СХД-ийн АН-ынхан эмзэг бүлгийн өрхүүдэд хүнсний багц тарааж эхэллээ

Хуучирсан мэдээ: 2020.12.28-нд нийтлэгдсэн

СХД-ийн АН-ынхан эмзэг бүлгийн өрхүүдэд хүнсний багц тарааж эхэллээ

Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга Г.Очирбат СХ дүүрэгт 3000 өрхөд "Хотынхондоо тусалъя" аян хүрч ажиллалаа

🔴 ШУУД | Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга Г.Очирбат СХ дүүрэгт 3000 өрхөд "Хотынхондоо тусалъя" аян хүрч ажиллалаа #NewsMN #NewsAgency

Posted by News.mn on Sunday, December 27, 2020

АН-ын зүгээс зорилтот бүлгийн айл өрхүүдэд туслах зорилгоор “Хотынхондоо хониор тусалъя” аяныг зохион байгуулж байгаа билээ. Аян хоёр үе шаттай явагдсан бөгөөд  телевизүүдээр хандивын үйл ажиллагаанд зориулсан хамтлаг дуучдын онлайн тоглолтоор  70 мянган  хонь, 60 гаруй сая төгрөг цугларчээ. Аяны эхний шатанд эмзэг бүлгийн айл өрхүүдэд үндэсний үйлдвэрлэлийн хүнсний багц тараах бол хоёрдахь хэсэгт 70 мянган хонийг орон нутгуудаас цуглуулж, нийслэлийн орлого багатай иргэдэд тав, таван кг-аар нь савлаж өгөх юм.

Энэ талаар Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын дарга Г.Очирбатаас тодруулахад тэрбээр “Хотынхондоо хониор тусалъя” аяныг бид 21 аймгийн малчин түмнийхээ санаачлалаар зохион байгуулж байна. Эдийн засаг хүндэрсэн энэ цаг үед иргэдийн худалдан авалт тэр хэрээр багасаж байна.  Хандивын үйл ажиллагаанд цугласан 60 гаруй сая төгрөгөөр эмзэг бүлгийн иргэд болон өрх толгойлсон аав, ээжүүдэд үндэсний үйлдвэрлэлүүдийн хүнсний бүтээгдэхүүний  бэлгийн багц хүргүүлж байна. Сонгинохайрхан дүүргийн тухайд  3000 өрхөд энэхүү бэлгийн багц хүргэнэ.

Хандивын  хоёр дахь үе шатанд  малчдаас хандивласан 70 мянган хонийг орон нутгуудаас цуглуулах ажил хийгдэх юм. Үүнийг намынхаа бүтцийн байгууллагуудаар дамжуулан цуглуулж, Улаанбаатарт авч ирж махны үйлдвэрт эрүүл ахуйн шаардлага хангуулж тав, таван кг-аар нь савлаж, нийслэлийн орлого багатай иргэдэд цагаан сараас өмнө  хүлээлгэж өгнө. Ардчиллын үнэт цэнийг тээж, түгээж яваа АН-д малчин  түмэн маань итгэж энэхүү аяныг зохион байгуулах хүсэлт тавьсанд баярлалаа" гэв.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
4
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж