40 мянган хүнийг шинжилгээнд хамруулжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.28-нд нийтлэгдсэн

40 мянган хүнийг шинжилгээнд хамруулжээ

40 мянган хүнийг шинжилгээнд хамруулжээ

Covid-19 халдварыг илрүүлэх шинжилгээг арванхоёрдугаар сарын 27–ны өдрийн 08:00 цагаас  арванхоёрдугаар сарын 28-ны өдрийн 08:00 цагийн хооронд  10,033 хүнд хийснээр арваннэгдүгээр сарын 14-ний өдрөөс хойших өсгөсөн дүнгээр нийт 332,371 хүн хамрагдсан байна. Мөн PCR-ийн 10,033 сорьцыг ХӨСҮТ, ЗӨСҮТ-д илгээснээр 262,264 нийтдээ сорьцыг баталгаажуулсан байна. Шинжилгээний 32 цэг, тандалтын 19 багт 484 эмч, мэргэжилтэн ажиллажээ.

Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэгт халдварын голомт үүссэнтэй холбоотойгоор  70,000 иргэнийг шинжилгээнд хамруулах  үйл ажиллагааны хүрээнд арванхоёрдугаар сарын 27 -ны өдрийн байдлаар  60,464 хүнийг хамруулснаар нийт  буюу 86 хувь нь хамрагдсан байна.

Есөн дүүргийн явуулын тандалтын баг 2020 оны арваннэгдүгээр сарын 11-ээс арванхоёрдугаар сарын 27-ны хооронд:

  1. НЭМГ-ын явуулын баг-39 байгууллагын 5695 хүн,
  2. БГД-20562 өрхийн 22182 хүн,
  3. БЗД-3989 өрхийн 10200 хүн, 33 байгууллагын 1068
  4. ХУД-775 өрхийн 1672 хүн, 27 байгууллагын 490,
  5. ЧД-99 өрхийн 224 хүн, 6 байгууллагын 224 хүн,
  6. СБД-389 өрхийн 523 хүн, 5 байгууллагын 675 хүн,
  7. СХД-271 өрхийн 1396 хүн,
  8. БНД-409 өрхийн 1365 хүн, 9 байгууллагын 395 хүн,
  9. НД-90 өрхийн 391 хүн, 12 байгууллагын 567 хүн,
  10. БХД-1 өрхийн 4 хүн, 1 байгууллагын 454,

Нийт 26,595 өрхийн 40,283, 132 байгууллагын 9568 хүнийг шинжилгээнд хамруулсан байна.

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж