Солейманийн дурсгалд зориулж хоёр дахин их пуужин бүтээсэн гэв

Хуучирсан мэдээ: 2020.12.29-нд нийтлэгдсэн

Солейманийн дурсгалд зориулж хоёр дахин их пуужин бүтээсэн гэв

Солейманийн дурсгалд зориулж хоёр дахин их пуужин бүтээсэн гэв

Ливаны алан хядагч бүлгэм Хизболлагийн удирдагч Хассан Насралла Израилын эсэргүүцлээс үл хамааран өнгөрсөн жилийнхээс хоёр дахин их удирдлагатай пуужинтай болсноо зарлан сайрхжээ. Иранаас санхүүждаг тэрбээр пуужингуудаа ашиглан Израил, Палестины эзлэгдсэн газар нутгийн хаана ч, хэзээ ч халдаж чадна хэмээн мэдэгдэж, хамгийн түрүүнд газрын тосны уурхай, агаарын хүчний баазууд, Тель Авив дахь Израилын цэргийн төв бааз руу довтолно хэмээн сүрдүүлжээ.

Нарсалла мөн Ливан дахь бааз нь гадны аливаа халдлагаас бүрэн хамгаалагдсан гэдгийг хэлээд, наймдугаар сард Сирид болсон Израилын агаарын халдлагын үеэр алагдсан хоёр гишүүнийхээ өшөөг заавал авахаа амлажээ.

Түүнээс гадна тэрбээр Ираны хувьсгалт харуулын корпсын командлагч, нэгдүгээр сарын 3-нд АНУ-ын халдлагаар амь үрэгдсэн Кассем Солейманийн өшөөг авахаа удаа дараа зарлаж багаа юм. Тэгэхдээ Нарсалла “хэчнээн хугацаа өнгөрсөн ч хамаагүй бид Солейманы өшөөг авна. Сүүлийн үед Израил үргэлж хилийнхээ ойролцоо цэргийн сургуулилт хийж байгаа нь биднээс айсных. Бидний пуужингууд Израилын хаана ч хүрэх чадвартай учир тэд асар ихээр айж байгаа. Солейманы аллагыг АНУ, Саудын Араб, Израил хамтран зохион байгуулсан” хэмээн ярьжээ.

Мөн дагагчдаа ойрын үед маш болгоомжтой байхыг анхааруулж, Ерөнхийлөгчийн суудлаасаа бууж буй “ууртай” Дональд Трамп сүүлийн өдрүүддээ юу ч хийж магадгүй хэмээн сэрэмжлүүлж байгаа гэнэ.

Эх сурвалж: TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж