Хавдар судлалын үндэсний төв гаднаас үйлчлүүлэгч авахгүй

Хуучирсан мэдээ: 2020.12.28-нд нийтлэгдсэн

Хавдар судлалын үндэсний төв гаднаас үйлчлүүлэгч авахгүй

Хавдар судлалын үндэсний төв гаднаас үйлчлүүлэгч авахгүй

Хавдар судлалын үндэсний төв /ХСҮТ / энэ долоо хоногт гаднаас үйлчлүүлэгч авахгүй гэж мэдэгдэв. Тус төвийн ерөнхий мэс заслын эмчилгээ үйлчилгээ Баянгол дүүргийн эмнэлэгт, эмэгтэйчүүдийн мэс засал Амгалан амаржих газарт явагдаж байгаа аж.

Өвчтөнүүдийн боолт, хими эмчилгээ зэргийг харьяа дүүргийн эмнэлэгт хийх юм байна. Мөн УОК-ын шийдвэрийн дагуу энэ байдал өөрчлөгдвөл тухай бүрт нь мэдэгдэх болно гэж ХСҮТ-өөс мэдээлэв. Тус төвд одоогоор тусгаарлагдаж буй 134 өвчтөн, 71 сахиурт эмчилгээ үйлчилгээ үзүүлж буй юм. Түүнчлэн тус төвийн хоёр эмч, эмчтэй ойр харилцсан нэг хүн, нийт гурван иргэнээс энэ сарын 25-нд covid-19 илэрсэн. Иймд тус төвийнхөн тандалт судалгааг явуулж, тэдний ойрын хавьтал 112 хүнийг тусгаарласан билээ. Мөн дам хавьтал 500 гаруй хүнийг илрүүлж, шинжилгээнд хамруулж байгаа аж.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж