Сурагчдын амралт эхэлсэн ч ахлах ангийн сурагчдад зориулсан давтлага өнөөдрөөс эхэлж байна. Боловсрол шинжлэх ухааны яамнаас Боловсролын хүрээлэн, aplus.mn хамтран энэ сарын 29-өөс ирэх оны нэгдүгээр сарын 29 хүртэл цахим давтлагыг зохион байгуулах юм. Энэхүү хичээлийг 21 аймгийн нийт 602 багш удирдах аж.
Сурагчид өөрсдийн хүсэл сонирхлоор хичээл болон багшаа сонгон суралцах боломжтой. Энэхүү давтлага хичээлд суух эсэх нь ахлах ангийнхны чөлөөт сонголт тул сурагчийн ирц дүн зэрэгт нөлөөлөхгүй юм.
Б.ЦЭЦЭГ
Холбоотой мэдээ