ДЭМБ: Covid-19 сүүлийнх биш, дэлхий ямар ч тахалд бэлэн байх хэрэгтэй

Хуучирсан мэдээ: 2020.12.28-нд нийтлэгдсэн

ДЭМБ: Covid-19 сүүлийнх биш, дэлхий ямар ч тахалд бэлэн байх хэрэгтэй

ДЭМБ: Covid-19 сүүлийнх биш, дэлхий ямар ч тахалд бэлэн байх хэрэгтэй

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейсус өчигдөр/2020.12.27/ Олон улсын халдварт өвчний бэлэн байдлын өдрөөр үг хэлэхдээ Covid-19 бол дэлхийд тохиолдож буй сүүлийн цар тахал биш хэмээн анхааруулжээ.

Тедрос мэдэгдэхдээ олон улсыг “Цаашдаа ямар нэгэн байдлаар бүх төрлийн өвчин, халдварыг эрт илрүүлж, сэргийлэх тал дээр илүү сайн бэлтгэл ханган ажиллах ёстой. Түүхээс ч харсан энэ бол сүүлийн цар тахал биш. Өвчин гэдэг үргэлж гарч ирж байдаг зүйл. Тиймээс олон улсын засгийн газрууд эрүүл мэндийн салбартаа илүү их хөрөнгө оруулах хэрэгтэй. Хэрвээ бид бэлтгэлээ сайн хангаж чадахгүй бол сүйрнэ л гэсэн үг. Жишээлбэл, өнгөрсөн жил дэлхийн бэлтгэл хангах ажлыг шалгаж үзэхэд олон улсын бэлтгэл аюултай түвшинд маш сул байна хэмээх үр дүн гарч байсан” хэмээн ярьжээ.

Тэрбээр өдгөө цар тахал дэлхийн олон оронд тархаж, олон сая хүний амийг авч одсон нь олон улсын бэлтгэл ажил шаардлага хангахааргүй түвшинд байсантай холбоотой хэмээн үзэж байгаа аж.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
4
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж