Дэлхий даяар жилд 2,5 тэрбум лонх оргилуун дарс задардаг

Хуучирсан мэдээ: 2020.12.29-нд нийтлэгдсэн

Дэлхий даяар жилд 2,5 тэрбум лонх оргилуун дарс задардаг

Оргилуун дарс үйлдвэрлэгч топ 5улс ба тэдгээр улсад үйлдвэрлэдэг оргилуун дарсны жилийн хэмжээ:

  1. Итали, 660 сая лонх /27%/
  2. Франц, 550 сая лонх /22%/
  3. Герман, 350 сая лонх /14%/
  4. Испани, 260 сая лонх /11%/
  5. Америк, 162 сая лонх /6%/
  6. Бусад улс, 500 сая лонх /20%/

Дэлхий даяар жилд 2,5 тэрбум лонх оргилуун дарс үйлдвэрлэгддэгээс 422,3 сая нь Henkell Freixenet group ба хамгийн том оргилуун дарс үйлдвэрлэгч групп юм.

Freixenet брэндийн түүхтэй танилцъя

1. 1861 онд бүх зүйл эхэлсэн.

Francesc Sala Ferre’s нь Америк руу оргилуун дарс экспорт хийж эхэлснээр Freixenet гэр бүлийн түүх эхэлсэн юм. Түүний анхны оргилуун дарс хийж эхэлсэн барилга байгууламж нь одоо хүртэл гэр бүлийн өв дамжсан үйлдвэрлэл байсан хэвээрээ байна.

2. 1911 оны хайрын түүх.

Francesc Sala Ferres-н дээврийг холбосон холбоог илүү хүчитгэсэн үйл явдал нь 1911 оны Pedro болон  Dolores-ын хуримаар эхэлсэн юм. Тэд ямар сайхан хосууд байсан гээч! Dolores нь өөрийн дарс хийх мэдлэгээрээ харин Pedro нь цаашдын өсөлт хөгжил, алсын хараагаа нэгтгэснээр өнөөдрийн уг компани үүссэн юм. Энэ бол 2 залуу хосын уламжлалт оргилуун дарс хийх аргыг ашиглан бизнес хийх болсон аймшиггүй зоригт үйлдэл байсан юм. Энэ зоригт алхамаар уг компаны адал явдалт олон түүхүүд эхэлсэн.

3. Нэр өгөх ёслол

Оргилуун дарсаа юу гэж нэрлэх вэ? Энэ асуулт тэднийг тйим ч удаан зовоогоогүй юм. Өөрсдийн төрөлх гэртэй ойр байсан өөрийн хоч нэрийг тэд сонгосон юм. Pedro нь багадаа ‘el Freixenet’ гэдэг хоч нэртэй байсан ба La Freix гэгддэг талбай болох Катала гэх газар нутагт төрж өсжээ. Нэрээ сонгож байхдаа энэ хоч нэр нь дэлхий даяар алдартай болно гэсэн бодол тэдэнд байхгүй байжээ.

4. Дэлхийг урин дуудсан үе

Хосууд New Jersey-д оффистой болсноор оргилуун дарсыг дэлхийд таниулах анхны алхамаа хийжээ. Энэ үед Pedro, Dolores хоёр хэлэхдээ баяр ёслол тэмдэглэлт баяр нь дэлхий даяар хүн бүрийн оролцоотой хийгддэг тул оргилуун дарс нь үүний нэг хэсэг байх ёстой гэжээ. Уг үр нь зууны турш үргэлжлэх алсын хараа байсан юм.

5. Dolores удирдлагыг гартаа авсан нь

30-аад оны сүүлээр Испаний иргэдийн дайнаас үүдэн Pedro болон түүний том хүү нь дайнд морджээ. Иймээс Dolores болон түүний 3 охин нь компаниа үргэлжлүүлэн ажиллуулах хэрэгтэй болжээ. Dolores-н нэг шийдвэр нь бид бүгдэд нөлөөлсөн. Тэр шийдвэр нь оргилуун дарсны үзэсгэлэн гоо болон хөгжилтөй байдлыг бүх хүмүүст таниулсан явдал юм. Тэр үед оргилуун дарс нь дэлхий нийтийн таних тэмдэг болж чадсан.

6. Үзэсгэлэн гоо болон үр бүтээмжийн дахин гэрлэлт

Dolores нь 1957 онд тэтгэвэртээ гарч, өөрийн хүү болох Josep Ferrert компанийнхаа үйл ажиллагааг өвлүүлэн өгчээ. Хүү нь Freixenet-н амтыг улам сайжруулах хүсэлтэй байсан ба шаргуу хөдөлмөрлөсний үр дүнд оргилуун дарсных нь амт илүү чанартай болсон байна. Энэ оргилуун дарс нь Испаний өөрийн эсгэлтийн аргатай бие даасан дарс үйлдвэрлэгчдийн анхдагч болсон юм. Яагаад ийм сайхан дарсыг зөвхөн өөртөө хадгална вэ хэмээх үгийг Josep олонтаа сонсож байлаа. Дэлхий даяараа л үүний сайхныг мэдрэх хэрэгтэй шүү дээ. Үүний дараанаас оргилуун дарсыг дэлхийн бүх хүнд хүртээмжтэй болгох ажилдаа орж эхэлсэн байна.

7. Шинэ од мэндэлсэн нь

Энэ бүх сайжруулалт, чанар нь Freixenet-н гэр бүлд шинэ од болон мэндэлжээ. 1970 онд Cordon Negro оргилуун дарсны савалгаа нь гоёмсог гялгар хар гадаргуутай болсон нь бүх хүний анхаарлыг татаж эхэлсэн. Амсаад үзсэний дараах тэр шинэхэн амттай оргилуун дарсны амт нь дэлхийн хамгийн сайн борлуулалттай оргилуун дарс болоход нөлөөлсөн.

8. Мөрөөдөл биелэлээ олсон нь

Мэдээж Josep Ferrer болон түүний хүү болон үеэлүүдийн олон жилийн шаргуу хөдөлмөрт бид талархах хэрэгтэй. 1980 онд мөрөөдөл биеллээ олж эхэлсэн юм. Freixenet нь дэлхий нийтийн уламжлалт аргаар хийгддэг оргилуун дарснуудын шилдэг нь болсон юм.

9. Гэр бүлийн үнэ цэнийг тунхаглах нь

Өнөөдрийн байдлаар Corden Negro болон Carta Nevada дарсууд нь Sant Sadurni d’Anoia дахь үйлдвэрлэлээр хийгдэн дэлхийн 100 гаруй орнуудаар амжилттай худалдаалагдсаар байна. Мөн тэд Калифорниа, Аргентин, Австралийн Ла Риоха зэрэг дэлхийн хамгийн нэр хүндтэй дарсны 16 бүс нутагт дарс үйлдвэрлэдэг. Гэр бүлийн тав дахь үе одоо компанийг удирдаж байна. 1861 оны Francesc Sala Ferrés-тэй адил бид аль болох хамгийн сайн дарс үйлдвэрлэхийг хичээдэг. Шинэ, илүү сайн технологийг нээх хүсэл эрмэлзэлтэй хэвээр байна. Жил бүрийн усан үзмийн ургацаас хамааралтай Байгаль эхдээ хүндэтгэлтэй ханддаг. Хамгийн гол нь баяр ёслол бүрийг онцгой улам илүү онцгой болгоход туслах үүрэг хүлээсэн хэвээр байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж