“ХӨСҮТ-ийн эмч нар удирдлагуудаасаа салахыг хүсч байгаа" | News.MN

“ХӨСҮТ-ийн эмч нар удирдлагуудаасаа салахыг хүсч байгаа"

“ХӨСҮТ-ийн эмч нар удирдлагуудаасаа салахыг хүсч байгаа"

“ХӨСҮТ-ийн эмч нар удирдлагуудаасаа салахыг хүсч байгаа"

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү нарын хооронд үл ойлголцол үүссэн тухай мэдээлэл олон нийтийн сүлжээгээр цацагдах болсон. Тэдний зөрчилдөөний улмаас ХӨСҮТ-ийн үйл ажиллагаа доголдож, зарим тасаг, нэгжүүдээ хаасан талаар тус төвийн Үйлдвэрчний хорооны дарга О.Баатарчулуун мэдээлсэн.

Тэрбээр “Д.Нямхүү захирал ХӨСҮТ-ийн захирлаар 13 орчим жил ажиллаж байна. Тэр Халдвартын эмнэлгийг сайн хөгжүүлж байгаадаа олон жил захирлаар ажиллаж байгаа юм биш. Энэ бол Монголын төр авилгад идэгдснийг харуулж буй илрэл” гэдгийг хэлж байв. Ингээд түүний яриаг хүргэе.


-Салбарын сайд болон ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү нарын үл ойлголцол байгууллагын  үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлж байна вэ?

-Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан , манай байгууллагын захирал нарын үл ойлголцол ХӨСҮТ-ийн үйл ажиллагаанд шууд нөлөөлж буй. Өнөөдөр ХӨСҮТ-ийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, зарим тасаг нэгжүүдээ хаачихсан, ажилчдаа амраачихсан. Эмнэлгийн гол лабораторид лаборантууд ажиллаж, Covid-19-ийн халдвартай иргэдээ л эмчилж байна.

Ер нь энэ хоёр хүний үл ойлголцол эрүүл мэндийн салбарын бугласан идээ бээрийг шахаж, үнэн дүр төрхийг харуулж байна. Учир нь Д.Нямхүү захирал 13 жил энэ ХӨСҮТ-ийг удирдсан хүн атлаа яагаад хөгжүүлээгүй юм бэ. Өнгөрсөн 10 гаруй жилийн хугацаанд юу ч өөрчлөгдөөгүй. Тэрбээр эмчилгээ, үйлчилгээний ямар нэгэн шинэ менежмент, шинэ технологи, аргуудыг нэвтрүүлэлгүй өдийг хүрлээ.

Эмнэлгийн барилга, засвар үйлчилгээ ч сайжирсангүй. Энэ хүн Эрүүл мэндийн яаман дээр өдөр бүр 11:00  цагийн мэдээ уншсанаараа, их ажил хийгээгүй. Түүний ар талд цар тахлын голомтод 24 цагаар ажиллаж буй лабораторийн эмч нар, лаборант, ариутгагч, эмч, сувилагч, асрагч, үйлчлэгч, инженер техникийн ажилчид, жолооч нар л цар тахлын эсрэг зүтгэж байгаа.

-Монгол Улсад нийт 40 орчим эмч, эмнэлгийн ажилтан Covid-19-ийн халдвар авсан талаар Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Үүнд, ХӨСҮТ-ийн эмч мэргэжилтнүүд ихэнх хувийг эзэлж буй. Цар тахлын нөхцөл байдалд эмч, эмнэлгийн ажилтнууд халдвар хамгааллын дэглэмийг баримталж чадаж байна уу?

-Цар тахлын голомтод ажиллаж байгаа ХӨСҮТ-ийн эмч, эмнэлгийн ажилчид Covid-19-ийн халдвар авсан. Гэтэл Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа дарга 11:00 цагийн мэдээгээр “Халдвар авсан эмнэлгийн ажилчид халдвар хамгааллын дэглэмээ зөрчиж, тусгай хамгаалалтын хувцсаа тайлах явцад алдаа гаргаж, халдвар авсан байж болзошгүй” гэж мэдээлсэн. Хэрэв тийм бол өнөөдөр халдвар авсан бүх эмч нарыг эрсдлийн үнэлгээнд хамруулахгүй яасан юм бэ. Тэдний халдвар авсан замыг нь яаж тогтоож байгаа юм.

Энэ бол агаар дуслын замаар тархдаг халдвар шүү дээ. Тэр хүн агаараас авсан байхыг үгүйсгэхгүй. Халдвар авсан эмч, ажилтнууд дарга нарын тайлбарыг сонсоод маш их гомдож байна. Тэр хүмүүсийн ар гэр, ажлын хамт олондоо нэр хүндгүй болж, “Ажлаа хийж чаддаггүй”, “Өөрөөсөө болж халдвар авлаа” гэх буруу ойлголтыг төрүүлж байгаа тухай уйлаад ярьж байна.

-Халдварын голомтод ажиллах эмч нарыг тусгай сургалтад хамруулж байгаа биз дээ?

-Бүх эмч, эмнэлгийн ажилчид цар тахлын голомтод ажиллах тусгай сургалтад сууж, мэргэшиж байгаа. Тэрнээс биш хэн дуртай нь халдварын голомтод ажиллахгүй шүү дээ. Эмч, сувилагч нар өнөөдөр тусгай хамгаалалтын хувцас, хэрэгсэл өмсч, тайлахдаа мэргэшсэн гэсэн үг. Гэтэл тэднийг “Тусгай хэрэгсэл, хувцсаа тайлахдаа алдаа гаргасан” гэж буруутгаж, хариуцлагаас зугтааж байна. Энэ бол удирдах албаны арга барилын буруутай, хариуцлагагүй үйлдэл.

Энэ хүмүүс өнгөрсөн 10 сарын хугацаанд юу хийсэн юм бэ. Албадын дарга нар захиргааны байран дээр нийлж, архи согтууруулах ундаа л уусан. Өнгөрөгч наймдугаар сарын 3-нд албадын хоёр, гурван дарга архи ууж, шаардлага тавьсан цагдаагийн албан хаагчийг зодсон. Цагдаагийн нэмэлт хүч ирэхэд зугтааж, хоёр нь эрүүлжүүлэх байранд хоносон.

Улс даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байхад ХӨСҮТ-ийн дарга нар нь архи уусан. Арваннэгдүгээр сард захиргааны байранд дарга нар архи ууснаас болж, нэг дэд дарга нь ажлаа хүлээлгэж өгсөн. Яагаад өнөөдөр ХӨСҮТ-ийн дарга нарт хариуцлага тооцохгүй байгаа юм бэ.

-ХӨСҮТ-ийн дарга, удирдлагууд ажилчдаа дарамталдаг байсан гэж үнэн үү. Өнгөрсөн хугацаанд ажилчдаас ажлын байрны дарамтад өртсөн талаарх өргөдөл, гомдол ирсэн үү?

-Ажлын байрны дарамт олон янз. Ерөнхий захирал нь ямар арга барилтай байна доод албан тушаалын дарга нар нь яг адилхан. Би өнгөрсөн жил хоёр ч удаа биднийг ажлын байран дээр дарамталдаг тухай Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бичиг явуулсан. Ямар ч арга хэмжээ аваагүй. Би гэнэт л цар тахлын үед энэ асуудлыг яриагүй.

Өмнө нь энэ талаар ярьж, холбогдох дээд шатны байгууллагад хэлж байсан юм. Өнөөдөр аргагүй байдал орж, ХӨСҮТ-ийн хамт олон дугарч эхэллээ. Өнөөдөр Д.Нямхүү захирлаас айгаад нэг ч эмч, эмнэлгийн ажилтан дугарч чадахгүй. Бүгд ажлын байрны дарамтаас айж байгаа. Харин нийт ажилчдад ХӨСҮТ-ийн удирдлагуудаас салах сонирхол маш их байгаа.

ХӨСҮТ-ийн дэргэдэх цэвэрлэх байгууламж халдвартай бохироо бүрэн халдваргүйтгэж чадахгүй төв шугамд нийлүүлж байгаа гэж үнэн үү?

-ХӨСҮТ-ийн дэргэдэх цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа нь байнга доголдож байдаг. Үүний улмаас ХӨСҮТ-ийн бохирыг бүрэн халдваргүйжүүлж чадахгүй Төв цэвэрлэх байгууламжид нийлүүлж байгаа. Энийг Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын газраас шалгаж, арга хэмжээ авах хэрэгтэй. Д.Нямхүү дарга 12 жил ажиллахдаа цэвэрлэх байгууламжаа засаж сэлбээд өөд нь татаж чадаагүй.

Монгол Улсын бусад төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгүүд шинэчлэгдэж, хөгжиж байна. Тодруулбал, Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Улсын нэг, хоёр, гуравдугаар төв эмнэлэг, ХСҮТ зэрэг эмнэлгүүд хөгжлийн эрүүл өрсөлдөөнөөр эмнэлгийн тусламж үйлчилгээгээ сайжруулж,  шинэ технологи, үйлчилгээг нэвтрүүлж, эмч ажилтнаа дэмжин, ажиллаж байна.

Гэтэл ХӨСҮТ-ийн удирдлагууд “Чи дуугүй байгаарай”, “Зайлаарай” гэж ажилчдаа дарамталж, өнгөрсөн хугацаанд эмнэлэг огт хөгжсөнгүй. Мөн эмнэлгийн тохижилт байхгүйгээс эмч нар өөрөө мөнгөө гаргаж, өрөөгөө засварладаг. Эмнэлгийн удирдлагууд жил бүр хийсэн ажлаа дүгнэж, тайлангаа танилцуулдаг. Харин Д.Нямхүү захирал огт тайлангаа тавьдаггүй. Бас тасаг нэгжүүдээрээ огт явдаггүй.

Цар тахлын голомтод ажиллаж буй эмч, эмнэлгийн ажилтнуудад цалин хөлсний урамшууллыг хүртээмжтэй олгож байгаа юу?

-Эмч, ажилтнуудын цалин хөлсийг хангалттай олгож байгаа. Сүүлд арваннэгдүгээр сарын илүү цагийн урамшууллыг олгосон. Засгийн газраас цар тахлын голомтод ажиллаж буй албан хаагчдад тодорхой хэмжээний урамшууллыг өгсөн. Саяхан 800 мянган төгрөгийн урамшуулал өглөө. Шадар сайд асан Ө.Энхтүвшин ажиллаж байхад цар тахлын голомтод ажиллаж байгаа бүх төрийн албан хаагчдад урамшуулал өгсөн.

Тухайн үед ХӨСҮТ-ийн 102 ажилтанд 165 сая төгрөгийг өгсөн. Гэтэл тэр 102 ажилчин дунд хууль хүчний байгууллагын хоёроос гурван хүн орчихсон байсан. Тэр хүмүүс манай байгууллагатай хөдөлмөрийн гэрээ хийгээгүй. Энэ асуудал дээр ажилчид бухимдаж, хэл ам гаргахаар загнаад л хөөгөөд гаргачихдаг. Хатуу хөл хорионы үед ажилчид цугларч болохгүй учраас би өнөөдөр үйлдвэрчний хороогоо төлөөлж яриа өгч байна. Одоо ХӨСҮТ-д удирдлагын шинэчлэлийг хийх цаг болсон гэдгийг хэлье.

А.СҮРЭН      

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
74
ЗөвЗөв
15
ХарамсалтайХарамсалтай
7
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

138 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2020-12-28 202.179.26.17

ХӨСҮТ-д мэргэжлийн удирдлага байнга дутагдаж байна.Ёс зүй,харьцаа хандалга муутай хирнээ , мэргэжлийн туршлагагүй ,хүнлэг бус байдгийг эмнэлгийнхэн бүгд мэднэ.Дөнгөж төрсөн эмэгтэйд яаж хандаж байгаагаас хариуцлага харагдаж байна.

Avatar

халдвартын эмч 2020-12-28 103.9.90.100

Нямхүү болон түүний баг санхүүгийн албыг яаралтай солих хэрэгтэй. Сайд янз бүрийн дарамтанд ороод байна уу

Avatar

urgen 2020-12-28 66.181.161.119

hurungu orlogiin meduulgees ni harahad ih l bayjsan hun bn biznes hj bga kompanii zahirlaas l iluu hurngutei ym bn.emnelgee uud ni tatahgui uuriigee sain uud ni tataj odoo tegeed ajlaa ugcuuc yagaad uheh gd zuuraldaad bdiin.ulsiin gants xaldvartiiin emnelgiig haalgiig ni barulcval ard tumen hohrno.saidaa naad nymhuuhee zailuulaac

Avatar

Зөв 2020-12-28 202.9.46.27

Хөсүтэд Орход л мэдэгдэж байдаг шүү дээ маш муу улсын том газар гэхэд өрөө төсалгаа хонгил зэрэг нь засвар үйлчилгээ муу тав тух муутай хэдэн ярвайсан эмч нарл байдаг фракцаар нь солих. хэрэгтэй солихоор бол уг үндэсээр нь таслах хэрэгтэй ганц бие нямхүү гэлтгүй идээр бээр байвал сайн шахах хэрэгтэй юм үлдээвэл дахиадл өрөвсөнө.

Avatar

Зочин 2020-12-28 66.181.164.175

Дарга солигдох коронад ямар хамаатай юм бэ хэн нэг нь мэдээ уншина биз Мөнхсайхан сайд ажлаа зоригтой хий Тэр Бүзмаа эмч мэргэжлийн хүн сайн ойлгомтой мэдээлэл өгсөн тэтгэврийн хөгшин гэж үдэгээ боль сайн мэргэжилтэнгээ ашиглах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-12-28 59.153.113.55

ҮЭ хорооны Баатарчулуун худлаа хүн гүтгэсэн нь илэрсэн шүү.Зөвхөн Нямхүүгээс өшөө авахыг л хүссэн.ҮЭ хорооны тэргүүлэгч Байгалмаа үнэнийг хэлсэн.Баатарчулуун ХӨСҮТ ийн хүн биш.ЭМАҮЭ ийн хорооны хүн.Баатарчулуун ХӨСҮТ ийн эмнэлэг үйлчилгээг огт мэдэхгүй байж ингэж ярих эрхгүй

Avatar

Зочин 2020-12-28 64.119.25.186

Хазайсан дээр нь түлхэх гэж 1 үг бий дээ хүнийг хазайхтай зэрэг хашигарч гарч ирээд манлайлж байгаа хүн ч олигтой хүн биш дээ өмнө нь хэлж байхгүй яасын тэгсэн бол арай үнэмшилтэй байлаа засвар хийгээгүй л гээд байх юм төсөв нь хүрэхгүй өөрөөсөө л гаргахгүй юм бол яаж хийдэгийн үйлдвэрчний эвлэл гэдэг чинь том байгууллага шүү чи өөрөө юу хийж гавьяа байгуулсан хүн бэ

Avatar

Хов 2020-12-28 66.181.179.125

Оороо УЭ байгууллага Эрт дуугарч байхгуй!!! Ийм уед дон дон хийгээд… эмч нар узэл бодлоо хэлэх эрх бгаа ….тэж дуугарах нь яасан бэ! Овчин их дэгдэлттэй уед элдэв хов яриад

Avatar

Иргэн 2020-12-28 139.5.218.232

Үнэнийг хэлдэг ганц хүн нь биздээ.

Avatar

EMCH 2020-12-28 202.126.90.87

ЗӨВ ӨӨ ЗӨВ. ТЭГЭЭД ХЭЗЭЭ ӨӨРЧЛӨХ ВЭ? ЯЛАНГУЯА ЭНЭ ОНЦГОЙ ҮЕД МАШ САЙН АЖИЛЛАДАГ ХҮН Л ХЭРЭГТЭЙ. ЗОРИГТОЙ ЗАЛУУ БАЙНА. ШАНТАРЧ БОЛОХГҮЙ. ЭНЭ БОЛ УЛСЫН ЭМНЭЛЭГ. АРД ТҮМЭН ОЙЛГОНО. ХЭЛЭХГҮЙ БОЛОХООР ЧИНЬ МЭДЭХГҮЙ Л БАЙСАН БАЙГАА ШҮҮ ДЭЭ. БОЛООД БАЙСАН Л ГЭЖ БОДОЖ БАЙГАА. ГЭТЭЛ ТИЙМ БИШ БАЙНА. ДОРВИТОЙ ӨӨРЧЛӨЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ. COVID ЯАХАВ ДЭЭ, ЗЭРЭГЦЭН ОРШСООР Л БАЙНА. ЯМАР НАРИЙН МЭС ЗАСАЛ ХИЙХ ГЭЖ БАЙГАА БИШ. ХАМГААЛАЛТАА САЙН ХИЙГЭЭД Л БОЛНО Ш ДЭЭ. НЯМХҮҮГЭЭС ИЛҮҮ ХАРИУЦЛАГАТАЙ ХҮН ОЛОН БИЙ.

Avatar

Зочин 2020-12-28 66.181.188.133

Энэ үед ингэж бужигнуулах хэнд хэрэгтэй юм бол доо

Avatar

Зочин 2020-12-28 122.201.22.201

Өөрөө больчмоор юм.ингэж хэрүүл болж сууснаас

Avatar

Иргэн 2020-12-28 66.181.189.238

Адайр хүн хувийн хүслээ эрж хайдаг ба Хамаг саруул ухааны эсрэг тэрсэлнэ.
Хэрсүү хүний оюун бодол мэдлэгийг эзэмшдэг. Мэргэн хүний чих мэдлэгийг эрж хайдаг

Avatar

Зочин 2020-12-28 66.181.187.137

Нямхүү эмчээс одоо ч нэг их юм хүлээгээд хэрэггүй дээ. Яг фронтод ажиллаж бгаа цагаан халадтай баатаруудыг магтьяаа. Мэдээ аваад камерын ард уншдагуудыг биш.

Avatar

Цэцэгмаа эмч 2020-12-28 139.5.218.81

Өөрдсийн буруугаас өвчин тараачихаад яасан олон юмхуцдаг юм бэ тийм л юм бол эрт хэлэхгүй яаасийм чамайг дарга болгоно хэвлэлээр гүтгэ гэө хэлжээ ийм арчаагүй байж болохгүйгээ тууштай бай ингэж хэлснээр чи муу нэртэй болж ард түмэнд харагдаж бна шүү ханилж яваад ханиа гэж монгол ардын зүйр цэцэн үг байдгыг байнга санаж явдаа

Avatar

Зочин 2020-12-28 203.98.77.139

Наа лайтай Нямхүүгээ явуулаачээ. Үхсэндээ үхэх гэж байгаа юм шиг зууралдаад байдаг байнаа. Эмнэлэгийн даргыг хэн ч хийсэн яадаг юм бэ? Ганц энэ хүн байгаа биш ямар

Avatar

Зочин 2020-12-28 66.181.188.133

Ийм нарийн мэргэжилд туршлага гэж чиний сонсоогүй юм байдаг юм

Avatar

Зочин 2020-12-28 202.9.46.249

эрүүл ахуйчаас халдварт өвчний эмчилгээний туршлага гээд юу нэхээд байгаан тэнэг ээ

Avatar

Зочин 2020-12-28 122.201.24.210

Цагаа олоогүй хуцдаг амьтан бээ.Өмнө нь хэлж ярьж байхгүй яасын өвчин тахалаа яая гэж байж хэсэгчлэн хаасан ч гэх шиг өвчтөй хүмүүсээ тэгээд яах юм болж байнаа н**ш гэж.

Avatar

Иргэн 2020-12-28 202.9.46.160

Сайдыг ажлыг нь хийллгэе манайхаан, сайд шийдвэрээ гаргана , тэгээд л ажил цаашаа явна.

Avatar

Зочин 2020-12-28 64.119.16.37

НЯМХҮҮГЭЭС САЛАХ БОЛСОН ГЭДГИЙГ БАГА Ч ГЭСЭН МЭДЭХ НЬ БҮГД ХЭЛНЭ.МЭДЭХГҮЙ НЬ ЯАХАВ ДЭЭ УЛААН МИКРОФОН FB МАЯГИЙН ШОУНД ИТГЭЭД Л ӨНГӨРНӨ.

Avatar

Зочин 2020-12-28 122.201.24.210

кккк улаан микрофон гэж юу байдгийн аан хэлээд өгөөч ойлгосонгүй

Avatar

Хөхчир 2020-12-28 66.181.188.206

Энэ нэг гонгиносон жул сайд л ирээд ковид ч гараад эмнэлэг ч бужигнаад явчихлаа.Энэ нөхрийг эхлээдбайранд нь тавьчих хэрэгтэй.Харж бхнээ үзэл санаа таарахгүй нэгнээ жаахан хазайнгуут дэвсэлж бдаг ийм Түгжилийг бас зайлуулах хэрэгтэй.ҮЭ дарга гэнэ үү?? Үнэхээр тийм бсан юм бол ҮЭХ гэж том байгууллагадаа ажилчид ийм дарамтанд бн гээд хэвлэлийн хурал хийчихгүй яасын ? ЗАРИГИЙН ӨНӨРӨӨ ГЭЖ МУНДАГ ОХИН БН.ЯДАЖ ТҮҮНД ХЭЛЭХГҮЙ ЯАСЫН.??АРД ТҮМЭН ХОРИО ЦЭЭР ГЭЭД ОЧИХ ЭМНЭЛЭГГҮЙ ТЭВДЭЖ БАЙХӨД ХУДЛАА БҮҮ ҮЙ

Avatar

Зочин 2020-12-28 202.9.46.121

Тэгээд алинд нь итгэх вэ хамтраад хүн арлынхаа төлөө ажиллаж чадахгүй бол хоёулаа зайлаарай

Avatar

Зохиолч Л. Пүрэвдорж 2020-12-28 59.153.115.73

Монгол түмнийг аюулт халдвараас хамгаалах үүрэг хүлээсэн эмнэлэг нь ядахдаа өөрөө халдвар тараагч болохгүй байж чадахгүй бөөн гай тарьчихаад байхад Сайд нь юу ч болоогүй юм шиг царайлаад нэг эмнэлгийнхээ даргатай хэрүүл хийгээд сууж байх ямар гээчийн ичдэггүй нүүр вэ. Ийм хүмүүс энэ байгууллагад үүрэлснээс болж эмнэлэг нь халдвар тараагч болж буй биш үү? "Тахлын үед найрлав" гээч биш үү? ! Сайд ХӨСҮ-тийн захирал хоёуланг эмнэлгийн яамнаас хөөж зайлуулах нь зүй байх аа, дарга нар аа.

Avatar

Зочин 2020-12-28 202.9.47.0

Нямхүүгээс юу ч хүлээгээд нэмэргүй ээ. Үхэн хатан зууралдаад байгаа нь асар их мөнгөний шуналтайгаас л болж байгаа. өнгөрсөн зууныхаа тохижилттой, мөөгөнцөртэй байранд өвчтөнүүдээ хүлээж авч байгаа нь үнэн ш дээ. ажил хийж чаддаг, сэтгэлтэй хүн байсан бол өдийд бид гэмтлийн эмнэлэг шиг бас нэг сайхан эмнэлэгтэй байх байлаа. Яагаа ч үгүй байхад цаасан малгай өмсгөж, хөөргөсний л гай. Мэдээ уншаад л ардын баатар болно ч гэж юу байхав. Бас өчнөөн хүнийг орох оронгүй болгож луйвардсан н**ш ш дээ.

Avatar

Зочин 2020-12-28 66.181.184.123

Нямхүү даргын суудал анх удаа яригдаж байгаа асуудал биш байх гэж бодож байна үхэн хатан зууралдаад миний мэдэхийн 2 ч удаа маргалдаж бсн тгд л суудалдаа үлддэг . Яам . хууль хяналтынхан үнэн мөнийг шийдээсэй. Коронаг эмч нар минь даван туулж чаднаа та нартаа амжилт

Avatar

Irgen 2020-12-28 64.119.18.123

Ene Nyamhuu emch ajlaa xgmxxr yum. Sandaltaigaa zuuraldaad uneheer mulguu hun yumaa. Ih uchir bna daa. Yaria ni hxgjxxgui shinjleh uhaanch bish. Ard irgediig teneg geed bodchihson.kovidig tailbarlaj bgaa ni jijighen huuhded tailbarlaj bgaa yum shig neg l hachin bsan.

Avatar

Иргэн 2020-12-28 66.181.178.24

Мөнхсайхан сайд болохоосоо өмнө улсын 1-р эмнэлэгийгн даргаар тавигдаад эмнэлэгийг хэвийн ажлуулж хэсэгчлэн хааж хагас жилийн дотор засварлан хачин сайхан болгосоныг байнга үйлчлүүлж байсны хувьд мэдэх юм.Ингэж хийж болно гэж Нямхүүд хэлэхэд нөгөөдөх нь зөрүүдлээ болов уу.Эмнлэгийн даргаар 13 жил ажиллана гэдэг урт хугацаа гэвч сайд хэлсэн бол мэдээж болно гэж үзээд л хэлсэн биз түүнийг нь хүлээж аваад хэлсний нь хийх ёстой шүү дээ.Чадахгүй гэвэл зайгаа тавь.Чаддаг нь хийнэ.

Avatar

Зочин 2020-12-28 66.181.183.100

Нямхүү гуай ажлаа сайн дураар өгвөл таарна юундаа зууралдаад хэрүүл хийгээд баатар хүн болох гээд байгаа юм бэ манай монгочууд нэг тийшээ их туйлширдаг магтаад баатар болгоод байсан хаана байна юу ч хийгээгүй 13 жил бас дарамтлагч гүндалай үнэн л хэлж байж дээ хаа газар удхаараа биш болдогдооо

Avatar

Зочин 2020-12-28 202.21.108.39

Дүүрчихсэн гараар 13 жил удирдуулж сумын эмнэлгээс ч дор ортлоо доройтох ч гэж дээ. Тэмбүү, сүрьеэ замаа алдсан нь энэ эмнэлгийн ажилтай л холбоотой.

Avatar

зочин 2020-12-28 192.82.70.67

13 жил дарга хийсэн Нямхүүгийн хариуцсан эмнэлэгт засвар хийгээгүй, ихэнх лифтууд нь ажиллагаагүй, үүнээс болж хамгийн айшигтай нь ковидтай улсуудын хэрэглэж байсан гудас матраас, хөнжил давуу зэргийг зөөх тусгай тэргэнцэр байхгүй, цалингаа хасуулж дарамтанд байдаг сувилагч, асрагч нар тэдгээрийг нуруун дээрээ үүрээд 200, 300 метрын цаана байгаа ариутгалын газар аваачиж байна. Үүнийг даруй засаж бүх цахилгаан шатнуудаа ажиллагаатай болгоорой.

Avatar

Zochin 2020-12-28 64.119.18.123

Yanaa araich dee yadaj tergentser avch xgxxch ee tedend..

Avatar

Зочин 2020-12-28 66.181.183.165

Ххрхх

Avatar

Зочин 2020-12-28 202.179.21.214

Тангараг өргөсөн эмч нар минь дээ . . . . . . . .

Avatar

яриа хөөрөө 2020-12-28 66.181.166.134

Анх Нямхүүгийн ярьж бгааг сонсоод, ийм том эмнэлгийг удирддаг бж ямар муухай ярих чадваргүй хүн бэ? хар ярианы хэлээр ярьдаг ямар сонин хүн бэ гэж бодож блаа. Гэтэл хулгайч, эрүүгийн элемент бсан бна ш дээ. Яриа нь нэг л биш бсын?

Avatar

Зочин 2020-12-28 59.153.114.29

Нямхvv эвгvй гар шvv тэр харц энэ тэр анх поорчигноос эхэлсэн одоо бvхэл бvтэн эмнэлэг удахгvй эрvvл мэндийн салбарыг тэр чигт нь гуснадаа сийхчгvй

Avatar

Арай ч дээ 2020-12-28 103.26.195.61

Нямхүү эмчийг халж болохгүй шүү

Avatar

Зочин 2020-12-28 202.9.47.0

нямхүүтэй нямхүүгүй чадварлаг эмч, сувилагч нар байна. гавъяаг тэд нар л хүртэх эрхтэй. мэдээ уншсан төдийд шүтэн биширч байгаа бол чамд юу ч хэлэх вэ дээ. Юм уншиж чаддаг бол унш. 10 жилийн өмнө 70 гарсан хөгшнийг орон гэрийг нь луйвардаад гудманд гаргасан хүн шүү.

Avatar

Зочин 2020-12-28 64.119.20.150

Тэр орон байраа луйвардуулсан хөгшин нас барсан байхаа хөөрхий. Уйлаад л ярилцлага өгөөд байдаг байсан даа.

Avatar

Зочин 2020-12-28 192.82.70.98

Хэрэггүй дээ эмч нар минь Д.Нямхүү эмчийг улс даяараа дэмжиж бас түүнд итгэж байгаа даг шүү Д.Нямхүү эмч балайрчихаагүй л бол юу гэж тэр их мөнгмйг идэж уухав дээ хэн ч итгэхгүй

Avatar

Зочин 2020-12-28 202.9.47.0

Тэр луйварчинд орон байраа алдсан хүн байна. Нэг байранд цадаагүй л хүн дээ. наад муу н**ш чинь

Avatar

Зочин 2020-12-28 192.82.70.98

Тангараг өргөсөн эмч нар минь Энэ хүнд үед бослого тэмцэл гаргаад яахнав дээ Монгол улс даяараа Д.Нямхүү эмчийг дэмжиж байгаа шүү дээ !

Avatar

Зочин 2020-12-28 64.119.23.11

Дэмжихгүй байна .Мэдээ уншлаа гээд дэмжих үү

Avatar

оптимист 2020-12-28 203.91.119.46

Энэ хүнд үед ингэж бие биеэ хэмлэх ч гэж дээ. Ер нь бол эмч хүн туршлагаараа болдог гэдгийг мэдэхтэйгээ байна. Ингэж их гомдоллосон, шаардсан улсын цаад санаа нь албан тушаал байгаа даа. Эмнэлгийн дарга хүнийг гэнэт гаднаас, огт өөр мэргэжлийн хүнээр тавьдаг гэж бодохгүй байна. Ажлын гараагаа эмч, аягүй бол сувилагчаас эхэлсэн байгаа даа. Тэр үед тийм журамтай байсан гэдгийг одоогийнхон мэдэхгүй.
Харин одоо эв эеэ л бодох цаг шүү.

Avatar

Зочин 2020-12-28 66.181.184.123

Мэргэжлийн сайд яамныхаа бодлогыг дагах хэрэгтэй . Нямхүү эмч 13 жил эмнэлэгээ удирдсан гэхэд арай л ийм болтол ямар ч шинэ дэвшил технологигүй авч явжээ өөр ашиг сонирхолын зөрчил байв уу гэж бодогдрхоор. Эмч нартаа амжилт хүсье коронаг даван туулцая хамтдаа

Avatar

Зочин 2020-12-28 139.5.217.140

Энэ хүний ярьж байгаа бас үнэн худлыг нотлох хэрэгтэй. Зүгээр савлаад хамт олныг төлөөлж худал ярьдаг хүн үү ? Үүнтэй хамааралгүй асуухад , харин тэр зураг дээр бээлийгээ тайлчихаад хувцасаа тайлдаг хир зөв бэ ?

Avatar

Зочин 2020-12-28 64.119.20.150

Бээлийгээ тайлаад л хувцасаа тайлна шүү дээ хө

Avatar

Зочин 2020-12-28 202.126.88.194

Үйлдвэрчний эвлэлийн хураамжийн мөнгө Нямхүүгийн идэж уусан хоёрыг харьцуулаад үзвэл арай ойлгомжтой болно. Зааны нуруун дээр захидалын марк найсантай адил шүү. Далайг усны тусалтай харьцуулахтай адил шүү. Энэ хүнийг ах дүү найз хамсаатангууд нь хамгаалан бичиж байгаа.

Avatar

Зочин 2020-12-28 64.119.20.150

ҮЭ ийн хураамж тодорхой баримттай. Хэн ҮЭ хураамж аваад сууж байхав дээ. Өөрсөндөө шигээ боддог эргүү юмнууд байх юмаа

Avatar

zochin 2020-12-28 43.228.129.40

Uildverchinii evlel zov duugardag baiguulaga nymhuu emchiin uhaalag shiidver bol ajilaa ogoh Ulsiin ajil bol yvdagaaraa yvha

Avatar

Зочин 2020-12-28 66.181.180.92

13 жил хангалттай, дэндүү удсан байна, ямар хаант засаглал биш, путин ч биш, зүгээр л олон үггүй явсан нь дээр ажээ, бүхэл бү эн үе өнгөрөөсөн боловч үр дүн байгаа байдал нь нэг иймэрхүү болсон байгаад одоогийн болон өмнөх сайд дарга нар бүгд буруутай

Avatar

Зочин 2020-12-28 64.119.23.223

Бүхэл бүтэн байгууллагын ҮЭ ийн хороог Баатарчулуун самарч байна.Микрофонтой сурвалжлагч харахаараа амныхаа зоргоор чалчиж байна..Ажилчдаас хураасан ҮЭ ийн татварын мөнгөний зарцуулалтыг шалгах хэрэгтэй.ҮЭ ийн хорооныхоо ажлыг хийхгүй Говь алтай явчихдаг хүн шүү дээ

Avatar

Зочин 2020-12-28 64.119.20.221

Засс. ҮЭ ийн татварын мөнгө угаасаа ил тод л байгаа. Сүртэй юм. Нямхүү угаасаа Дамбын Хишгээтэй нийлж вакцины шахаа хийдгийг нь мэдэхгүй хүн байхгүй байхоо. Тэр жил халагдчаад заргалдаад буцаж захирал болсон биз дээ. Мафия л байлгүй. Эмнэлгийн дарга 3 ийн 3 н орон сууцтай байна гэдэг нь ажлаа яаж хийж байсныг л тодорхойлж байна даа. Хүрэлсүх яахаараа ийм мафиудыг дэмжээд байдаг юм болоо

Avatar

Зочин 2020-12-28 64.119.23.223

Баатарчулуун чинь Халдвартын мэдлийн хүн биш.Халдвартын ҮЭ ийн хороо нь ЭМАҮЭ ийн хорооны хүн.Халдьартын ажлыг мэдэхгүй байж ингэж ярьж болохгүй.Халдвартын ажилчид Баатарчулуунаас өөр санаа бодолтой байгаа.Баатарчулууны ярьж байгаа яриа бүгд худал болохыг ҮЭ ийн тэргүүлэгч нар нь эрс буруушааж байгаа.

Avatar

ENE hun zasgiin buh bulhaig medej baigaa tiim uchiraas tom baidag baihaa 2020-12-28 66.181.181.210

NAYMHUU g halbal Zasgiin gazar unana ene hun KORONgiin buh uil ajillagaag medej baigaa tuslamjiin mongo haashaa alga bolson,mon yag korono mongold yuo bolood baigaag bugdiin yag uneneer n medej baigaa tiim uchiraas unen ilerne gej aigaad hodolgoj chadahgui ee

Avatar

Зочин 2020-12-28 202.126.88.194

Нямхүү хөөргөө авяаа.

Avatar

Зочин 2020-12-28 202.126.90.114

batchuluun bandi udahgui ooroo multrana halah tushaaaliin beldej bgaa gene muu er daind hoorno gej odoo chatsga tsarailaad gudamjind zolbintood yvj bjdee

Avatar

Зочин 2020-12-28 64.119.20.221

Шударга ёс ялах цаг болсон шүү дээ. Корона , олон юмыг ил гаргаж байна. Цаашид энэ байтугай юм илэрнээ. Та нар харж л байгаарай. Буруу зүйлийг өөгшүүлээд Нямхүүг өмөөрөөд байгаа нөхдүүд та нар ч бас болгоомжтой л байгаарай. Удахгүй шударга ёс тогтоноо

Avatar

Зочин 2020-12-28 66.181.161.13

Nymkhuu emchiig halagdah shinjtei bolonguut i ain ontsgui hun bndaa uur emch duugarahgui ch gh shig harinch saidtai asuudal uussen dr ni uneher durgui bsn bol emch suvilagch ni bosoh bsn yum shdee. Ene yriltslaga ugsun nuhurt alban tushaal amlaj yriulj dee

Avatar

Зочин 2020-12-28 202.126.88.194

Нямхүү ковидыг удаан хугацаанд бариж байсан биш. Удаан хугацаанд нуун дарагдуулж худал мэдээоэлээр тархи угааж байсан гэвэл үнэнд ойртох байх шүү. Ард түмэн цулгай цагаан цаас гэдэг ямар үнэн юм бэ.

Avatar

Irgen 2020-12-28 64.119.18.123

ХӨСҮТ-ийн Үйлдвэрчний хороо дээд байгууллага болох Эмнэлгийн ажилтны үйлдвэрчний холбоондоо хандсан болов уу. Ийм үeд тэр байгууллага л гишүүдийнхээ эрх ашигийн төлөө дуугарах ёстой.

Avatar

зочин 2020-12-28 124.158.109.232

Салбарын ҮЭ ирж асуудлыг шийдэх гэж хэд хэдэн удаа оролдсийнмаа…….юм мэдэхгүй байж дуугай бай

Avatar

Зочин 2020-12-28 122.201.21.164

..ажилчдынхаа нийгмийн асуудалд оролцодоггүй, эмнэлэгийн амьдралыг муу мэддэг бололтой. Тэгээд энэ Батчулуун яагаад энэ хүнд цаг үед даргынхаа эсрэг шуугиан үүсгээд байгаа юм бэ. Эмнэлэгийн Барилга байшин нь тэгтлээ яаралтай засвар хийх шаардлагагүй гэж байна. Ер нь сайдын бизнесээс болсон бололтой юм байна. Сайд эрх мэдлээрээ данайсан , Нямхүү одоо засвар хийлгэхгүй гэж даргын хувьд зөрсөн байна. Хэрэв сайд үнэхээр энэ хүнд үед засварын ажил хийнэ би мэдэж байна гэж хэлсэн бол шууд ажлаа өгөө

Avatar

Зочин 2020-12-28 122.201.21.164

АНХААР !!!!!!!!!!!

Сая тус эмнэлэгийн ҮЭХ-ны тэргүүлэгч гишүүн, 32 жил ажиллаж байгаа , тусгаарлалтанд ажиллаж байгаа сувилагч ярьж байна. Сайд болон Нямхүү 2-ын санал зөрөлдөөнөөс болсон байна. Сайд эмнэлэгийн засварын амьдажлыг хийнэ гэжээ, харин Нямхүү цаг хугацаа тохиромжгүй байна, энэ өвчтөнгүүдийг энэ цаг үед хааш нь нүүлгэж шилжүүлэх вэ гэж сэлэхэд сайд би мэдэж байна гэж зөрснөөс маргаан эхэлсэн байна. Энэ Батчулуун гэдэг чинь халдвартад ирээд 1жил болж байгаа нөхөр гэнэ /үргэлжлэл хар/

Avatar

зочин 2020-12-28 124.158.109.232

баатарёулуун мус байгууллагад ажиллаж байсан юм шүү

Avatar

Зочин 2020-12-28 202.126.88.194

Сайдад садаа байна уу? Ерөнхий сайд саад болоогүй бол сайд өөрөө цагийн дотор зайлуулж чадах ёстой. Сайдад тийм мэдэл байхгүй юм бол Монгол дампуурсан гэж харагдах гээд байна.

Avatar

Зочин 2020-12-28 66.181.177.105

сайд шүү ухаантай юм бол наад нямхүүгээ зайлуучих бяр тэнхээ алга уу

Avatar

Зочин 2020-12-28 202.21.108.39

Эрүүгийн элемэнтүүдээр дарамтлуулсан, яриулсан бж болзошгүй, нэг л халирамхай болсон байна лээ сайд.

Avatar

ИРГЭН 2020-12-28 122.201.21.164

..ажилчдынхаа нийгмийн асуудалд оролцодоггүй, эмнэлэгийн амьдралыг муу мэддэг бололтой. Тэгээд энэ Батчулуун яагаад энэ хүнд цаг үед даргынхаа эсрэг шуугиан үүсгээд байгаа юм бэ. Эмнэлэгийн Барилга байшин нь тэгтлээ яаралтай засвар хийх шаардлагагүй гэж байна. Ер нь сайдын бизнесээс болсон бололтой юм байна. Сайд эрх мэдлээрээ данайсан , Нямхүү одоо засвар хийлгэхгүй гэж даргын хувьд зөрсөн байна. Хэрэв сайд үнэхээр энэ хүнд үед засварын ажил хийнэ би мэдэж байна гэж хэлсэн бол шууд ажлаа өгөө

Avatar

ИРГЭН 2020-12-28 122.201.21.164

АНХААР !!!!!!!!!!!

Сая тус эмнэлэгийн ҮЭХ-ны тэргүүлэгч гишүүн, 32 жил ажиллаж байгаа , тусгаарлалтанд ажиллаж байгаа сувилагч ярьж байна. Сайд болон Нямхүү 2-ын санал зөрөлдөөнөөс болсон байна. Сайд эмнэлэгийн засварын амьдажлыг хийнэ гэжээ, харин Нямхүү цаг хугацаа тохиромжгүй байна, энэ өвчтөнгүүдийг энэ цаг үед хааш нь нүүлгэж шилжүүлэх вэ гэж сэлэхэд сайд би мэдэж байна гэж зөрснөөс маргаан эхэлсэн байна. Энэ Батчулуун гэдэг чинь халдвартад ирээд 1жил болж байгаа нөхөр гэнэ /үргэлжлэл хар/

Avatar

зочин 2020-12-28 66.181.190.177

нарангэрэл амбасэлмаа нямхуу гээд хариуцлагаа бусдад тохоод байгаа эд нарыг бугдийг зайлуулж унэн зев мэдээлэл сонсох байхаа.

Avatar

irgen 2020-12-28 43.228.129.40

NYMHUU EMCHEE DARGIIN AJILAA SHUUD OG ZALUU EMCH NARTAA AJIL HIIH BOLOMJ OLGO TA BOL BISHGUI IDSEN OOROO MEDEJ L BGAA COVED YBAANDAA ULIRALIIN TOMUU B O A HUREENII H1N1 GEH METCHILEN /HALDVARTIIN EMNELEG BALGAS BOLSON B A LEE /

Avatar

зочин 2020-12-28 202.179.24.222

ХӨСҮТ -д мэрэгжлийн удирдлага дутаж, хувийн эрх ашиг өндөрт байгаа нь илт байна даа, Зохих шалгалтаар илэрсэн гэсэн тул удирдлагыг нь солих хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-12-28 59.153.115.194

DARTIIN HUUHDIIN KOLOND NYAMHUUTEI HAMT YAL EDELJ JAVLAA.

Avatar

Zochin 2020-12-28 202.55.188.97

Үнэн үг хэлжнн

Avatar

иргзн 2020-12-28 202.179.26.88

Ерөнхий сайд Хүрэлсүх , ЭМЯ-ын сайд, ХӨСҮТ-ын дарга 2-ыг байлцуулж байгаад ХӨСҮТ-ын Эмч ажилчидтай Цахим хурал хийж Асуудлыг нэн даруй нэг тийш нь гаргаж шийдэх хэрэгтэй, Үнэхээр Буруутай Этгээд байгаа бол Хууль хяналтын байгууллагад өгч шалгуулж байж л асуудал нь шийдэгдэж тус Эмнэлэгт олон жил бугшсан Идээ бээр шахагдаж магадгүй бололтой

Avatar

Зочин 2020-12-28 64.119.20.221

Иш хөөрхий. Хэдэн эмч нар нь айгаад үг хэлж чадахгүй ээ. Эмч нар ажилдаа дарагдаад диктатураас айгаад наад ҮЭХ даргаа урдаа дарцаг болгож үг хэлүүлж байхгүй юу даа

Avatar

Зочин 2020-12-28 59.153.113.193

ҮЭ Хорооны дарга гэж донгосоод нөхрийг ХӨСҮТ-н даргаар тавьчихаач. Хөгжүүлээд халдвар тахал зогсоочихвол сайн байна.

Avatar

Зочин 2020-12-28 64.119.20.150

Дарга болох гэж дуугараад байгаа юм биш. ҮЭ д тийм зорилго байдаг ч үгүй. Хүний өмнөөс л тэмцэж өөрсдийгөө золионд гаргадаг хүмүүс шүү дээ

Avatar

Зочин 2020-12-28 66.181.185.144

Яг ийм байгаа даа. Зайлуулах хэрэгтэй

Avatar

Zocnin 2020-12-28 68.145.61.75

Gol ni owcniniig yaj togtoon barij hun ardaa eruul blgah be ter l onoogiin cnuhal asuudal tegtel barilga baishin zascn yanzlah yum yariad bdag yasan hun be Olon yum yarilgui ajlaa hii Odoo huniig halah solih btugai Harin cn Nyamkhuu emcniin ajil turshlaga medlegees suraltsaj yawah heregtei bna

Avatar

Эмч 2020-12-28 66.181.176.43

Суралцаад байх юм байхгүй ээ!
Ахмад эмч нар бүгд л туршлагатай, тэхдээ байна Нямхүү бол буруу туршлагатай нөхөр!

Avatar

Zocnin 2020-12-28 68.145.61.75

Udaan hugatsaand covidiig togtoon barih mash sain ajillasan hun bol Nyamkhuu emcn . Hunii hiisen zuil deer daldaganah hereggui Harin cn udaan barij togtooson gawyatan bol Nyamkhuu emcn shuu Harin ta nar tuunees suralts Bitgii suudald ni sanaarhaad bai

Avatar

Зочин 2020-12-28 202.21.108.39

Нямхүү чинь эмч биш шүү дээ, тэр зүгээр л эрүүл ахуйч.

Avatar

Иргэн 2020-12-28 64.119.18.123

Eэ.

Avatar

Зочин 2020-12-28 124.158.82.149

Нямхүү даргыг муу муухай харагдуулах гэж их оролдож байгаа нь даргын суудалд санаархаж байгаа явуулга шүү дээ. Ямар ч дарга байсан санал зөрөөтэй зүйл байж л байдаг

Avatar

Асуулт 2020-12-28 64.119.19.161

10 сар зурагтаар худлаа хуцахын оронд эмнэлэгээ бэлтгэж бахйгүй яасан бэ ? Ер нь нэг хүн олон жил удирдахаар ийм болдог жамтай. Их л итгэж байсан чинь хорт могой байжээ.

Avatar

йй 2020-12-28 103.136.254.41

Нямхүү гэдэг нөхөр худлаа попорч зурагтаар л сайхан юм ярихаас өөр ажил хийддэггүй гэдгийг ажилтнууд нь ярьдаг юм бил ээ

Avatar

Zocnin 2020-12-28 68.145.61.75

Deerees irsen zaawriig dagaj mordoj heregjuuleh ni oorsdiin cnin sjil bolow uu Nyamhuu emcn bol deerees udirdaj tactik bolowsruulj owcninii degdeltiig togtoon barihad mergejliin tuwshind sain ajillasan Ene zaluu saidiin b*** doloogcn dargiin suudald sanaarhaad bgaa bololtoi

Avatar

zochin 2020-12-28 103.57.94.168

ГЭмтлийн эмнэлэг сайжраад, ХӨСҮТ засвар өөрчлөлт байхгүй, хэвэндээ байгаа гэж ярьдаг ортой шүү

Avatar

zochin 2020-12-28 122.201.22.29

Monxsaixan said zov alxam xiij bna Nyamxuu metiig zailuulax xeregtei. Shinechlel xiix xeregtei. Monxsaixan saidaa ene chigeeree uragshaa

Avatar

Зочин 2020-12-28 122.201.21.10

1 l ih yadarchihsan hun haragdaad baidii ajlaasaa bolj yadraad baidiim baih daa geheer ajlaa sain hiideggui hun geh yum. Bas ger bul ni gadaadad amidardag geh jiriin irged shig ajil hiigeed avsan tsalingaaraa amidrahgui HOSUTiin mongoor tansaglaj yavdiim bish biz, ontsgui asuudaltai yum be. Deer ni 13 jil udirdaad emneleg ni muu baival er ni yavuulsan ni deer dee anglid baigaa ger bul deeree ochij busad jiriin irgediin adil ar bor ajil hiig, orchnoo solig, 1 zavsarlaga avah oort ni ch heregtei.

Avatar

Зочин 2020-12-28 64.119.20.150

Гэр бүлээсээ салаад удаж байгаа. Залуу хүүхэнтэй болсон байсан гэсэн.

Avatar

Зочин 2020-12-28 202.126.88.194

Авилгатай шуурхай тэмцдэг ЗГ-тай бол Нямхүү өнөөдөр байж байхгүй. Манай улс муу муухайтай шуурхай тэмцэж сур. Ийм байдалтай байгааг хархаар Монголд ямарч ирээдүй алгаа. Вангагийн өмнөөс зөгнөөд хэлчихүү. Улс биш юм байна. Айл гэр болж тоглоод байгаа юмуу??? Өнөөдөрт нь зайлуулаад бор халзан хонь оронд нь томил!!!!!!!!!!

Avatar

Z 2020-12-28 202.126.88.53

Zaluu said zorigtoi bai

Avatar

Ард түмний шүүгч 2020-12-28 66.181.189.41

Арай ч дээ дэндэж байна ш дээ эмнэлэг бол үнэндээ л тааруухан тогчилттой ядруухан тийм сайхан эмнэлэгийг гял цал болгож болно шүү дээ 13 жил өөрөө л баяжсан юм шиг байна удирдлагуудыг хурдан сольж шуурхай арга хэмжээ авах хэрэгтэй.

Avatar

Видео хурал 2020-12-28 217.138.194.69

Ерөнхий сайд ХӨСҮТ-ийн галын шугам дээр байгаа ажилтнууд, ажилчидтай видео хурал хийгээд энэ Баатарчулуун, Нямхүү хоёрын хэн нь үнэн яриад хэн нь худлаа яриад байгааг нь асуугаад энэ хоёрын худлаа ярисаныг нь шууд халах хэрэгтэй юм байна даа.

Avatar

Zochin 2020-12-28 43.242.243.219

Залуу сайдыг дэмжмж беа

Avatar

Зочин 2020-12-28 64.119.16.181

Ер нь дарга захирлууд ТВ-р гарч ярилцлага өгөхдөө өрөвдөлтэй сайн зөв хүн шиг дүр үзүүлдэг юм шиг байгаа юм бодит нүүр царай нь худлаа ааш авир харилцаа ажил нь маш бохир өөр зорилготой байдаг бололтой ганц эрүүл мэндийн салбарт ч биш бусад салбарт ч боловсролын салбар сургуулиуд ард нь Жагсах биз

Avatar

ахмад эмч 2020-12-28 64.119.25.89

ДАРГЫГАА ерөнхий сайдад хүртэл матаж байдаг хэн бэ Хамт олон дотроо ярьж зохион байгуулж, санаачилж өөрөө юу хийсэн хүн бол дээд даргын суудлыг зүүдлэн зүүдлэн матах муулах баримт цуглуулан хумсаа нуусан муур шиг ийм бэртэгчингүүд байгууллага бүрт байдаг Даргыг харахаараа яаж зусарддаг гээч ШИНЭ дарга очвол яаж хуучинаа муулах бол ийм хүмүүсийг бас цэвэрлэх л ёстой

Avatar

Зочин 2020-12-28 202.126.89.63

Хумсаа нуусан муур шиг бол хэвлэлд ярилцлага өгөх үү. Зоригтой шударга зүйлийн төлөө тэмцэгч залуу байна. Чам шиг хуучирсан нэхширсэн юмнууд л б**с ухлаа гэх мэт юм ярина л даа. Шударга ёсны төлөө тэмцэгч нар сандал ширээний төлөө биш тухайн байгууллагын үйл ажиллагааг сайжруулахын төлөө байдаг. Чам шиг орк мал л тэгж магад. Өөр шигээ битгий бод. Хөдөөний мал оркоо

Avatar

Зочин 2020-12-28 66.181.176.36

Corona ashgui garch hen ch uurchilj chaddaggui emnelgiin salbar uurchlugduj buid bayartai baina. Arai l denduu baisan yum. Zaluu said uurchlult hiij buid bayartai baina. Zuvhun bair savaa uurchluhud bus emch nar buyu hunee l sain surgamaar bna.

Avatar

Irgen 2020-12-28 202.9.46.138

Ydargaatai 2 we. Tsag ue hetsuu iim bhad margaan uusgeed. Ydaj tsag arai taiwan bolson ued ingej boldguimu! 2uulaa asuudal uchir bgaan bn da yorn bol.

Avatar

Бат 2020-12-28 192.82.93.3

ХӨСҮТ арайл биш болсон байлээ, ямарч эзэнгүй, намар ВС шинжилгээ өгөх гэсэн юм гэж ороод загнуулаад хөөгдөөд гарсан. Уг нь танил талдаа асуудалгүй хийгээд өгчдым байлээ, сувилагч нь хийж байгаа хүлээн авах дээр нь оч гээд хүлээн авах нь асууя гээд удаж удаж боломжгүй гэсэн, уг нь бол утсаараа тоглоол сууж байх жишээтэй

Avatar

Зочин 2020-12-28 66.181.161.43

Баатарчулуун гэгч нөхөр Нямхүүгийн оронд суух санаатай юм юм уу энэ короноогийн үед ямар ч санаа агуулж байгаа юм билээ..Ямар ч байсан Нямхүү эмчээр эхлүүлсэн бол Короноогийн эцэст цэг тавиулах хэрэгтэй.Тэвчээртэй байж байгаад дараа нь тэр албан тушаалынхаа асуудлыг……..

Avatar

Зочин 2020-12-28 64.53.213.82

Yum hiidgyi hunees yu huleedgiin turgen soli!

Avatar

Зочин 2020-12-28 66.181.176.25

НЯМХҮҮ МӨНХСАЙХАН НАР АДИЛХАН 2 ланг нь ОГЦРУУЛААД АТГ Т ШАЛГУУЛЬЯ

Avatar

Зочин 2020-12-28 66.181.179.86

ШАЛГАЖ ҮНЭН ЗӨВИЙГ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ. ЖИНХЭНЭ ЗҮТГҮҮРҮҮД НЬ ҮЛДЭЖ ДЭЭД ТАЛААС НЬ ҮНЭЛДЭГ ГЭМ БАЙДАГ ШҮҮ. МАРГААНЫГ ШУУРХАЙ НЭГ ТАЛД НЬ ГАРГАХГҮЙ БОЛ АЖИЛ ЦАЛГАРДАЖ ӨВЧНИЙ ТАРХАЛТ ДААМЖИРВАЛ ЯАНА ВЭ.. ИЙМ ЭГЦЭГТЭЙ ҮЕД АСУУДАЛД ЗӨВ ШУУРХАЙ ХАНДАХ УЧИРТАЙ. ЯВЖ ЯВЖ ЖИНХЭНЭ ЗҮТГЭЖ БУЙ ХҮМҮҮСИЙН АЖЛЫН ҮР ДҮН ИЛҮҮ ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2020-12-28 202.126.90.127

Мөнхсайхныг дэмжиж бна

Avatar

Зочин 2020-12-28 192.82.72.182

Нямхүү Чинбүрэн мэтийн сайн нэр зүүсэн зальт хулгайчнарыг шоронд явуулаа!!!?!!?

Avatar

Makhnii zakh ruugaa yavaj ajilaa khii 2020-12-28 69.253.43.151

Munkhsaikhan gej neg khuvalz boli baakhan uruu budaj negdugeer emnelgt zuragtaar garsan odoo ene sonin setguuliin almasuudaaraa bichuuldegee boli chinii ued covid aldsan ni unen khaldvar khamgaalal aldagdsan ni unen

Avatar

Ахр 2020-12-28 103.26.195.78

Үнэн өөрийгөө яаж рекламдахаа мэдчихсэн өвгөн шүү яаж гоншигнохоо хүртэл

Avatar

Зочин 2020-12-28 202.126.88.194

Монголчууд хүн чанартай шүү. Харин Нямхүүд хүн чанар гэж түй ч байхгүй. Нямхүү эмч минь гэж хэнч магтан дуулаагүй шүү. Тойрон хүрээлэгч нар нь гуагалсан байх. Эмнэлэгийн үүдээр ороход харагддаг шүү дээ. Яг 80-иад оныхоороо. Одоо зайлуулах бүү хэл 461 шүү дээ

Avatar

Зочин 2020-12-28 64.119.19.16

Чадах хэрээрээ харлуулж байж энэ хүнийг унагах байх. Монголчууд ч хогийн хүн чанаргүй шүү. Чухам л Нямхүү эмч минь гэж байснаа одоо болохоор хулгайч, хог новшоор нь дуудаад. Улс төр, эрх мэдлийн хоронд нь үрэгдэж байгаагаа ч өөрсдөө мэдэхгүй.

Avatar

ХУД-ийн 19 хорооны иргэн Ш.Раднаа: Амьдрал нэг иймэрхүү л байна даа 2020-12-28 150.129.142.126

Төрийн байгууллагууд үнэнийг мэдээлэх нь хамгийн чухал.Эрчим хүчний сайд цахилгааны үнэ нэмээгүй гэх юм. Иргэд цахилгааны үнэ нэмлээ гээгүй, байцаагч санаагаараа нэмээд биччихлээ гэж шүүмжилсэн.Миний авдаг ганц эм Амлесса 8/5 эм хасагдсан. Хөгшний авдаг хоёр эмний нэг Конкор 2.5 хасагдсан.Гэтэл хөнгөлттэй эм 300 байсныг 500 боллоо гэх юм.Программ хангамжид гарсан доголдлын талаар Интерактив компани уучлул гуйна гэж ЭМЯ хэлж байна.ЭМЯ хариуцахаас хувийн компани ямар хамаа байна. Гэх мэт.

Avatar

БАГШ 2020-12-28 202.9.46.1

СУИС-ийн удирдлагад бугласан идээ бээрийг цэвэрлэж чадах нам, сайд дарга нар байна уу???

Avatar

Зочин 2020-12-28 202.126.88.194

Нямхүү чи оюутан хүүхдийн хөөргийг буцааж өг!!! Новшин дотроос олохгүй байна гэж хуцаад байхаа боль Чиний дараачийн хаалга 461 шүү Хүрэлсүх энэ нөхрийг хөгжөөхөө боль. Чамд хаалтаа өгсөн л байгаа биз одоо ийм зүйлийг тэвчихгүй болсон цаг шүү. Маргааш гэхэд зайлуул.

Avatar

Зочиг 2020-12-28 202.126.89.63

Тэр жил нэг эмэгтэйн байхыг луйвардсан гээд хөөрхий баахан уйлаад байсан. Гудамжинд гарсан гээд. Тэр эмэгтэй амьд байдаг болов уу. Бас эхнэрээсээ салаад удаж байж эхнэртэйгээ ч уулзаж чадахгүй байна ч гэх шиг. Худалч аалз

Avatar

Зочин 2020-12-28 202.9.46.5

Нямхүү, адгийн хулгайч аа. эгчийн маань байрыг буцаагаад өгчих. тэгвэл чамайг хүн юм гэж хармаар байна. Хоёрын 2 байр луйвардсан. ядаж нэгэнд нь цаддаггүй бэрд үү. чи. Үйлийн үр хаяг андуурдаггүй гэдэг дээ. Үр хүүхэд чинь гудманд гарах болтугай

Avatar

Зочин 2020-12-28 202.126.92.99

НЯМХҮҮГ огцруул

Avatar

Зочин 2020-12-28 202.126.90.85

Тогтоол ус булингартдаг шиг энэ нөхөр чинь 10 гаран жил дарга хийхдээ юу ч хийж гийгүүлээгүй амьтан шив. Олон жил бугласан энэ дампуу нөхдүүдийг зайлуулах хэрэгтэй

Avatar

Зочин 2020-12-28 202.179.25.227

Үнэн ярьжээ. Нямхүү гэдэг хүн хагартлаа баяжсан хүн. Эднийх Англид хаустай, гэр бүл нь тэнд амьдардаг, бага хүүхэд нь тэнд сурдаг. Эмнэлэг дээрээ монополь эрх тогтоочоод хүний үг, шүүмжлэл хүлээж авдаггүй, ажилчдаа айдсын байдалд хайрцагласан хүн дээ

Avatar

Зочин 2020-12-28 122.201.21.164

ИЙМ ХҮНД ЦАГ ҮЕД УХААНТАЙ САЙД БОЛ ХЭНИЙГ Ч ТЭР ТУСМАА ДАРГЫГ АЖЛААС ХАЛНА ГЭДЭГ БОЛ ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ЭРТНЭЭС ТӨЛӨВЛӨСӨН АРГА ХЭМЖЭЭ БОЛЖЭЭ. ХАЛДВАТРЫН ЭМНЭЛЭГ ЭНЭ ЦАГ ҮЕ ШИГ ИЙМ ИХ АЖИЛТАЙ БАЙГААГҮЙ, ТЭР ҮЕД ӨӨРСДӨӨ ЗАСВАР ХИЙГЭЭД МӨНГӨӨ АВАХАД БУРУУ НЬ ЮУ БАЙНА. ЭНЭ БАТЧУЛУУН ГЭДЭГ НӨХӨР ЭРТНЭЭС ДАРГЫГАА ЗАЙЛУУЛЖ ОРОНД ОЧИХ ЗОРИЛГООР МАШ ИХ СӨРӨГ МЭДЭЭЛЭЛ ЦУГЛУУЛСАН НЬ ТВ-ЭЭР ХАРАГДСАН. ХААНА Ч ИЙМ АЖИЛ ХИЙДЭГГҮЙ ХӨГИЙН ЮМНУУД ЗӨНДӨӨ БИЙ. ХАМТ ОЛОН НЬ ЭНЭ ХҮНИЙГ ҮЗДЭГГҮЙ ДАРГЫН ХЭНЭЭТ ГЭНЭ

Avatar

Зочин 2020-12-28 139.5.218.90

тэнэг үхэр монгол

Avatar

Зочин 2020-12-28 202.21.98.238

EH NYALHAST HUUHDEE TURUULEHIIN TULD EMCH, SUVILAGCHDAD GAR TSAILGADAG NI NUUTS BISH SHUU DEE. TER HUMUUSIIN TSALIN HANGAMJ HUNII YOSOND NIITSEH HEMJEENII BSAN BOL HUNEES GAR HARAHGUI BIZDEE?! ENE SALBARIIG UNEHEER UPDATE HIIH BOLSOON!!! ZALUU SAIDIIG DEMJIJ, ITGEJ BN. UYE UNGURUUSUN UGUR TOLGOINUUD LAI BOLHOOR ZAI BOLOOD HUNIIG AJLIIG NI HIILGE!!!

Avatar

Зочин 2020-12-28 202.21.98.238

SHINECHLEL, SAIJRUULALT HIIHIIG ESERGUUTSEJ BGAA HUMUUS BUGD AVILGACHID, HEEL HAHUULID BARIGDSAN HUMUUS. UURCHLULT SHINECHLELT HIIJ BJ BID HOICH UYEDEE ARAI DEER NIIGEM ULDEENE SHUU DEE!!! AMBASELMAA METIIN HUMUUS UNEHEER MEDEE UNSHIHAAS UUR YU HIIJ BGAA YUM BE?! UNSHIJ BGAA MEDEE NI CH OILGOMJTOI BJ CHADDAGGUI SHUU DEE. UNUUDUR MONGOLIIN ERUUL MENDIIN SALBAR UNEHEER UILJ BN. UURCHILJ, SAIJRUULAH HEREGTEI!!! ENE SALBARIIN AJILTNUUDIIN TSALIN HANGAMJ YAMAR TAARUU BILEE?! HEN NI IDEJ UUDAG YUM BE?

Avatar

Зочин 2020-12-28 202.21.98.238

TA NAR ENE ZURGIIG L HAR L DAA… EMNELGIIN AJILTNUUD BARILGIIN ZASVAR HIIJ BN. ENGINEERCHLEGDEEGUI TAVTSAN DEER GARCH ZOGSOJ BN. HAB-IIN HUULIAR BOL UNEHEER BAIJ BOLOMGUI ZURCHIL SHUU DEE!!! UNEHEER OLON JIL BUGALSAN IDEE BEERIIG SHAHAJ CHADAHGUI BOL TSAR TAHLIIN DARAA CH BAI ENE SALBAR BAHI BAIDGAARAA L BH BOLNO. SALHI ORUULJ SHINECHILJ SAIJRUULAH HEREGTEI. BI DELHIIN 16 ORNOOR AYALJ AMIDARCH UZSEN HUN. MONGOLIIN EMNELGUUD, ERUUL MENDIIN SALBARIIN BAIJ BGAAG HARAAD UNEHEER ZURH EMTERCH BN.

Avatar

zochin 2020-12-28 202.179.15.71

buglachihsan uym bol shahaas daa

Avatar

Зочин 2020-12-28 124.158.82.21

Цар тахал далимдуулан сайд еерийн хунээ менге урсаж байгаа газар руу шингээх бодлого явагдаж байна. Тууний гар хел болж энэ нехер хуцаж эхэллээ. Ийм хогийн нехдууд л байгууллагаа балалдаг юм даа.

Avatar

Зочин 2020-12-28 202.21.109.53

ӨӨРӨӨ ИДЭЭ БЭЭРНИЙ НЭГ ХЭСЭГ ҮҮ? УДАХГҮЙ ШАХУУЛНА ДАА.

Avatar

Зочин 2020-12-28 122.201.22.111

Энэ хүн дарга болохоор санаархаж байгаа юм байна. Хувь хүний өөрийгээ хамгаалах ур чадвараас хммаарч эмч халдвар авч байгаа түүнээс энэ нөхрийн ярьж байгаа шиг агаараас шууд халдвар авч байгаа бол тэнд ажиллаж байгаа бүх эмч халдвар авна шүү дээ. Азийн хөгжлийн банкны хөрөнгөөр 2019 онд халдварын эмнэлэгийг шинэчилсэн үүнд хэн буруутай вэ яамныхан уу

Avatar

Зочин 2020-12-28 202.126.88.194

Үндсэн хуулийн цэцэд Жанцан гэх нөхөр олон жил болсон олон хөөрөг цуглуулсан баян цатгалан амьд болоод тэтгэвэрт суусан түүхтэй. Түүэтэй адил энэ Нямхүү гэдэг нөхөр хөөрөгний хэдэн зуун цуглуулагатай. Цалингаараа цуглуулсан гэж бодож байна уу? Үгүй л байхгүй юу !!!! Хүний юм аваад буцааж өгдөггүй. Сайн эмч гээд олон жил дарга хийгээд байгаа юм биш. !!!!!! Хаалтаа өгөөд олон жил суугаад байгаа юм. Олон жил яамны сайддаа дийлдэдгүй авилгалчин гардаа. Шинэ сайд зоригтой сайн байна. Одоо Нямхү

Avatar

Zochin 2020-12-28 192.82.75.48

Хэрэлдээд хэмлээд байцгаадаа корона устах байх хэн ч тоодгүй бсан ХӨСҮТ цар тахлын буянаар нэр нь дээшлээд төсвөөс өгдөг мөнгө нэмэгдэхээр идэж уух гэсэн хүмүүс нэмэгдэж бна

Avatar

Зочин 2020-12-28 202.126.94.99

Одоо боловсрол, шинжлэх ухааны авлигыг сайн шахах хэрэгтэй байна.

Avatar

zochin 2020-12-28 64.119.20.60

ene davarsan hulgaich nyamhuu gedeg novshiig hooj yavuulaachee hudlaa tom tom yarisan jinhene urvagch Gundalai n heldeg unen bna shvv dee

Avatar

Зочин 2020-12-28 202.126.88.67

нямхүү одоо болноо залуу хүний ажлыг хийлгээч новшоо

Avatar

Иргэн 2020-12-28 124.60.114.164

Цэвэрлэх байгууламжруу бохироо ариутгалгүй хийдэг гэхээр хотыхон коронотой ус уудаг бх нь.тэндээ с короно илэрээ биздээ тэгээд нуугаад ярихгүй өнгөрсөн энэ хүн бүр эрүүгийн хариуцлага хүлээх хүн байнашдээ.шалгаачээ.өөрөө асар их баяжсан байсан. 13 жил эмнэлэгт ажилаад тийм их хөрөнгөтэй байх нь анхаарал татах асуудал шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж