Өнгөрөгч 2020 он Дэлхий дахинд төдийгүй Монголын нийгэм, эдийн засагт хүнд жил болж өнгөрлөө. Тэр дундаа Монголын үл хөдлөх хөрөнгийн зах зээл бүхэлдээ зогсонги байдалд орж, борлуулалтгүй болсноор төсөл хэрэгжүүлэгч компаниуд барилгын ажлаа бүрэн зогсоогоод байна. Харин энэ дунд цорын ганц барилгын ажил нь зогсолтгүй явж, өдөр бүр өндөр хэмжээний борлуулалт хийсэн цор ганц төсөл бол Мишээл Сити юм.
Хөрөнгө оруулагч хувь хүн, компаниудын анхаарлыг ихээр татсан уг төсөл нь Сингапур улсын жишгээр Монгол улсад анх удаа хэрэгжиж буй “Бизнес хүрээлэн” хэмээх концепц бүхий төсөл юм. Бизнес хүрээлэн гэдэг нь 800-1,000 компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нэг төвд төвлөрүүлж, үйлчлүүлэгч талд нэг цэгээс олон үйлчилгээг богино хугацаанд авах, бизнес эрхлэгч талд маркетингийн зардлыг хэмнэх эдийн засгийн ач холбогдолтой.
Олон улсын судалгаанаас харвал 20, 30, 50 жилийн хугацаанд үнэ цэнэ нь унадаггүй үл хөдлөх хөрөнгийн төсөл 5 бүтэцтэй байдаг бөгөөд Сингапур улс энэ туршлагаараа дэлхийд №1-д тооцогддог.
- Үйлчлүүлэгчдийн хэрэгцээг хангах бизнесүүд нэг дор төвлөрсөн байх
- Худалдаа, үзвэр үйлчилгээ, зоогийн газрууд нэг дор төвлөрсөн
- Ажилчид, үйлчлүүлэгчдэд зориулсан амралтын бүс, ногоон байгууламж шийдэгдсэн
- Төслийн дэд бүтцийг анхнаас нь Шинжлэх ухааны үндэслэлтэй, стандарт нормыг хангасан орчин үеийн ухаалаг систем нэвтрүүлсэн
- Төсөл удирдагч компани өөрийн өмчлөлийн газарт төслийг хэрэгжүүлсэн
Дээрх 5 шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан Мишээл Сити төсөл нь сүүлийн 6 сарын дотор 80 тэрбум төгрөгийн үл хөдлөх хөрөнгө борлуулсан нь сард 13.3 тэрбум, өдөрт 444 сая төгрөгийн үл хөдлөх хөрөнгө борлуулсан гэсэн үг юм. Өнөөдрийн байдлаар борлуулалт нь 66%-тай байгаа бөгөөд үлдсэн 34%-ийг 2021 оны 1-р сарын 2 өдрөөс эхлэн борлуулахаар төлөвлөж байна.
Төсөл хэрэгжиж буй байрлал: Мишээл экспо төв, тавилгын их дэлгүүрийн залгаа /зүүн тал/
Төслийн захиалагч: Мишээл групп ХХК
Төслийн гүйцэтгэгч: DDMT ХХК
Төслийн санхүүжилт: Монгол, Сингапур улс
Ашиглалтад орох хугацаа: 2022 оны 2-р улирал
Борлуулалтын мэдээлэл: 66%-н борлуулагдсан
Бизнесийн төвлөрөл: 800-1000 компанийн төвлөрөл
60 сарын хугацаанд хүүгүй, урьдчилгаагүй, банкгүй, Монгол улсын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд цор ганц төлбөрийн нөхцөлөөр үл хөдлөх хөрөнгөтэй болох боломж танд байна. Таны оруулсан хөрөнгө оруулалт, таны үр хүүхэд, хойч үед тань хэзээ ч үнэ цэнээ алдахааргүй хөрөнгө болно гэдэгт итгэлтэй байна.
Мишээл Сити төслийн дэлгэрэнгүй мэдээллийг: 7505-7788
Холбоотой мэдээ