Увсад 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ | News.MN

Увсад 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Увсад 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Увсад 4.3 магнитудын хүчтэй газар хөдөлжээ

Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгдсэн хоногийн мэдээллийг тоймлон хүргэе.


  • Онцгой байдлын алба хаагчид малдаа яваад сураггүй болсон иргэнийг эсэн мэнд олсон байна. Тодруулбал, Өмнөговь аймгийн Ханхонгор сумын харьяат малчин 36 настай эрэгтэй Ш нь  өчигдөр орой 17:00 цагийн орчимд мориор мал тууж яваад сураггүй болжээ. Энэ дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн хамтарч эрэн хайх ажиллагаа явуулсан байна.Эрлийн багийнхан алга болсон иргэнийг өнөө өглөө 04:00 цагийн орчимд гэрээс нь урд зүгт 10 км зайд байрлах Гашуун гэх газраас олжээ.
  •  Увс аймагт 4.3 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Тодруулбал, аймгийн Наранбулаг сумын Алдар багийн Бөгдөг гэх газарт өнөө өглөө 05:28 цагт газар хөдлөлтийн чичирхийлэл мэдрэгдсэн байна. Газар хөдлөлт сумын төвөөс зайдуу буюу  зүүн хойд зүгт 23 км-т болсон тул иргэдэд хохирол учраагүй, чичирхийлэл мэдрэгдээд өнгөрсөн аж.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж