Цаг уур, орчны шинжилгээний газраас ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас орж, зарим нутгаар цочир хүйтрэхийг анхааруулж байна. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 31-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 2020 оны нэгдүгээр сарын 1-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, нэгдүгээр сарын 2-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи нэгдүгээр сарын 31-нд Алтайн салбар уулс болон Дорнод-Монголын тал нутгаар, нэгдүгээр сарын 1-2-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.
Хугацааны эхээр ихэнх нутгаар хүйтний эрч чанга хэвээр Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 34-39 градус, Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, цас багатай, энгэр ээвэр газраар шөнөдөө 24-29 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна. Арванхоёрдугаар сарын 31-нд нутгийн баруун хэсгээр, нэгдүгээр сарын 1-нд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.
Зочин 2020-12-29 66.181.161.28
Энэ сайтны сэтгүүлчид бичсэн зүйлээ уншиж үздэггүй уншсан ч ойлгодоггүй байх.
Зочин 2020-12-29 203.91.115.54
ЗӨВ МЭДЭЭЛЭЭЧЭЭ
Unshigch 2020-12-29 103.229.121.166
On sar udruudee zuw bicheechee 2020 onii 1 sariin 1 ungurchihsun hugatsaa, 1 sariin 31 gej bas sariin daraah tsag agaar ymu?
Зочин 2020-12-29 122.201.31.123
1nd hutrene gechihed 1nd sulrana geh yum, zasaad oilgomjtoi bolgoochee malaa, tsag agaar ch oilgomjtoi bichihgui yum