 сая төгрөгийг шийдвэрлэж, амьсгалын аппарат 2, хүчилтөрөгч өтгөрүүлэгч 85, зайнаас халуун хэмжигч 102, пульсиоксиметр 80, дуслын памп 3 болон тарианы памп 8 зэрэг тоног төхөөрөмж, 104 сая төгрөгийг шийдвэрлэж, хувийн хамгаалах хувцас хэрэгслийг аймгийн Онцгой комиссоос  эрүүл мэндийн байгууллагуудад хуваарилан ажилласан байна.

УОК, Тагнуулын хэлтсээс өнгөрсөн арваннэгдүгээр сарын 27-нд Архангай аймагт covid-19 халдварын батлагдсан тохиолдлын ойрын хавьтал ирсэн тухай мэдээллийг өгчээ. Энэ дагуу тус аймгийн Батцэнгэл суманд 2 цагийн дотор тэг зогсолт хийж, сэжигтэй тохиолдол болон түүний нэн ойрын хавьтал болох 9 хүнээс сорьц авсан байна. Шинжилгээгээр 3 тохиолдлын онош батлагдаж, Цэргийн төв эмнэлэгт шилжүүлсэн аж. Одоогоор батлагдсан 3 тохиолдлын 2 нь эдгэж энэ сарын 25-нд аймагтаа иржээ. Эдгэрсэн 2 иргэнийг Батцэнгэл сумын Улаанчулуу багт  шууд гэрт нь хүргэсэн байна. Харин гурав дахь иргэний биеийн байдал хөнгөн, эмчлэн тусгаарлаж байгаа аж.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж