Теннеси мужийн долоон настай баатарлаг хүү шатаж буй байшингаас нялх охин дүүгээ аврахын тулд цонхоор үсрэн оржээ. Хүүг Эли Дэвидсон хэмээх бөгөөд гэр нь шатаж байгааг мэдээд зугтаж гарсан ч ой, арван сартай дүү Эрин нь унтлагын өрөөнд үлдсэн гэдгийг мэдээд эргэн орж, дүүгээ эсэн мэнд аварч чаджээ. Хүү, охин хоёр хэн нь ч ноцтой шархдаагүй хэмээн анхны тусламжийн ажилтнууд мэдэгдсэн гэнэ.
Хүүхдүүдийн ээж Никол Дэвидсон энэ сарын 9-нд өглөө эрт утааны үнэрээр сэржээ. Удалгүй тэрбээр гэр нь шатаж байгааг мэдэж, Никол болон түүний нөхөр Крис нар өмнө нь гал унтраах ангид ажиллаж байсан туршлагатай хүмүүс тул Эли болон хоёр настай хүү Элия нарыг гаргаж, аюулгүй газарт үлдээсэн байна. Учир нь тэр хоёрын өрөө гал гарч буй хэсэгтэй хамгийн ойрхон байсан гэнэ. Гэвч гал дэндүү хурдан газар авч байсан тул тэд бага охин Эринээ аварч чадахааргүй байсан ч зоригт хүү Эли гал руу үсрэн орж дүүгээ аварсан аж.
Болсон явдлын талаар Эли “Аав цонхыг хагалахад нь би “Ааваа би чадахгүй ээ” гэж хоёр ч удаа хэлсэн. Гэхдээ дүүгээ аврах хэрэгтэй байсан учир би зориг орж “За ааваа, би дүүгээ аваръя” гэж хэлээд байшин руу орсон. Би маш их айж байсан ч дүүгээ үхүүлэхийг хүсээгүй юм” хэмээн ярьсан байна.
Байшин, грашд байсан гурван машин бүхэлдээ шатаж дууссан ч зоригт хүүгийн ачаар гэр бүлийн бүх гишүүд эсэн мэнд үлдсэн байна. Тэд одоо байшингаа дахин барихаар ажиллаж байгаа бөгөөд тэдний гэр бүлд 6000 гаруй хүн нийт 330 мянга гаруй ам.долларын хандив өгчээ.
Эх сурвалж: UNILAD
Зочин 2020-12-29 202.9.40.147
Сурагчдын өвлийн амралтын 1-р сард хотын төвд 7-12 ангийн хүүхдүүдэд англи хэл дээрхи уран зохиолын номыг ойлгож уншиж сурах чадварыг хөгжүүлэх 1 сарын вакуум сургалт явагдана. 7 өдрийн 6 өдөр, өдөр бүр 10-19 цагийн хооронд хичээллэнэ. Унших, ойлгох, сонсох, бичих, ярих, орчуулах чадваруудыг зэрэг төлөвшүүлнэ. Зөвхөн эхний 10 хүүхдийг бүртгэж авна. 99922603. Таны хүүхэд тун завгүй, та сэтгэл тайван ажлаа хийгээрэй .
Зочин 2020-12-29 192.82.73.201
Хэдэн жилийн өмнө Монгол хөдөөгийн нэгэн аймагт өвлийн улиарл аав ээж нь малдаа явсан үед гэр нь шатахад 4 настай хүйй 1 ннастай дүүгээ гэрээсээ чирч гаргаад гадаа сууж байсан түүх бас бий шүү.
Тэр бол илүү баатардаг үйлс байжээ.
Зочин 2020-12-29 66.181.161.67
Mundag huu bna. Aavaasaa deer yum.
Зочин 2020-12-29 202.9.40.40
Хүү мундаг баяр хүргэе
Зочин 2020-12-29 202.55.188.94
Ter hagalsan tsonhoor Tom hun bagtah bolomjgui ym baina l daa
Зочин 2020-12-29 202.21.109.49
Аав нь муу аав байна
Зочин 2020-12-29 103.26.195.97
Aav ni huudee surgalt hiisen yum uu….ymar u hirtai yum
Зочин 2020-12-29 202.21.113.238
Эр хүн