Монгол хүний хоол, хүнсний хэрэглээнд гурил, гурилан бүтээгдэхүүн голлодог. НҮБ-ын судалгаагаар ч монголчууд ихэвчлэн гуриланд суурилсан бүтээгдэхүүн хэрэглэдгийг тогтоосон билээ.
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь Шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал "Хүн амын хоол тэжээлийн тавдугаар судалгааг 2017 онд хийсэн. Мөн насанд хүрэгчдийн хоол хүнсний асуудал, хүнсний бодит хэрэглээг судалсан олон судалгаанаас харахад бид цөөхөн төрлийн буюу гуриланд суурилсан хүнс ихэвчлэн хэрэглэж байна. Иймд загас болон хүнсний ногоо зэрэг илүү шим тэжээлт хүнсний хэрэглээг нэмэх зайлшгүй шаардлагатай байна. Сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг ч нэмэх хэрэгцээ бий. Үүнийг хүн амын дунд төмөр болон амин дэмийн дутагдалт байдал ихэсч байгаагаас харж болно. Түүнчлэн таргалалт ихсэх хандлагатай байна. Энэ нь хэт их чихэрлэг ундаа, гурилан бүтээгдэхүүн хэрэглэж, зохистой хүнс хэрэглэхгүй байгааг л харуулж байна” хэмээн хэлсэн юм.
Үндэсний Статистикийн хорооноос мэдээлснээр, нэг монгол өрхийн хүнсний бүтээгдэхүүний сарын дундаж зарлагын 32.2 хувийг мах, махан бүтээгдэхүүн, 23.8 хувийг үр тариа, гурил, гурилан бүтээгдэхүүн, 11.9 хувийг сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөг, 7.6 хувийг хүнсний ногоо, булцуут, навчит ургамал, 4.1 хувийг элсэн чихэр, чихэрлэг бүтээгдэхүүн, амттан эзэлж байна.
Шинэ жилийн баяр дөхөж байгаатай холбогдуулан дээрх бүттээгдэхүүнүүдээс чихэрлэг амттан буюу бялууны тухайд онцолж авч үзье.
Эрхэм уншигч Та гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид жилд хэдэн тонн бялуу, бэйкери үйлдвэрлэдгийг мэдэх үү? Монголд жилээс жилд үйлдвэрлэлийн тоо хэмжээ нь өсөн нэмэгджээ. Баримтаас харахад, нэг хүнд ноогдох бялууны хэрэглээ гэхэд 2019 онд 14,1 хувиар өссөн байна. Бялуу төрлийн бүтээгдэхүүнээр дагнасан зарим нэг байгууллагуудын хувьд 12 дугаар сар буюу ид баярын сезоны үеэр дунджаар 400-500 мянган ширхэг өндөг татан авдаг гэж бодохоор бараг 120 орчим мянган бялууг нэг компани үйлдвэрлэж байна гэсэн үг.
Тэд хэрэглэгчдийн хэрэгцээг хангахын тулд бялууг маш их хэмжээгээр үйлдвэрлэж, нөөцөлдөг байна. Нөөцөлсөн бялуу, амттануудын чанар, аюулгүй байдал хэрхэн хангагдаж байна вэ гэдэг асуудал урган гарах нь зайлшгүй.
Бялуу өөрөө их эмзэг бүтээгдэхүүн бөгөөд -6, +6 хэмтэй хөргөгч хөргүүрт 48 цаг хадгалах ёстой. Тэгэхээр дээрх 120 орчим мянган бялуу хаана хадгалагдаж, хэрхэн хэрэглэгчдэд хүрч байна вэ? Буцаалтаа 100 хувь авдаг компаниуд буцааж авсан бялуугаа хэрхдэг вэ гэсэн асуултууд сонирхол эрхгүй татдаг.
“Талх чихэр” ХК эрхэм хэрэглэгчдэдээ шинэ жилийн баярын бялуугаа сонгохдоо үйлдвэрлэсэн он, сар, өдөр болон өнгө үзэмжийг нь сайтар харж байж сонголтоо хийхийг зөвлөж байна.
Зочин 2020-12-29 192.82.72.202
Хятадуудаас сурсан арга шүү дээ
Zochin 2020-12-29 67.81.184.102
Unen
Zochin 2020-12-29 67.81.184.102
Hiitei us.byluu.nariin b***.chips.chiher .sahar.davs.ooh tos mash iheer huniig targaluuldag.ovchluulj uheld hurgedeg
Mashin bainga untah ni amidralgui targaluulj hol nuruugui bolgodog stress irdeg.
Зочин 2020-12-29 202.55.188.36
Mongold hiideg tortnuudaas Tour Les Jour l goyo, busad ni bol demii mungunii garz
Зочин 2020-12-29 203.91.115.50
Анзаараад яахав ээ дээ. Гурилан бүтээгдэхүүн дээр манай үйлдвэрлэгчид голдуу огноог нь нэмж бичдэг. Алтан тариагийн гоймон гэхэд л бараг барилгын материал болтлоо хадгалагдсан байдаг. Зааврынх нь дагуу 10 минут буцалгаад болох ёстой байтал дөнгөж л дэвтэж гол нь зөөлөрч байдаг. Энэ жил баяраар бялуу дэмий дээ. Болж өгвөл өөрсдөө материалаа аваад гэртээ бэлдсэн нь дээр.
Зочин 2020-12-29 117.111.2.20
монголд авилгал хүчтэй тогносон учраас жүр үр бат байгаль мэтийн газрууд нэг цэгээс маш олон бялуу баяраар гаргаж ирдэг юм.гэтэл гадаад орнууд хотын гудамжинд хэд алхаад л жижиг бялуу нарийн б**в талхны газрууд ажиллаж байдаг шинэхэнээр нь худалдан авах боломжтой
Зочин 2020-12-29 117.111.2.20
монголд авилгал монопол оршин бат бэхээр тогтсон учраас өрсөлдөөн байхгүй тэд монополдож мэргэжлийн хяналтыг авилгадаж хэдэн зуугаар нь хадгалаад гаргаж зарж чадлаг учраас жижигүүд цохиулдаг
nuudel 2020-12-29 202.126.90.107
end avilgal yamar hamaa bainaa.durtaa gazraa neej bolon shdee
Зочин 2020-12-29 92.38.148.53
Mongold avilgalaar monopoly uusgedeg bolhoor durtaa gazraa neegeed ch nemergui gej heleed bnashd. Jijig gazruud ajlaadch ashig baga bolhoor haah n ih bdag. Neelee orlogo bga bolhoor Facebookiin orchind business hiih gej orolddogch udalgui haasan olon business bna. yagaad geheer ene suljeenii yumshig olon salbartai ard n tom alban tushaaltai humuus badag gazruud l neelttei heveer bdag mongold.
Зочин 2020-12-29 150.129.143.123
12-29нд хийгээд л30 31нд зарна гэж байхгүй дээ сарын өмнө хийгээд бэлддэг л байх
Зочин 2020-12-29 66.181.178.208
Umnu ni hiigeed hulduuchdug yum shd ee. shine byaluu iddeg gej bodoj baival enduurel. Bayar duhuud ireheer, undug ene ter geed ortsuud ni hovorddiin.
DGG 2020-12-29 59.153.114.170
САРЫН ӨМНӨӨС ОЛНООР НЬ ХИЙГЭЭД КОНТЕЙНЕРТ ХАДГАЛААД БАЙДАГ ГАРГАЖ ИРЭЭД ТУХАЙН ӨДРИЙНХӨӨ САР ӨДРИЙГ ТАВИАД ХУДАЛДДАГ НЬ ГАРЦААГҮЙ ҮНЭН