Засгийн газраас айл өрх, аж ахуй нэгжүүдийн цахилгаан, дулаан, хогны мөнгийг ирэх оны долдугаар сар хүртэл тэглээд буй.Энэ хугацаанд эрчим хүчний хэрэглээний зардлыг уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр” хариуцах юм.Хэдийгээр төлбөрийг тэглэсэн ч айл өрх, албан байгууллагын хэрэглэсэн цахилгааныг урьдын адил бичих юм байна.Цахилгааны хэрэглээ тогтмол байвал “Эрдэнэт үйлдвэр” хариуцах ба хэрэглээнээс давсан бол иргэн, ААН зөрүү төлбөрийг төлөх юм.
Цахилгааны төлбөрийг чөлөөлсний дараа эрчим хүчний хэрэглээ эрс нэмэгдэж, зохиомол ачаалал үүсээд байв.Улмаар бүх нийтээрээ тэг зогсолт хийж болзошгүй нөхцөл байдал үүссэн. Иймд цахилгааны хэрэглээг тогтвортой барих, ачааллыг бууруулахын тулд салбарын яамнаас эрчим хүчний хэрэглээний илүү зардлыг иргэн, аж ахуй нэгж төлөх зохицуулалтыг хийсэн.Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн мэдээлснээр орон сууцны хорооллын хэрэглэгчдийн ачаалал өнгөрсөн долоо хоногоос 22%-аар буурсан байна.Мөн гэр хорооллын айл өрхүүдийн эрчим хүчний хэрэглээ тодорхой хэмжээгээр буурчээ. Бүх чиглэлд цахилгааны ачаалал буурснаар хэрэглээ тогтвортой болсон байна. Дашрамд дурдахад, арваннэгдүгээр сарын цахилгаан, дулааны төлбөрийг энэ ондоо багтаан барагдуулахыг Эрчим хүчний зохицуулах хорооноос сануулжээ. Өнөөдрийн байдлаар өнгөрсөн сарын цахилгааны төлбөр 70 хувьтай байгаа аж.
Б.ЦЭЦЭГ
Монгол 2020-12-29 202.126.90.61
12 сарын 1ээс чөлөөлнө гэчээд 12 сарын 21нд бичиж ТӨЛБӨРӨӨ төл гэсэн мэс явуулж. Алчдийн байна. Энийг нь хэлэхээр 7 сард мөн бичилт хийх хүртэлх өдрийг чөлөөлнө гэх шиг. Өвөл төлбөр халаагуур залгаад өндөр гардаг. Зун 7 сард халаагуур залгаад дулаацаад сууж байдаг мал гэж байхгүй шүү.
Зочин 2020-12-29 202.179.30.42
Чи өөрөө мал байна. Наа чинь 11 сарын бичилт тэнэгээ
Irgeddee tegsh taraasan ni shudarga baisiim 2020-12-29 202.55.188.36
Yaduu irged ganthan oromjniihoo 30000 hunguluulj baihad, bayachuud olon hausniihaa 3000000 hunguluulj baidag. Iim l yalgavartai baigaam daa. Ingesnees ter 650 terbumaa irgeddee tegsh taraaj ugsun bol shudarga baij. Eruusuu anhnaasaa bayachuudiin tulburiig hunguluh gej gargasan juram yum baina l daa
Зочин 2020-12-29 202.21.108.34
Хэрэглээний бичилт хийгдэлгүй яахав. Хичнээнийг хөнгөлж хөнгөлүүлж байгаагаа мэдэж байх нь чухал шүү.
GBP 2020-12-29 66.181.185.197
Тог гарсан мээсэж ирэхээр нь төлчихсөөн одоо яахав. Буцаах болуу?
12 2020-12-29 150.129.140.175
Мэдээ үзэж бай. Буцаана гэж юу байдгийн будаа гэсэн үг.
Зочин 2020-12-29 202.179.30.42
динэгээ 12 сарын бичилт ирэх 1 сард гарна