Сэлэнгэ: Оргилуун дарс, вино, шар айраг худалдахыг зөвшөөрөв | News.MN

Сэлэнгэ: Оргилуун дарс, вино, шар айраг худалдахыг зөвшөөрөв

Сэлэнгэ: Оргилуун дарс, вино, шар айраг худалдахыг зөвшөөрөв

Сэлэнгэ: Оргилуун дарс, вино, шар айраг худалдахыг зөвшөөрөв

Cэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил өнөөдрөөс эхлэн арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг дуустал дарс, шар айраг худалдан борлуулахыг зөвшөөрсөн захирамж гаргажээ. Тодруулбал, аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүний татан авалттай холбогдуулан аймгийн хэмжээнд 2020 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрөөс 31-ний өдрийг дуустал 11:00-16:00 цагийн хооронд дарс, оргилуун дарс, шар айраг худалдан борлуулахыг зөвшөөрсөн байна. Харин энэ хугацаанд архи худалдан борлуулахгүй болно.

Өчигдрийн байдлаар аймгийн хэмжээнд нийт 1486 иргэн хавьталын судалгаанд бүртгэгдэж, 1068 иргэний хяналтын хугацаа дуусч гэрийн тусгаарлалтаас гарсан байна.  Сүхбаатар суманд 119, Алтанбулаг суманд гурав, Мандал суманд гурав, Ерөө суманд нэг, Сайхан суманд нэг, Улаанбаатар хотод нэг хүн эдгэрч, нийт 128 хүн гэрийн ажиглалтад шилжээд байна.

Сэлэнгэ аймгийн тухайд сүүлийн өдрүүдэд халдварын тархалт  хумигдаж, батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй.  Урьдчилан сэргийлэх үүднээс Сүхбаатар, Алтанбулаг суманд бүх нийтийн хатуу хөл хориог 2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн 06:00 цаг хүртэл сунгаад буй.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Сэлэнгийн долгио нь 2020-12-28 103.57.95.83

Зовхи нь өөдөө Сэлэнгийнхэн маш хүнд дайны гал дүрэлзэж өвлийн жавар хайрсан хүндхэн үеийг нэр төртэй даван тууллаа та нар дайнд яллаа.Дайны голомт миний сайхан Сэлэнгийг заналхийллээ.Харин хотыхон сапирлаа улаараа эргэлээ манай Сэлэнгийхэн одоо нуруугаа амраая манай засаг даргаа архиа худалдаарай сэтгэл санаагаа засаж нэг сайхан цөм авмаар байна.Бараашиг исгээд самогон нэрсээн би бол болно бусдыгаа бодмоор байна.Хотын тэнэгүүдийг дууриагаад яах юм бэ? архиа заруулаарай эсвэл яамаар ч юм

Avatar

сэлэнгэээ 2020-12-28 122.201.24.197

сумяабазарыг дуурайж тэнэгтэж байхаар архиа зараач

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж