10 сая төгрөгийн торгуульд өршөөл үзүүлэх хууль өргөн барина

Хуучирсан мэдээ: 2020.12.28-нд нийтлэгдсэн

10 сая төгрөгийн торгуульд өршөөл үзүүлэх хууль өргөн барина

10 сая төгрөгийн торгуульд өршөөл үзүүлэх хууль өргөн барина

"Зөрчлийн тухай хуулиар шийтгэгдсэн иргэн, хуулийн этгээдэд өршөөл үзүүлэх тухай" хуулийн төслийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж өргөн барих талаар өнөөдөр /2020.12.28 / мэдээлэл хийлээ.

Тэрбээр уг хуулийн төслийн талаар хэлэхдээ  "2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулиар давхардсан тоогоор 4 сая иргэн 650 тэрбум орчим төгрөгөөр торгуулсан мэдээлэл байна. Тэгэхээр энэ хууль бол төсвийн цоорхойг нөхөх хүртэлх хэмжээний өндөр торгуультай, ард иргэдийг хохироосон, иргэдийн амьдралд хүндээр тусах хууль болчихоод байна. Өнөөдөр цар тахалтай үед иргэдийн орлого буурсан энэ үед өршөөлийн тухай хууль нэн шаардлагатай гэж миний бие үзэж байгаа. Орон нутгийн дарга нар жирийн алба хаагч, цагдаа нараар иргэдийг торгох төлөвлөгөөг гүйцэтгэдэг ийм дарамт дор байна.

Тиймээс энэ хуулийг өргөн барьснаар ойрын хугацаанд Зөрчлийн тухай хуулиар шийтгэгдэх болон шалгагдаж байгаа иргэдийг өршөөх юм. 1 сая хүнд хуулийн үйлчлэл хүрнэ гэсэн тооцооллыг гаргасан.

Иргэд болон ААН-үүдийн 10 хүртэлх сая төгрөгийн торгуулиас чөлөөлөх боломжтой юм. Харин 10-аас дээш сая төгрөгийн торгуультай тохиолдолд энэ хуульд хамаарагдахгүй. Өнөөдөр 1 сая төгрөгийн торгуультай иргэд торгуулаа төлж чадаагүйгээс Зөрчлийн хэргээр Эрүүгийн хуулиар  тэнсэн харгалзах ял аваад явж байна. Энэ хуульд баривчлах шийтгэл, иргэд, ААН-ийг 10 сая хүртэлх торгуулийг чөлөөлөх заалтуудыг оруулсан" гэлээ.

Зөрчлийн торгуулийн ихэнх нь замын хөдөлгөөний зөрчил эзэлдэг байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж