Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2020.12.28) цахим хуралдаан 13 цаг 57 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, Засгийн газраас 2020 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ.
Байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулах үеэр Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат завсарлагын хугацааг гурав хоногоор сунгах горимын санал гаргав.
Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үед УИХ дахь АН-ын бүлгээс тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан ч Байнгын хорооны дарга хуульд заасан эрхийн дагуу гурав хоногийн завсарлага өгсөн. Шинэ оны өмнө цаашлаад цар тахалтай холбоотой хөл хорионы үеэр ийм чухал хуулийн төслийг хэлэлцэх нь зохимжгүй.
Горимын саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Сүхбаатар, Б.Энхбаяр, Ш.Адьшаа, С.Бямбацогт нар үг хэлэв. Тухайлбал, Байнгын хорооны дарга С.Бямбацогт хэлсэн үгэндээ, Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг 2020 оны дөрөвдүгээр сард шийдсэн. Ажлын болон дэд ажлын хэсэг өргөн бүрэлдэхүүнтэйгээр маш сайн ажилласныг онцлов.
Мөн тэрбээр, хуулийн төслийн талаар 60 хуудас зарчмын зөрүүтэй санал гарсантай УИХ-ын гишүүд, АН-ын бүлэг танилцаад, ажиллаж байгаа байх. АН-ын завсарлага, болон бусад хүндэтгэн үзэх шалтгаанаас болоод уг хуулийн төслийн хэлэлцүүлэг сар гаруй хугацаагаар саатаж байгааг тодотгоод уг хуулийн төслийг оны дараа хэлэлцэх АН-ын бүлгийн саналыг хүлээн авснаа мэдэгдлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
mgl 2020-12-28 64.119.27.238
yah geed l zavaaraad baina AN. Ta nar dussan daa.
Зочин 2020-12-28 202.9.40.228
Хорлон сүйтгэх ажиллагаа хийхдээ эд нар хэзээний гаргуун улсууд даа. Чаддаг юм нь тэр. Тэгсэн мөртлөө хоорондоо дандаа хөлөө жилцэнэ. Нэгдсэн нэг үзэл бодолтой нам бол биш. Тиймээс тараад шинээр нэг үзэл бодолтой нам болж гарч ирсэн нь дээрдээ. Ер нь онигоотой нам шүү дээ. Харин өлсгөлн зарлаад хэвтчихдэг, жагсаан цуглаан хийгээд замын хөдөлгөөн хаачихдаг нь гайгүй болсон юмуу даа
Зочин 2020-12-28 103.26.193.70
Энэ хуулийг завааруулах гээл үзэж тарж байна даа
Зочин 2020-12-28 64.119.23.125
AN iin heden hyn huuli helelh boohoo 3 honor excel 7 honogiin zavsarlaga avmaar b.a.gej heldeg l boljee iim hyniig hurlaas hyyj hyygyyycnee. malnuud b.a daa
Иргэг 2020-12-28 202.126.90.21
АН бол Жонхуугийн муу бууны ноход шүү дээ!!!
Мо АХ партизан 2020-12-28 202.126.90.59
АРДЧИЛАЛ ОГТ БАЙХГҮЙ ХОЙТ СОЛОНГОС РУУ ЗАРДАЛГҮЙ ЯВАХ УУ???
Зочин 2020-12-28 64.119.23.125
AN iin Ganbat yucn medehgyi yum b.a GANBATIIG HYYJ HYYVEI TAARAH YUM B.A
Amar 2020-12-28 124.158.83.207
АН гэх Авилгачдын Нам УИХ-аас зайлбал таарах юм байна.
Зочин 2020-12-28 103.26.194.7
ийм намд далдгасан хэт олон луйварчид баяжчуул орсон УИХ ийм чухал Шүүхийн төсөл батлах нь хир бол, Шударга Шүүх байхгүй бол ардчилал байгаач хэрэггүй, Маш сайн нээллтэй хэлэлцэх Иргэний нийгэм хуулийнхан нягтлах хэрэгтэй