Баянгол дүүргийн арваннэгдүгээр хороонд байрлах “Сайн” ломбардыг үл таних хоёр этгээд энэ сарын 17-нд дээрэмдсэн хэрэг гарсан. Тэдний нэг нь хэрэг гарсны дараа баригдсан бол цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн 1988 оны наймдугаар сарын 22-ны өдөр төрсөн, гурван удаа ял шийтгэл эдэлж байсан М.Мөнх-Одыг эрэн сурвалжилж байсан юм. Түүнийг өнөөдөр /2020.12.29/ цагдаагийн алба хаагчид илрүүлэн, баривчилжээ.
Хэрэгтнүүд тус ломбарднаас үнэт эдлэлүүд болон бэлнээр 1,030,000 төгрөгийг дээрэмдсэн. Тэд хиймэл үс, баг зүүн ломбардын ажилтнуудыг сүрдүүлэн дээрэм хийснийг тухайн үед Цагдаагийн ерөнхий газраас мэдээлж байсан юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ