Хотоос 1682 иргэн гарчээ

Хуучирсан мэдээ: 2020.12.29-нд нийтлэгдсэн

Хотоос 1682 иргэн гарчээ

Хотоос 1682 иргэн гарчээ

Авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор өчигдөр 18.00 цагаас өнөө өглөө  хүртэл , 923 тээврийн хэрэгслээр 1682 иргэн хотоос гарчээ. Тэд албан ажил, эмнэлэг, эрүүл мэнд, ахуйн гачигдал, оршин суух гэрийн хаягаар, хүнс, шатахуун тээвэрлэх зорилготой хэмээн мэдүүлсэн байна. Мөн 1040 тээврийн хэрэгслээр 2133 хүн нийслэлд иржээ.

Өчигдөр /2020.12.28/ авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой байдал, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 94 ажилтан, алба  хаагч үүрэг гүйцэтгэсэн байна. Мөн нийслэлийн хэмжээнд гудамж замын хөдөлгөөн зохицуулалт хяналт шалгалтад 277 цэгт 654 алба хаагч ажиллаж байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж