ШШГЕГ цахимаар хуралдаж, шилдэг анги хэлтэсүүдээ шалгаруулжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.29-нд нийтлэгдсэн

ШШГЕГ цахимаар хуралдаж, шилдэг анги хэлтэсүүдээ шалгаруулжээ

ШШГЕГ цахимаар хуралдаж, шилдэг анги хэлтэсүүдээ шалгаруулжээ

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар өчигдөр /2020.12.28/ цахимаар хуралджээ. Энэхүү хуралд тус газрын дарга хурандаа Д.Загджав болон ШШГЕГ-ын алба, газар, хэлтэс, харьяа анги, байгууллагын удирдлагууд болон шилдэгээр тодорсон алба хаагчид оролцжээ.Ингэхдээ халдвар хамгааллын дэглэм баримтлан ажлын байран дээр цугласан байна. Энэ үеэр шинэ оныг угтан уламжлал ёсоор шилдэг анги, хэлтэс, байгууллага болон аваргуудаа тодруулсан байна. Тодруулбал, 2020 онд үйл ажиллагааны үр дүнгээр тэргүүлсэн нэгжээр,

  • Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
  • Тэргүүнийн шийдвэр гүйцэтгэх тасгийн төрөлд: нэгдүгээр байрт Сонгинохайрхан дүүргийн Шийдвэр гүйцэтгэх 2 дугаар тасаг,
  • хоёрдугаар байрт Сонгинохайрхан дүүргийн Шийдвэр гүйцэтгэх 1 дүгээр тасаг,
  • гуравдугаар байрт Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны Сонгинохайрхан дүүргийн Шийдвэр гүйцэтгэх тасаг тус тус шалгарчээ.

Мөн аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-ын төрөлд: 

  • Завхан аймаг дахь ШШГГ
  • Сүхбаатар аймаг дахь ШШГГ
  • Төв аймаг дахь ШШГГ

Тэргүүний“Хорих анги бүхий Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс”-ийн төрөлд:

  • Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь ШШГХ-413 дугаар нээлттэй, хаалттай хорих анги тэргүүүлжээ.
  • Удаах байрт Говьсүмбэр аймаг дахь ШШГГ-425 дугаар нээлттэй хорих анги
  • Дархан-Уул аймаг дахь ШШГГ- 445 дугаар нээлттэй хорих анги тус тус шалгарчээ. Мөн Тэргүүний “Төвлөрсөн хорих анги”-ийн төрөлд 409 дүгээр хаалттай хорих анги тэргүүлсэн бол  421 дүгээр нээлттэй хорих анги,  427 дугаар нээлттэй, хаалттай хорих анги удаах байрт шалгарчээ.

Шилдэг албан хаагчдаар анги, байгууллагуудаас дараах удирдлага мэргэжилтнүүд тодорсон байна.

  • “Хөдөлмөрийн аварга хүний нөөцийн мэргэжилтэн”-ээр Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ШШГХэлтэс-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, ахмад Э.Пүрэвсүрэн,
  • “Хөдөлмөрийн аварга цагдан хорих байрны дарга”-аарХэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих анги, ахмад Ц.Жавхлантөгс,
  • “Хөдөлмөрийн аварга төлөөлөгч”-өөр Цагдан хорих 461 дүгээр хаалттай анги, ахлах дэслэгч А.Энхнасан;
  • Хөдөлмөрийн аварга ерөнхий жижүүр”-ээр433 дугаар хаалттай хорих анги, ахлах дэслэгч А.Мягмарцогт,
  • “Хөдөлмөрийн аварга ээлжийн дарга”-аар417 дугаар нээлттэй хорих анги, хошууч З.Чинзориг
  • Хөдөлмөрийн аварга нийгмийн ажилтан”-аарГовьсүмбэр аймаг дахь ШШГГ-425 дугаар нээлттэй хорих анги, хошууч Б.Баярсайхан
  • “Хөдөлмөрийн аварга сэтгэл зүйч”-ээр 439 дүгээр хаалттай хорих анги, ахлах дэслэгч Ц.Пүрэвням
  • “Хөдөлмөрийн аварга харуул хамгаалалтын ажилтан”-аар 421 дүгээр нээлттэй хорих анги, ахлах ахлагч Г.Эрдэнэ, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь ШШГХ-423 дугаар нээлттэй, хаалттай хорих анги, сургагч ахлагч А.Ган-Эрдэнэ нар зэрэг алба хаагчид тус тус шалгарчээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар нь 2021 оныг “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын үйл ажиллагаанд технологийн дэвшлийг нэвтрүүлж, албаны бэлэн байдал, сахилга бат, ажлын хариуцлагыг дээшлүүлэх” жил болгон зарлажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж