Путин “Sputnik V” вакциныг хийлгэхээ мэдэгджээ

Хуучирсан мэдээ: 2020.12.28-нд нийтлэгдсэн

COVID-19

Путин “Sputnik V” вакциныг хийлгэхээ мэдэгджээ

Путин “Sputnik V” вакциныг хийлгэхээ мэдэгджээ

ОХУцын Ерөнхийлөгч Владимир Путин өөрийн улсын эрдэмтдийн бүтээсэн covid-19-ийн эсрэг “Sputnik V” вакциныг хийлгэхээр болсон тухай Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков өчигдөр /2020.12.27/ мэдэгджээ.

Тэрбээр “Ерөнхийлөгч Путин тун удахгүй вакцин хийлгэхээ мэдэгдсэн. Тэр вакцин албан ёсоор баталгаажихыг хүлээж байсан юм” хэмээн тус улсын төрийн төв телевиз “Rossiya 1” сувагт ярьжээ.

ОХУ нь Гамалейн судалгаан хүрээлэнгийн эрдэмтдийн бүтээсэн “Sputnik V” вакциныг дотооддоо хэрэглэхийг зөвшөөрч, энэ сарын эхээр иргэдээ вакцинжуулалтад хамруулж эхэлсэн билээ.

Путины  хувьд наймдугаар сард өөрийн улсын эрдэмтдийн боловсруулсан вакциныг маш үр дүнтэй, аюулгүй хэмээгээд вакцин бэлэн болмогц хийлгэнэ хэмээн мэдэгдэж байв. Түүний охидын нэг “Sputnik V” вакцины туршилдат оролцож, ямар нэгэн хариу урвал илрээгүй талаар тус улсын хэвлэлүүд мэдээлж байсан билээ. “Sputnik V” вакцин нь covid-19-ийн эсрэг 92 хувийн үр дүн үзүүлснийг тус улсын эрх баригчид мэдэгдэж байсан юм.

Эх сурвалж: GUARDIAN, REUTERS

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
7
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж