Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 109 жилийн ой тохиож байна | News.MN

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 109 жилийн ой тохиож байна

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 109 жилийн ой тохиож байна

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 109 жилийн ой тохиож байна

Монгол Улс үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 109 жилийн ой өнөөдөр /2020.12.29/ тохиож байна. Жил бүрийн энэ өдрийг монголчууд бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг. УИХ-ын 2007 оны 8 сарын 16-ны хуулиар 12 сарын 29-г нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон улмаар 2011 оны 12 сарын 23 өдрийн хуулиар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгохоор хуульчилсан юм. Хуулийн дагуу жил бүрийн энэ өдрийг монголчууд бүх нийтийн амралтын өдөр болгон тэмдэглэдэг уламжлал тогтсон билээ.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхэн ойг угтаж жил бүр Богд хааны ордон музей эзэн хааныхаа түүхэн гавьяаг сурталчлан таниулах, олон нийтэд чиглэсэн үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж ирсэн юм. Мөн ойн хүрээнд чансаа өндөр бөхчүүдийн "Ерөнхийлөгчийн цом" барилдаан, Төрийн шагнал гардуулах ёслолыг зохион байгуулдаг уламжлалтай. Гэвч энэ жил дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас хөл хорио тогтоон нийтийг хамарсан арга хэмжээг цуцалсан тул монголчууд энэ өдрийг анх удаа хөл хорионд тэмдэглэн өнгөрүүлэх нь.

Түүх сөхвөл,  Монгол Улсын түүхэнд 200 гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны 12 сарын 29-нд эцэс болгон Монголчууд үндэсний тусгаар тогтнолоо зарлаж, VIII Богдыг Монгол Улсын шашин төрийг хослон баригч, хэмжээгүй эрхт хаанд өргөмжилсөн. Түүнд төрийн тамга, далбаа, өргөмжлөл, хүндэтгэлийг өргөж, таван яам бүхий Засгийн газар байгуулах түүхэн шийдвэр гарган, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсыг байгуулсан юм.

Шинэ байгуулсан 5 яамны тэргүүн зэрэгт Дотоод хэргийг Бүгд захиран шийтгэх яамны сайдаар Да лам Цэрэнчимэд, Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамны сайдаар Чин ван Ханддорж, Сангийн  хамаг хэргийг бүгд захирах яамны сайдаар Түшээт ван Чагдаржав, Цэргийн хэргийг бүгд захиран шийтгэгч яамны сайдаар Далай ван Гомбосүрэн, Шүүх яамны сайдаар Эрдэнэ ван Намсрай ван нарыг тохоон томилжээ.

Бүгд Ерөнхийлөн Захирах яамыг 1912 оны 8 дугаар сард байгуулж сайдаар Сайн ноён хан Намнансүрэнг томилсон байдаг. Энэ үеэс Монголын тусгаар тогтнолыг бататгах, олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх, гадаад улсуудтай элчин харилцаа тогтоох үндсэн зорилтыг хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
55
ТэнэглэлТэнэглэл
9
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ИРГЭН 2020-12-29 64.119.17.216

Аливаа хувьсгалыг ухаантнууд эхлүүлж тэнэгүүд үргэлжлүүлдэг гэдэг. 1911 оны хувьсгалыг Түшээт хан Сэцэн ханыхан эхлүүлж оросоос анх 500 б** з****г авчирч байсан нууцаар хэлэлцэж хэрхэх тухай төлөвлөж байгаад эхлүүлж үр дүнд хүрсэн ч төвд Богд дундаас нь орж ирж өөрийгөө хаанд өргөмжлүүлсэн ч ухаан хүрэхгүй зориг хүрэхгүй сэтгэл хүрэхгүйн улмаас орос хятад японы хайчинд өртөж дууссан гэнэ. Түүний алдаа ухаант түшмэдүүдээ хордуулж дуусгаснаас төрийг авч явах ухаан дутсан гэж байгаа.

Avatar

Зочин 2020-12-29 202.9.40.228

Цагаан оросын нэг муу тэнэмэл офицер Барон Унгер гэгч хүн манай хувьсгалд ямар ч хамаагүй.Тэр хүн нийслэл өргөө хотыг гамингаас чөлөөлсөн төдий. Тэр хүн хувьсгал хийгээгүй, Харин монголчууд Хиагтад бүгээд байсан 10 мянган гаминг бут цохиж хувьсгалаа эхлэн улмаар бүх монгол улсаа гадныхнаас/хятад, оросоос/ чөлөөлсөн. Барон Унгерыг ярьж өөрсдийгөө доош хийхийг хүлээн зөвшөөрөхгүй.

Avatar

Зочин 2020-12-29 66.181.184.187

Үлгэр их уншдаг хүүхэд байна

Avatar

Зочин 2020-12-29 202.9.40.228

1911 оны болон 1921 оны хувьсгалууд бол хоёулаа Монголчуудын хүсэл эрмэлзлийг тээсэн үйл явдал байсан. Аль нэгийг нь үгүйсгэх юм бол тусгаар тогтнолоо үгүйсгэх болноо.Бид нэг бодолтой байхгүй юм бол бусад орны зууш болно шүү. Хятадын гар хөл болсон хятадад элэгтэй нөхөд энэ хоёр хувьсгалын түхэн ач холбогдлыг гуйвуулахыг оролдож байгаа анхаарч цохилт өгөх нь зөв

Avatar

mgl 2020-12-29 64.119.27.238

chuhal udur shuu, mongol hun bur sanaj temdeglej yavah yostoi.

Avatar

Зочин 2020-12-29 202.131.245.243

Манж Чин улсын харьяат байж байгаад 1911 онд өөрийгөө зарлан тунхагласан яг тэр л Монгол Улсын төр, засаг нь 1919 онд өөрөө сайн дураараа Дундад иргэн улсад дагаар орсон билээ. Гар хөлийн үсэгтэй, хурууны хээтэй, тамга тэмдэгтэй албан ёсны баримт нь Бээжин, Тайпэйд бий. Тэгэхээр энэ баярыг тэмдэглэнэ ээ гэдэг чинь Монгол Улс бол хятдын нэг хэсэг мөн гэж хүлээн зөвшөөрч байгаа гэсэн үг. Харин Дундад иргэн улсаас 1921 онд салан тусгаарласан Ардын бүрэн эрхэт Бүгдээр найрамдах Монгол Улсын баярыг т

Avatar

Зочин 2020-12-29 202.131.245.243

тэмдэглэж байх нь зүйд нийцнэ.

Avatar

Зочин 2020-12-29 202.131.245.243

1911 оны үйл явдал бол Богд тэргүүтэй цөөн хэдэн хар, шар феодалууд үндэсний эрх чөлөө нэрийн дор халхавчлан монголын эгэл жирийн ард түмнийг ганцаар (Манжаас үл хамааран дангаар) мөлжин дарлах сэдэл зорилготой байсан юм. Мэдээж жинхэнэ эх оронч ноёд, тайж нар байсан боловч тэдний ихэнхийг энэ үйл явдлын дараахнаас элдэв аргаар хорлон хороосон билээ.

Avatar

Зочин 2020-12-29 64.119.17.221

1921 оны 2-р сарын хорьдоор хэн хятадын цэргийг хүрээнээс хөөж төрийн тэргүүн Богдыг маань урд уулын урд амны хорихоос чөлөөлж, монголын төрийг дахин мандуулсан билээ. МАН-уу, Барон уу.

Avatar

Ард Аюуш 2020-12-29 122.201.31.167

Монгол улс чинь хаантай бол хаантай, харцтай бол харцтай, улс шиг л улс биз дээ … гэдэг шиг Монгол улс чинь дэлхийн түүхийг бүтээгч улс юм шүү. Би монголоороо бахархдаг.

Avatar

Өвгөн Балдан 2020-12-29 122.201.31.167

1911, 1921 оны Монголчуудын тэмцэл бол Тусгаар Монгол улсаа сэргээх нэг л үргэлжилсэн тэмцэл байсан. Энэ үйл явдлыг ямар нэгэн үзэл суртлын өнцгөөс ач холбогдол өгч салгах хэрэггүй. 1911 онд Манжийн дарлалаас салж, тусгаар тогтнолоо сэргээн тунхагласан, харин Хятадын төр үүнийг эсэргүүцэж Монголыг Хятадын харьяаны Автономит улс болгохын тулд цэргээ оруулж, Богд хааныг ширээнээс нь буулгаж байлаа. Үүнд нь дургүйцсэн монголчууд дахин тэмцэлдэж 1921 онд тусгаар тогтнолоо дахин сэргээсэн түүхтэй.

Avatar

Зочин 2020-12-29 64.119.18.13

Коммунистууд энэ өдрийг 109 жилийн турш зориуд санаатайгаар дарж мартагнуулах зорилготой явж ирсэн. Өнөөдөр ч гэсэн ТВ, хэвлэлээр огт сурталчилсангүй, ёс төдий чимээгүйхэн өнгөрөөж байна!!! Оросын большевикууд энэ өдрийг монголчуудад мартуулах зорилгооо МАХН (МАН)-аар хийлгэж байсан, МАН-чууд одоо ч өмхийгөө тавиагүй хэвээр!!!!

Avatar

Зочин 2020-12-29 202.131.245.243

1911 оны үйл явдал бол Богд тэргүүтэй цөөн хэдэн хар, шар феодалууд үндэсний эрх чөлөө нэрийн дор халхавчлан монголын эгэл жирийн ард түмнийг ганцаар (Манжаас үл хамааран дангаар) мөлжин дарлах сэдэл зорилготой байсан юм. Мэдээж жинхэнэ эх оронч ноёд, тайж нар байсан боловч тэдний ихэнхийг энэ үйл явдлын дараахнаас элдэв аргаар хорлон хороосон билээ.

Avatar

Зочин 2020-12-29 202.131.245.243

Цөөн хэдэн толгой хар, шар феодалын зөвхөн өөрсдийн эрх ямба, ашиг орлогоо бодсон салан тусгаарлах хөдөлгөөн байсан.

Avatar

шээбэр 2020-12-29 66.181.187.245

1921 оны 3-р сарын 18 -ны өдөр бол монголын эх орончид эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж тусгаар тогнолоо дахин мандуулсан түүхт өдөр, монгол улсад ардын журамт цэрэг байгуулагдсаны тэмдэглэлт өдөр болой.

Avatar

Зочин 2020-12-29 203.91.119.174

Энд 19921.03.18-ны өдрийг яриагүй юмсан.

Avatar

1911 2020-12-29 64.119.19.163

11 оны хувьсгал бол монголчууд 220 жил бусдын эрхшээлд байж байгаад тусгаар улсаа сэргээн байгуулсан монголчуудын сэргэн мандлын эхлэл болсон, 21 оны хувьсгалын ялалттай адил агуу их ач холбогдолтой үйл явдал. Гэтэл бид өнөөг хүртэл чимээгүйхэн, энгүүн нэг амралтын өдөр шиг өнгөрөөж байгаа нь үнэхээр хачирхалтай…Тэгэхдээ зарим нь тэр үйл явдлыг ганц Богд хааны гавьяа мэт үзэж, түүнд тохох гэж оролдох нь учир дутагдалтай шүү. Богдгүйгээр ч болох л байсан үйл явдал.

Avatar

irgen 2020-12-29 103.26.193.89

Энэ үнэхээр бидний өвөг дээдсийн хийсэн зоригтой үйл явдал, тусгаар тогтнолын маань эхлэл болсон. Даанч өнгөрсөн хугацаанд үүнийг дурдалгүй ач холбогдол өгөлгүй явсан нь харамсалтай.

Avatar

Зочин 2020-12-29 202.9.40.228

1911 онд Монголчууд бид манж хятадуудаас тусгаар тогтнож эрх чөлөөт байдлаа сэргээсэн боловч 1919 онд шившигтэйгээр хятадын цэрэгт эзлэгдэж тэдний колони улс болсон. Гэвч 1921 онд улс төрийн нам байгуулагдаж улмаар монголчуудын тэмцлийг удирдаж хятадын цэргийг хөөн гаргаж жинхнээсээ тусгаар улс болсон. Энэ хувьсгалын ач холбогдлыг юутай ч эгнэшгүй. энэ хувьсгалын ачаар өнөөдрийн монгол улс оршин тогтнож байна. Энэ хувьсгалыг гутаан доромжилж болохгүй

Avatar

Батый 2020-12-29 192.82.74.70

Хятадуудаас биш ээ, МАНЖААС. 1910 оныг эс тооцвол хэзээ ч хятад Монголыг эзэлж байгаагүй, Харин Монголын харъяанд өнө удаан байсан юм шүү.

Avatar

Өвгөн Балдан 2020-12-29 122.201.31.167

Мэднээ

Avatar

Зочин 2020-12-29 202.126.89.219

1921 oni 2-r sariin 22- nd Tur zasagaa sergeen baiguulj Bogd haanaa shireend ni zalsan uuruur helbel tusgaar togtnoson uls gedegen dahin zarlasniig orhigduulj bolhgvi shvv dee !!!

Avatar

Зочин 2020-12-29 202.9.40.228

1921 оны 3-р сарын 18-нд нийт монголчууд хятадын түрэмгийлэгчдийн эсрэг босч тэднийг хөөн гаргаж өөрсдөө төрийн эрх мэдлээ авч туурга тусгаар улс болсон. Улмаар нийслэл хотоо чөлөөлж 7-р сарын 11-ний өдөр хувьсгалын баяраа тэмдэглэдэг болсон. Гэтэл зарим намын нөхөд 1921 оны хувьсгал бол Монголчуудын хүссэн хувьсгал биш, Оросууд энэ хувьсгалыг хийсэн, Д.Сүхбаатар гэдэг хүн мурийтай тоглодог муу хүн байсан гэж ярьдаг. Тэднийхээр бол Монголчууд бид хятадын колони байхдаа дуртай болж таарах нь.

Avatar

Зочин 2020-12-29 103.26.193.89

1911 онд тусгаар тогтнолоо зарлаж чадаагүй байсан бол 1921 онд хувьсгал хийх нөхцөл бүрдэхгүй бид хоцрох байлаа, эсвэл Монголстан улс болох байсан байх

Avatar

Батый 2020-12-29 192.82.74.70

Хятадуудаас биш ээ, МАНЖААС. 1910 оныг эс тооцвол хэзээ ч хятад Монголыг эзэлж байгаагүй, Харин Монголын харъяанд өнө удаан байсан юм шүү. Юу ч мэдэхгүй байж ямар их сараачих дуртай юм бэ? 1911 оны хувьсгал бол Монголын 20-р зууны хамгийн агуу их хувьсгал. Түүний дэргэд 1921 он бол жүжиг төдий.

Avatar

Зочин 2020-12-29 192.82.74.70

Хятадуудаас биш ээ, МАНЖААС. 1919 оныг эс тооцвол хэзээ ч хятад Монголыг эзэлж байгаагүй, Харин Монголын харъяанд өнө удаан байсан юм шүү. Юу ч мэдэхгүй байж ямар их сараачих дуртай юм бэ? 1911 оны хувьсгал бол Монголын 20-р зууны хамгийн агуу их хувьсгал. Түүний дэргэд 1921 он бол жүжиг төдий.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж