Оросын теннисийн од Мариа Шарапова сүйт залуутайгаа хамт Малибуд амарч, Зул сарыг тэмдэглэжээ. Өдгөө 33 настай Мариа Шарапова энэ сарын 17-нд 41 настай Александр Гилкес гэгчтэй сүй тавьсан юм. Тэд 2018 оноос хойш болзож байгаа юм.
Александр Гилкес нь Их Британийн хаан угсааныхантай ойрын холбоотой нэгэн юм. Тэрбээр ханхүү Харригийн эхнэр Меган Марклын дотны найз Миша Ноноотой долоон жил ханилсны эцэст салжээ.
Харин Мариа Шарапова 2013 онд теннисийн тамирчин Григор Дмитровтой гэрлэсэн ч хоёр жилийн дараа салсан юм.
Эх сурвалж: Dailymail.co.uk
Холбоотой мэдээ