Бээжинд халдвар нэмэгдэж, зарим хязгаарлалтыг чангарууллаа | News.MN

Бээжинд халдвар нэмэгдэж, зарим хязгаарлалтыг чангарууллаа

Бээжинд халдвар нэмэгдэж, зарим хязгаарлалтыг чангарууллаа

Бээжинд халдвар нэмэгдэж, зарим хязгаарлалтыг чангарууллаа

Шинэ жилийн баярын өдрүүд ойртож байгаа учир ард иргэдийг олноороо аялах нь нийслэл хотыг халдварын голомт болгох эрсдэлтэй хэмээн эрх баригчид үзэж, зарим хязгаарлалтыг чангаруулжээ. Учир нь сүүлийн дөрвөн өдрийн турш Бээжин хотын дотоод дахь халдварын тохиолдол нэмэгдсээр байна.

Иймд, нийслэл хот дахь Коммунист намын дарга Цай Чи хурал зохион байгуулж, Бээжин хотын бүх дүүргийг онц байдалд шилжихийг уриалж, халдвар илэрсэн мужуудад хүн зорчихыг хориглохыг даалгажээ.

Хятадын өмнөд хэсгийн  Шеньжен мужид халдварын нэг шинэ тохиолдол илэрсэн. Энэ нь энэ сард хоёр ч удаа бизнесийн шугамаар Бээжинд зорчсон иргэн аж.

Харин Бээжин хотод сүүлийн үед шинэ тохиолдлууд бүртгэгдсэн Шүнь дүүрэг онцгой байдалд шилжин ажиллаж, бүх 800 мянган иргэдээ шинжилгээнд хамруулжээ. Мөн зарим шинжилгээний үр дүнд хоёр ч хотхоны орох, гарах хөдөлгөөнийг хориглосон байна.

Мөн Шүнь дүүрэгтэй хөрш зэргэлдээ Чаоян дүүрэг халдвар бүртгэгдсэн айлын эргэн тойрны 234413 хүнийг шинжилгээнд хамруулахад шинэ тохиолдол илрээгүй хэмээн мэдэгджээ. Түүнээс гадна хэд хэдэн дүүргүүд үйлчилгээний газрууддаа халуун хэмжигч дахин байрлуулж эхэлсэн гэнэ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-28 124.158.96.246

Чао Янь гэж дүүрэг бий. Шүнь гэж дүүрэг сонсоогүй.

Avatar

бөбөөчин 2020-12-28 49.0.212.165

Улаантан Xятадын ямар дүүрэг хороо байдгийг Монгол бид яаж мэдэхэв, мэдээд ч яадаг юм. Харин чи чинь "Тэгж ярьвал би ч гэсэн Xя…" гээд чимээгүй болдог шиг гар уу чи аан!

Avatar

ммммм 2020-12-28 202.21.108.18

шүнь гэж шүн и дүүргийг хэлж байгаа байх

Avatar

Зочин 2020-12-28 64.180.95.82

boon huzaanuud online- aar

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж