Кристиано Роналдо зууны шилдэг хөлбөмбөгчнөөр тодорлоо | News.MN

Кристиано Роналдо зууны шилдэг хөлбөмбөгчнөөр тодорлоо

Кристиано Роналдо зууны шилдэг хөлбөмбөгчнөөр тодорлоо

Кристиано Роналдо зууны шилдэг хөлбөмбөгчнөөр тодорлоо

Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай хотод өчигдөр (2020.12.27) хөл бөмбөгийн зууны шилдэг хөлбөмбөгчин, дасгалжуулагч, багийг тодруулах "Golden Soccer Awards" зохион байгуулагдлаа. Зууны шилдэг хөлбөмбөгчнөөр алтан бөмбөгийн таван удаагийн эзэн Кристиано Роналдо тодорсон бол зууны шилдэг дасгалжуулагчаар өдгөө Манчестер Сити багийг дасгалжуулж буй Пеп Гвардиола тодорчээ.

Өдгөө 35 настай Кристиано Роналдо 2000 оноос хойш өдийг хүртэл Испани, Англи, Итали зэрэг Европын томоохон лигүүдэд түрүүлж, Португалийн шигшээ багийн хамтаар 2016 онд Европын аваргаар тодорсон.

Кристиано Роналдо шагналаа гардан авсныхаа дараа “Цом, шагнал хүртэх нь нэр төрийн хэрэг. Хөл бөмбөгийг дээд түвшинд олон жил тоглоно гэдэг амаргүй. Өөрөөрөө бахархаж байгаа ч үүнийг би баг, дасгалжуулагч, хамт олонгүй бол хийхгүй байлаа” хэмээжээ.

Кристиано Роналдогийн биет төлөөлөгч Хорхе Мендес 2020 оны шилдэг агентаар тодорсон.

Кристиано Роналдо твиттер хуудаснаа “Өнөөдрийн энэхүү шагналыг хүртсэндээ итгэж чадахгүй байна. Миний мэргэжлийн хөлбөмбөгт өнгөрүүлж буй 20 дахь жилийг тохиолдуулан зууны шилдэг хөлбөмбөгчнөөр тодруулсанд баяртай байна” гэж жиргэжээ.

Харин Пеп Гвардиолагийн хувьд 2000 оноос хойш Испани, Герман, Англи зэрэг топ лигүүдэд баг дасгалжуулан түрүүлснээс гадна УЕФА Аваргуудын лигт Барселона багийг удирдан хоёр удаа түрүүлсэн билээ. Тэрбээр ёслолын арга хэмжээнд өөрийн биеэр оролцоогүй бөгөөд дүрс бичлэг илгээсэн гэнэ.

Мөн Испанийн Реал Мадрид зууны шилдэг багаар тодров. Реал Мадрид баг Европын клубуудын дундах хамгийн нэр хүндтэй, том тэмцээн болох УЕФА Аваргуудын лигт 2000 оноос хойш таван удаа түрүүлж, FIFA клубуудын дэлхийн аваргад дөрөв түрүүлжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
14
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

хэ хэ хэ 2020-12-28 49.0.212.165

12 жил нь нэгэн жаран болоод байхад 2000 оноос эхлээд 20 жил болоход нэг зуун болж байна даа чааваас

Avatar

зочин 2020-12-28 66.181.184.12

Зуун дуусахад 80 жил дутуу байхад хэн нэг мөнгөтэй нь өөрийн үзэмжээр ингэж дураараа дургиж болж байгаа л юм байх даа

Avatar

Зочин 2020-12-28 202.179.2.147

Зуун дуусах яагаа ч үгүй байна. Цаана чинь хэлэн ч Марадона төрөх юм билээ

Avatar

А 2020-12-28 192.82.65.120

12 жилийг нэг жаран гээд байгаа юм чинь 20 жил нэг зуун болох байх аа.

Avatar

Реал М 2020-12-28 64.119.21.27

1920-2020 100 жилийн шилдэг нэг үгээр бүх цаг үеийн нэг номер гэсэн үг яаж Месси 1 номер байх бэ бодолдоо Ла Лигт Эйбар Гранада Хетафд л гоол гоол өөр лигт чадахгүй дээ тэхэд Кристиано Премьер Лиг Ла Лиг одоо Сери А д яаж гангарч байна Роналдо Мессигээс хамаагүй илүү

Avatar

Зочин 2020-12-28 202.21.117.98

100% ДЭМЖИЖ БНА. ШУДАРГА ЁС ГЭЖ БАЙПАГ БОЛ

Avatar

Зочин 2020-12-28 202.126.88.191

Мөнгөнөөс өөр үнэт зүйлгүй орк арабуудын зохион байгуулж байгаа шагналыг хараад байгаарай.

Avatar

Зочин 2020-12-28 49.0.147.146

zuun garaagvi bhad zuunii ym todruulaad bdag bas sonirholtoi shyy

Avatar

Монгол 2020-12-28 192.82.73.12

Зуун 1/4-төө ч ороогүй байхад юуных нь зууны шилдэг байх вэ дээ хө… Одоо чинь 21-р зуун дуусаагүй л байна шүү дээ… Нөгөө 12 жилийг 1 жаран гэдгийн араас орох нь дутаа юу, ккк

Avatar

Зочин 2020-12-28 202.131.245.6

CR7-n fan l dee. gehdee zuun duusahad buhel buten 80 jil dutuu bn shde

Avatar

wee 2020-12-28 202.131.227.82

ergvvv s** we chi. Tgeed 80 jiliin daraa todruulah uu? Ter vyed ni amid bhuu ergvv l*****a. Fan etr cham shig fanaar yugaa hiihew zailj vzeerei

Avatar

зочин 2020-12-28 64.119.25.250

Buruu orchuulsan b.a 20 n jiliin hugatsaand gesen nershil geh ymuu haashaa ym.

Avatar

ЧД 2020-12-28 202.9.46.219

Шилдэг дасгалжуулагчийг Сэр Алекс Фергусон авсан бол ууг нь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж