Cyberpunk 2077 тоглоом нээлтээ хийсэн цагаасаа хойш олон шүүмжлэл сонсч байна. Тухайлбал, тоглоомын график үзүүлэлт зарим төхөөрөмж дээр хүмүүсийн хүлээж байснаас дэндүү доогуур байна гэх гомдол тасрахгүй байгаа юм. Тоглоомыг дэмжин ажилласан хөрөнгө оруулагчид ч дээрх шалтгаанаар тоглоом бүтээгчдийг худал сурталчилгаа тараасан хэмээн шүүхэд дууджээ.
Тоглоом энэ сарын 10-нд нээлтээ хийж тэр дороо 13 сая хувь борлогдсон ч дэлхийн өнцөг булан бүрээс муу үзүүлэлт, алдаа, гацалт зэрэг гомдол олноор ирэх болсон юм. Улмаар тоглоом хөгжүүлэгчдийн зүгээс уучлал хүсч, бүх асуудлыг цаг алдалгүй шийдэхийн төлөө хичээнгүйлэн ажиллахаа амласан юм. Хэдий тийм ч Sony компани дээрх тоглоомыг нээлтээ хийснээс нь долоохон хоногийн дараа Playstation дэлгүүрүүдээс буцаан татсан билээ. Удалгүй хөрөнгө оруулагчид тоглоом хөгжүүлэгч CD Projekt Red компанийг худал зар сурталчилгаа тараасан хэмээх үндэслэлээр шүүхэд дуудсан нь дайран дээр давс нэмсэн хэрэг болжээ.
Хөрөнгө оруулагчид тус компаниас хохирлоо барагдуулах буюу хөрөнгө оруулалт хэмээн олгосон бүх мөнгөө буцаан авах зорилготой байгаа аж.
Эх сурвалж: UNILAD
Холбоотой мэдээ