ТОЙМ: Үндсэн хуулийн шинэчлэлтийг дагаж мөрдөв

Хуучирсан мэдээ: 2020.12.29-нд нийтлэгдсэн

ТОЙМ: Үндсэн хуулийн шинэчлэлтийг дагаж мөрдөв

ТОЙМ: Үндсэн хуулийн шинэчлэлтийг дагаж мөрдөв

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлснээр төрийн эрх мэдлийн харилцан хяналт-тэнцэл бий болох суурь тавигдав.  Үндсэн хууль 70 зүйлтэй бөгөөд энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 19 зүйл, 36 заалтад өөрчлөлт оруулсан. Энэхүү нэмэлт, өөрчлөлтөөр өнгөрсөн жилүүдийн алдаа оноог цэгцэлж, Үндсэн хуулийнхаа суурь үзэл баримтлал, үнэт зүйлийг баяжуулан тодотгосны үндсэн дээр төрийн эрх мэдлийн харилцан хяналт-тэнцлийг хангасан зохицуулалт хийснээр улс орныг дараагийн 20-30 жилд яаж удирдан зохион байгуулж явах вэ, хүний эрх, эрх чөлөөг яаж бодитой хангах вэ, улс орноо яаж хөгжүүлэх вэ, шүүх засаглалыг хэрхэн сайжруулах вэ гэдгийг тодорхойлж чадсан.

Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр:

  • Үндсэн хуульд 2000 онд оруулсан долоон нэмэлт, өөрчлөлтийг засч,
  • Байгалийн баялаг ашигласны үр өгөөж ард түмэнд очих нөхцөл боломжийг нээж өгч,
  • Парламентын ардчиллыг зөв гольдролд оруулж, ард түмний засаглах эрхийг ханган УИХ-ын хяналт, хариуцлагыг дээшлүүлж, төрийн эрх мэдлийн хяналт тэнцлийг оновчтой болгов,
  • Урт хугацааны хөгжлийн бодлоготой, хариуцлагатай, тогтвортой Засгийн газар ажиллах нөхцөлийг бүрдүүлж,
  • Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа байх ёстой шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахад чиглэсэн зарчмын шинжтэй өөрчлөлт оруулж,
  • Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгоход чиглэсэн өөрчлөлт хийв.

Эдгээр өөрчлөлтийг амьдрал дээр биежүүлэн буулгахад ирэх дөрвөн жил засаглалын реформ, эрх зүйн хувьсгалууд хийгдэж, Үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд дагалдан гарах 40 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Өнгөрөгч долоо хоногт УИХ-ын чуулганы хуралдаанаар \2020.12.24\ Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг баталсан нь Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд оруулсан нутгийн удирдлагын тогтолцоог хангав. Энэ мэт  бусад органик хуульд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн гол зарчмуудыг суулгаж байж эцэг хуулийн өөрчлөлт бүрэн утгаараа “амь” орох юм.

2020 оны УИХ-ын сонгуулийн дараа Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар улиран томилогдсон У.Хүрэлсүх шинэ Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхийнхээ дагуу танхимаа бүрдүүлсэн.Үндсэн хуулийн өөрчлөлтөөр “Дөрөв хүртэлх сайдыг /Ерөнхий сайд багтана/ УИХ-аас сонгож болно. Бусдыг нь гаднаас ажиллуулна” гэж заасны дагуу тэрбээр Үндсэн хуулийн өөрчлөлтөд нийцүүлэн анх удаа Засгийн газраа байгуулсан.

2021 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг мөн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу зохион байгуулна. Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур, бүрэн эрхийн хугацааг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн,сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн зохицуулалтаар нэр дэвшүүлэлт явагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж