Манчестер Ситиг багийн гишүүдээс covid-19 илэрч, тоглолт хойшлов

Хуучирсан мэдээ: 2020.12.29-нд нийтлэгдсэн

Манчестер Ситиг багийн гишүүдээс covid-19 илэрч, тоглолт хойшлов

Манчестер Ситиг багийн гишүүдээс covid-19 илэрч, тоглолт хойшлов

Английн Премьер лигийн 16-р тойргийн тоглолтууд өчигдөр /2020.12.29/ эхэллээ. Энэхүү тойргийн хүрээнд явагдах ёстой байсан Манчестер Сити болон Эвертон багуудын тоглолт covid-19-ийн улмаас хойшлогдов. Тодруулбал, Манчестер Сити багийн бэлтгэлийн төвийн ойролцоо covid-19-ийн халдвар гарч, тамирчид, дасгалжуулагчид, арын албаны хүмүүсийг шинжилгээнд хамруулжээ. Тус багийн мэдэгдэлд “Covid-19-ийн сүүлийн ээлжийн шинжилгээгээр манай багаас халдвар илэрлээ. Зул сарын баяраар манай багт аль хэдийн дөрвөн тохиолдол илрээд байсан. Тусгаарлалтын дэглэм алдагдсанаар багийн бүрэлдэхүүн, ажилтнуудад халдвар тархах эрсдэлтэй болсон. Премьер лигийн зүгээс өгсөн халдвар хамгааллын зөвлөгөөг үндэслэн хоёр баг харилцан зөвшилцсөний үндсэн дээр тоглолтыг хойшлуулахаар шийдсэн” хэмээжээ.

Саяхан Манчестер Сити багийн Бразил довтлогч Габриел Жезус, Англи хамгаалагч Кайл Уолкер болон багийнх нь арын албаны хоёр ажилтнаас covid-19-ийн халдвар илэрсэн юм. Манчестер Сити багийн тоглогчид өнөөдөр дахин covid-19-ийн шинжилгээнд хамрагдаж, ирэх тойрогт Челси багийн эсрэг тоглох эсэхээ шийднэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж