Тайпэйн 101: Шинэ жилээр 3D хос зүрхэн салютаар эмч нарт хүндэтгэл үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2020.12.29-нд нийтлэгдсэн

Тайпэйн 101: Шинэ жилээр 3D хос зүрхэн салютаар эмч нарт хүндэтгэл үзүүлнэ

Тайпэйн 101: Шинэ жилээр 3D хос зүрхэн салютаар эмч нарт хүндэтгэл үзүүлнэ

Тайвань цар тахлаас урьдчилан сэргийлэх сонор сэрэмжээ сулруулалгүй, Тайпэй хотын 101 давхар цамхагийн шинэ оныг угтах салют буудлагын үзүүлбэрээ урьдын адил зохион байгуулахаар төлөвлөж байна. Цар тахлаас амжилттай урьдчилан сэргийлж буй явдал нь тайваньчуудад олон нийтийг хамарсан томоохон арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн зохион байгуулах боломжийг олгосоор байна. Дэлхий нийтэд хэдийн танигдсан Тайпэй хотын 101 давхар цамхагын он солигдох мөчид зохиогддог салют буудлагын үзүүлбэр энэ онд анх төлөвлөж байсны дагуу зохиогдох болно.

Энэ оны хувьд хос өнгийн цэцгэн салютаар зүрхэн хэлбэрт дүрсийг бүтээж, цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл хэргийн төлөө тэмцэж буй цагаан нөмрөгт баатруудад хүндэтгэл үзүүлэх юм. Тодруулбал, Тайпэй хотын 101 давхар цамхагын салют буудлага нь “Халуун сэтгэл” сэдвийн хүрээнд зохиогдох ба нийт 300 секунд үргэлжилнэ. Энэ удаагийн салют буудлагын үзүүлбэрийн үеэр нийт 16.000 ширхэг салют буудуулах бөгөөд анх удаагаа 360 градусын гурван хэмжээст тусгай эффект бүхий дугуй хэлбэрт салют ашиглаж, хос өнгөөр зүрхэн хэлбэрт дүрс бүтээн, цар тахлаас урьдчилан сэргийлэх үйл хэргийн төлөө тэмцэж буй цагаан нөмрөгт баатруудад хүндэтгэл үзүүлэх болно. Үүнээс гадна арванхоёрдугаар сарын 24-ний Зул сарын баярын өмнөх өдрөөс 31-ний он солигдох мөч хүртэл Тайпэй хотын 101 давхар цамхаг ягаан өнгийн гэрлэн чимэглэл ашиглахын зэрэгцээ эдгээр өдрүүдэд оройн 18.00 цагаас эхлэн цаг тутам уг цамхагийн бүх гэрэлтүүлгээ асаан, ард иргэдийн хамтаар шинэ оноо угтан авах болно.

Тайваньд арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн байдлаар нийт 250 гаруй хоногийн турш шинэ төрлийн коронавирусийн дотоодын халдвар бүртгэгдээгүй. Тайванийн Халдварт өвчний командын төвөөс мэдээлж буйгаар “Дотоодын халдвар саяхан нэгээр нэмэгдсэн хэдий ч халдварын тодорхой эх үүсвэр тогтоогдсон тул цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын зэрэглэлийг тусгайлан нэмэгдүүлэхгүй. Гэсэн ч тайваньчууд цар тахлаас урьдчилан сэргийлэх дэглэмийг чанд сахиж, амны хаалт тогтмол зүүх, гараа тогтмол угаах зэрэг эрүүл ахуйн дэглэмийг чанд мөрдсөн хэвээр байх болно. Тайпэй хотын 101 давхар цамхагын салют буудлагыг зохион байгуулахтай холбогдуулан, зохион байгуулагч байгууллага цар тахлаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө гаргах шаардлагатай болно” гэжээ.

Тайваниас Монгол Улсад суугаа төлөөлөгч Грэйс Ж.Р.Лүө хэлсэн үгэндээ “Засгийн газар болон ард иргэд жил орчмын хугацаанд гар нийлэн, хичээн ажилласан хамтын хүчин чармайлтаар тайваньчууд халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр онцгой амжилт, үр дүнд хүрч чадлаа. Энэ онд Тайпэй хот он солигдох мөчид шинэ оныг угтах олон нийтийг хамарсан ёслолын арга хэмжээг зохион байгуулах дэлхийд цор ганц биш хэдий ч цөөхөн хэдхэн томоохон хотын нэг болох юм. Энэ оны Тайпэй хотын 101 давхар цамхагын салют буудлагын үзүүлбэрээр дамжуулан дэлхийн өнцөг булан бүрт цар тахлын эсрэг тэмцэж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд хүндэтгэл үзүүлж, цар тахлын аюул занал арилаагүй байгаа энэ цаг үед Тайванийн ард түмэн болон дэлхийн бусад ард иргэдэд баяр баясгалан, итгэл найдвар авчрах болно хэмээн найдаж байна. Сүүлийн жилүүдэд тайваньчууд Тайпэй хотын 101 давхар цамхагын салют буудлагыг хиймэл дагуулын тусламжтайгаар Монголын үзэгчдэд хүргэсээр ирсэн төдийгүй энэ онд ч мөн урьдын адилаар Монголын ард түмэнд он солигдох мөчид зохиогддог уг салют буудлагыг үзүүлж сонирхуулах болно. Монгол оны үзэгчдийг шинэ оныг угтах салют буудлагыг телевизийн дэлгэц эсвэл цахим сүлжээгээр дамжуулан, хүлээн авч үзэхийг урьж байна” гэв.

Эх сурвалж: Улаанбаатар дахь Тайванийн Төлөөлөгчийн газар

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж