БНСУ-д Covid-19-ийн мутацид орсон вирусийн тохиолдол бүртгэгдэв

Хуучирсан мэдээ: 2020.12.28-нд нийтлэгдсэн

COVID-19

БНСУ-д Covid-19-ийн мутацид орсон вирусийн тохиолдол бүртгэгдэв

БНСУ-д Covid-19-ийн мутацид орсон вирусийн тохиолдол бүртгэгдэв

Их Британид үүссэн ovid-19-ийн мутацид орсон вирус Өмнөд Солонгост анх удаа бүртгэгдсэн талаар тус улсын Өвчинд  хянал тавих, урьдчилсан сэргийлэх төв (KDCA) өнөөдөр /2020.12.28/ мэдээлжээ.

Тодруулбал, Их Британиас энэ сарын 22-нд ирсэн гурван хүний шинжилгээний хариу эерэг гарсан ба тэдний сорьцод генетикийн шинжилгээ хийхэд хувьссан вирус илэрсэн байна.

Их Британид энгийн covid-19-өөс 70 хувиар хурдан халдварладаг шинэ хувилбар арванхоёрдугаар сарын дунд үеэс илэрсэн бөгөөд өдгөө дэлхийн хэд хэдэн оронд бүртгэгдээд байна. Иймд зарим улс орнууд Их Британийн иргэдийг хүлээн авахаас татгалзаж эхлээд байгаа билээ.

Өмнөд Солонгост хилийн хориг тавьснаар Их Британиас гуравдагч орнуудаар дамжин ирсэн зорчигчид тус улсад нэвтрэх боломжтой байгаа юм. Тус улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 808 шинэ тохиолдол илэрч, халдварын нийт тохиолдол 57680 болжээ.

Эх сурвалж: KOREA TIMES

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж