АНУ-ын төлөөлөгчдийн танхим америк иргэн бүрт нэг удаа тараах мөнгөний хэмжээг Трампын санаачилгаар 600 ам.доллараас 2000 ам.доллар болгон өсгөхийг дэмжлээ. Төлөөлөгч Нэнси Пелосигийн удирдлага дор хууль тогтоогчид өчигдөр/2020.12.28/ халдвар хамгааллын дэглэмээ баримтлан хуралдаж, “Америкчуудад нэмэлт тусламжийн халамж олгох тухай хууль (CASH)” –ийг 275 саналтайгаар дэмжин баталжээ. Хуулийг эсэргүүцсэн хууль тогтоогчдны 130 нь Бүгд найрамдахчууд, хоёр нь Ардчилсан намын хууль тогтоогч, хоёр бие даагч байв. Тус хуулийн төсөл одоо Сенатаас зөвшөөрөл авахаа хүлээж байна.
Хууль бүрэн баталгаажиж, хүчин төгөлдөр хэрэгжих эсэх нь өдгөө ийнхүү Сенатын олонх бүгд найрамдахчуудын мэдэх хэрэг болж байгаа юм. Харин олонхын удирдагч Митч МакКоннелл хуулийн төслийг шууд дэмжих эсэхээ зарлахгүй байгаа бол цөөнхийн удирдагч Чак Шумер “Ардчилсан намын бүх Сенатууд тус хуулийн төслийг зуун хувь дэмжинэ” хэмээн мэдэгджээ.
Эх сурвалж: RT.COM
Холбоотой мэдээ