Монгол Улс импортоос хэт хамааралтай. Ялангуяа, дотоодод бүрэн үйлдвэрлэх боломжтой хүнс болон өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг гаднаас их хэмжээгээр авч байгаа нь үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд хориг саад болдог гэхэд хилсдэхгүй. Ядаж хүнсний ногоогоо Өмнөд хөршөөс биш дотооддоо үйлдвэрлэе гэж улиг болтлоо ярьцгаасан. Гэвч Хятадаас импортлогдон орж ирэх бүтээгдэхүүний давалгаан дороос өндийж чадахгүй өдийг хүрэв. Хүнсний хэрэглээгээ дотоодоос хангах нь үе, үеийн Засгийн газрын нэг бодлого байсан ч хөл хорьж, хил хаангуут нарийн ногоо тасарсан гэх шүүмжлэл гарсан.
Ямар сайндаа л цахим орчинд “Хил хаагдахад Монголд тарьсан нарийн ногоо тасардаг” хэмээн иргэд хошигноод амжсан. Ерөнхийдөө Сүхбаатар-Алтанбулагийн боомтыг түр хугацаагаар хааж, Замын-Үүд боомтоор орж ирэх тээврийн ачаалал нэмэгдсэнээр нарийн ногооны импортын нийлүүлэлт, хангамж доголдоод байгаа талаар албаныхан дуулгасан юм.
Тодруулбал, нийслэл хотын хүн амын хүнсний хэрэгцээнд хэвийн үед импортоор 10 тээврийн хэрэгслээр 200 орчим тонн нарийн ногоо, жимс жимсгэнэ орж ирдэг байсан бол одоо ердөө хоёр тээврийн хэрэгсэл явж байгаа нь нарийн ногооны хомсдол болон үнэ өсөх шалтгаан болжээ.
"Барс" худалдааны төвд:
- Брокли нэг килограмм нь өмнө нь 5000 төгрөг байсан бол одоо 10000 төгрөг
- Өргөст хэмх нэг килограмм нь 4000 төгрөг байсан бол одоо 12000 төгрөг
- Бууцай нэг килограмм нь 4000 төгрөг байсан бол одоо 10000 төгрөг
- Улаан лооль нэг килограмм нь 5000 төгрөг байсан бол одоо 12000 төгрөг
- Бор мөөг нэг килограмм нь 7000 төгрөг байсан бол одоо 15000 төгрөг
- Навчит байцаа нэг килограмм нь 6000 төгрөг байсан бол одоо 15000 төгрөгөөр худалдаалагдаж байна.
ИМПОРТООР ӨРГӨСТ ХЭМХ, УЛААН ЛООЛЬ ОРУУЛЖ ИРЭХ НЬ БУУРЧЭЭ
Гаалийн ерөнхий газрын Статистикийн хэлтсээс мэдээлснээр “Арванхоёрдугаар сарын 1-нээс арванхоёрдугаар сарын 25-ыг хүртэлх хугацаанд 7.3 тонн брокли, 10.2 тонн ѳргѳст хэмх, 7.1 тонн улаан лооль, 215.7 тонн навчит байцаа, 378.2 тонн юуцай импортлогдсон. Арванхоёрдугаар сарын эхний 20 хоногийн байдлыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад биет хэмжээгээр зарим нарийн ногоо, тухайлбал брокли 3.5 тонн буюу 91.5 хувиар, навчит байцаа 55.9 тонн буюу 35 хувиар өссөн байна. Харин ѳргѳст хэмх 17.7 тонн буюу 63.4 хувиар, улаан лооль 19.6 тонн буюу 73.3 хувиар, юуцай 340.8 тонн буюу 47.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. 2019 онд өдөрт 107.8 тонн импортлогддог байсан бол энэ онд ажлын өдөрт 44.2 тонн нарийн ногоо импортлогдож байна” гэжээ.
Үүнээс гадна авто тээврээр хийх ачаа тээвэр түр зогссоноор хүнсний бүтээгдэхүүнийг төмөр замаар шилжүүлэн тээх болсон ч нарийн ногоо нь тээврийн горим шаардагддаг эмзэг бүтээгдэхүүн байдаг учир вагоноор тээвэрлэх боломжгүй, хөлдөж хурдан мууддаг байна.
Тиймээс Монгол Улсаас Хятад руу дулааны аргаар боловсруулсан махыг экспортлох зургаан хөргүүртэй тээврийн хэрэгслийг буцаж орж ирэхэд нь нарийн ногоо, жимс жимсгэнэ тээвэрлэх боломжийг холбогдох байгууллагууд судалж байгаа аж.
Мөн одоо нарийн ногоо тээвэрлэж буй тээврийн хэрэгслийн тоог нэмэгдүүлж, 10 болгох талаар Нийслэлийн захирагчийн албанаас Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатарт танилцуулсан байна. Ингэснээр өдөр тутам БНХАУ-ын Эрээн хотоос Монгол Улсын Замын-Үүд хот хооронд тээвэрлэлт хийж байгаа 60 автомашины 10 автомашиныг долоо хоногийн хугацаанд зөвхөн хүнсний нарийн ногоо, жимс жимсгэнэ тээвэрлэх зохицуулалт хийхээр шийдвэрлэжээ. Тус шийдвэр нь удахгүй болох шинэ жилийн баярын эрэлтийг хангахад хүрэлцээтэй гэж үзсэн байна.
ТЭГВЭЛ МОНГОЛЧУУД ДОТООДДОО НАРИЙН НОГОО ТАРИХ БОЛОМЖТОЙ ЮУ?
“Асрал” агропаркийн захирал Х.АЛТАНЦАЦРАЛТ:
-Монголд гарын таван хуруунд багтахаар цөөхөн өвлийн хүлэмж ажиллаж байгаа. Ерөнхийдөө жилийн дөрвөн улиралд ногоо тарих аж ахуй сүүлийн хэдэн жил хөл дээрээ тогтох гэж хичээж явна. Хамгийн гол нь Монголын цаг агаарын эрс тэс уур амьсгалд нарийн ногоо тарих хүндрэлтэй. Зарим нутгаар шөнөдөө -30 градусаас дээш хонож байна. Нарийн ногоо тариална гэдэг нь амьд ургамлыг ургуулна гэсэн үг. Бидний өдөр тутам хүнсэндээ хэрэглэдэг нарийн ногоо нь дулаан, чийг бусад арчилгаа нөхцлийг хамгийн ихээр шаарддаг. Өвлийн улиралд амьд ургамлыг ургуулахын тулд өвлийн хүлэмж, дулааны хангамж бусад дэд бүтэц шаардагдана. Үүнээс гадна өдөр тутмын арчилгаа сэтгэл зүтгэл шаарддаг. Монгол орны нөхцөлд зургаагаас есдүгээр сарын хугацаанд нарийн ногоо ургуулах боломжтой. Харин шахмал түлшний илч нь шөнөдөө -30 градус хүрч байгаа энэ үед хүлэмжийг шаардлагатай дулаанаар хангаж чадахгүй байна. Үүнээс болоод хүлэмжээ хөлдөөсөн. Ерөнхийдөө 1000 метр квадрат талбайг халаах зууханд шахмал түлшний илч нь хүрэлцэхгүй байна гэсэн үг. Тиймээс амьд ургамал тарьж байгаа аж ахуйн нэгжүүдийг төр тусад нь анхаарч шийдвэртээ уян хатан хандах хэрэгтэй юм болов уу л гэж бодож байна. Хэрэв төрийн зохицуулалт сайн бол өвлийн улиралд бүх төрлийн нарийн ногоог тарьж ургуулах боломж бүрэн байгаа” гэв.
Э.БУРАМ
Зочин 2020-12-28 66.181.161.35
Гүйээ тэгээд нөгөө юмны үнэ нэмбэл торгоно энэ тэр гээд сүржигнээд бсан улс яаваа мах үнэд орууллаа гээд баахан амьтан торгоод бсан биз дээ одоо тэгээд наад үнээ нэмсэн улсуудаа торгооч
Зочин 2020-12-28 202.9.46.146
Нөгөө цахилгаан дулаанаас хэмнэсэн мөнгөний чинь тодорхой хувь нь Эрээний зээл уруу урсаж байна Хүрэлээ нүүдээ. Одоо хориогоо цааш нь үргэлжлүүлэх үү? Эсвэл зайгаан тавьж өгөх үү? Сонголтоо хийх л хэрэгтэй
Irgen 2020-12-28 192.82.68.20
Hereggui huns
Зочин 2020-12-28 112.72.6.166
Guriigeed 14 honogl nariin nogoo avahaa.bolichihooch.
Зочин 2020-12-28 95.211.230.211
ХАА яам ажлаа сайн хий. Элдэв шагналын амьтан аваачиж тавих аа боль. Хүрэлсүх, ОюунЭрдэнэ 2ын сонгуульд Хэнтийд зуссан нөхөр. Төрийн мөнгөөр ч харин ч нэг туйлсан даа. Одоо нэг пээдгэр юм ухаантай царайлж хүнээр хэвлэлд юм бичүүлж тархи угаагаад л.
Зочин 2020-12-28 192.82.77.178
Бид хятад нарийн ногоогүйгээр олон 1000 жил амьдарсан түүхтэй битгий ав, дотоодынхоо хүнсний ногоог л хэрэглэцгээе
Зочин 2020-12-28 66.181.161.91
Авахаа больчихоо авахгүй бол үнэ нь бууна шд.
Би 2020-12-28 150.129.142.150
Үргэлжлэл… Зүй нь ДЦС-уудаас дулаан юм уу уур авах боломжийг хүлэмж эрхлэгчдэд олгож, бага хүүтэй зээл өгөх. Ногоогоо тариад эхлэхээр гаалийн бодлогоор дэмжих хэрэгтэй. Ямар ч дэмжлэггүй бол урдаас ногоогоо авсаар байх болно.
би 2020-12-28 150.129.142.150
Нэг хэсэг нь х***а ногоо устга хэрэггүй мах гурил болно гэхийн. Нэг хэсэг монголчуудыгаа муулаад ногоогоо тарьж чадахгүй арчаагүй гэхийн. Аль аль нь ямар ч шийдэлгүй дэмий чалчаа хогийн үгс. Ногооны хэрэгцээ нь байна. Би лав нарийн ногоо өдөр болгон биш юм гэхэд 7 хоногт 1 идэхгүй бол хэцүү санагддаг. Монголчууд тарьж чадахгүйдээ биш ийм эрс тэс уур амьсгалд тийм өндөр зээлийн хүүгээр ногоо тарина гэдэг бол ямар ч боломжгүй асуудал. Эхнээсээ оролдож үзсэнүүд нь бүтэлгүйтэж байна.
Зочин 2020-12-28 122.201.31.65
чамшиг өвсөн тэжээлтнүүд ногооны үнэ хөөргөж байгаа юм
Монгол иргэн 2020-12-28 139.5.219.70
Монголчууд нээрээ үнэн тансаг байнаа… Хэзээ нэг их ийм тансаг байлаа, монголчуудыг төр засгаас сайн харж үзэж байна. Монголчууд үнэн сайхан төр засагтаа эрхэлж амьдарч байна.
Зочин 2020-12-28 66.181.161.6
ЗА АЛИВЭЭ 100 ЖИЛД ГАНЦ ТОХИОЛДОХ ЦАР ТАХАЛЫН ҮЕД НАРИЙН НОГОО ӨНДӨГ ЖООХОН ЦӨӨРЧ БАГСАЖ БОЛНОО ДОО.
өөаөа 2020-12-28 150.129.142.150
ДЦС-уудаасаа уур аваад ч юм уу хямд аргаар нарийн ногоо тарих боломжийг Төр засаг шийдэх хэрэгтэй л дээ. Ер нь ард түмний төлөө юм хийхээ умартаад олон жил болсон. Одоо хийж эхлэх бол уу л гээд хараад байгаа.
Зочин 2020-12-28 66.181.161.117
ОРОСЫН ХИЛ ДЭЭР ЕВРОПООС ИРСЭН ЖИМС САМАР ЭНЭ ТЭРИЙГ ОРУУЛАХГҮЙ ХЯТАДЫН БААСТАЙ НОГООГ ОРУУЛЖ БАЙХ ЮМ .
Тэр нь дээр дээ 2020-12-28 66.181.161.62
хятад ногоо бүү ид ..
Бат 2020-12-28 192.82.93.3
Химийн хортой ПЕСТИЦИТ-р бөмбөгдүүлцэн цул хорны үнэ өсөө юу, үр дүн нь ХОРТ ХАВДАР манайх үүдээрээ ч оруулдаггүй ийм хорыг. Жилд 4-6 мянган хүн үхэж б.а наад тансаг зоогноос чинь болж.
Л.Лхагва 2020-12-28 202.9.46.240
ҮНЭ-ИЙГ БУУЛГАХ ГАНЦ ШАЛГАРСАН АРГА БИЙ. ТЭР БОЛ 7-10 ХОНОГ ХЭН Ч ХУДАЛДАН АВАХГҮЙ БАЙХ ЯВДАЛ ДАРАА НЬ ХУГАЦАА ХЭТЭРСЭН ГЭЭД ХАЯГДАЛ БОЛГОХ.
Өвгөн Балдан 2020-12-28 122.201.31.167
Монголчуудаа х***а нарийн ногоогүйгээр амьдрах боломжгүй гэж ямар чөтгөр нь цуураад байгаа юм бэ. Мах сүү, гурил байхад л хангалттай шдэ. Урдаас ногоо зөөдөг ногоочид, х***а нар л ийм хэл ам зориуд гаргаж байгаа. Наадах өмхий ханхалсан ногоонуудыг чинь долоо хоног нэг ч хүн авахгүй байхад л үнэ нь навс унана. Монголын говь тал нутгаар дүүрэн ургаж байгаа хөмөл, таана мангираар хоолоо амталж хэвшицгээ. Бөөн витамин. Яг монгол хүний генд таардаг.
Зочин 2020-12-28 69.136.177.11
Ovoo unen hellee. Zugeer l HORT havdar imporlood baidag yum bish uu? Heden zuun tonnooor ni gechvee b** uzegd. havdriin emnelgiin achaalal buurahgui baigaa ni oilgomjtoi uym baina dooo. Uul ni tegj ih idmeer baival Organic Hydrophonic geeed ger gertee tarij boldog arga baidag yum ddaa. terniig DIY-eer ch hiichij boldog. negiig hiij uzsen saihan l urgadag yum baina lee.
Зочин 2020-12-28 185.220.102.245
Сангийн сайд сайн ажиллаж байна. Вакцин хурдан оруулж ирэх байх. Тэр үед энэ Содбаатар, бараг би оруулж ирсэн гээд баатар болох гэж их оролдоно доо. Сайн харж байгаарай. Энэ ХАА-н яам угаасаа баларч байгаа гэсэн. Юун нарийн ногоо, үнэ өсөх. Бараг хаана ямар ажил хийх ээ ч мэддэггүй юм биш үү. Удахгүй том зэс цухайж байгаа дуулдана билээ
Зочин 2020-12-28 202.55.188.110
өөрсдөө ногоо тарилдаа. Эндээс бусдад найдсан бэлэнчлэх сэтгэлгээ залхуурал үнэртэж байна. Гэр хороололд маш олон айл байна. Хашаандаа ногоо тариад байхад болохгүй юм алгаа. Бүх юмыг төрөөх бэлдэх ёстой гэдэг үзлээсээ сал та нар хүний өмнөөс амьдраагүй. Өөрсдийн бор ходоодруу хийх ногоог хүнээс нэхэх өлөн золбин бэртэгчин зангаа хая
зочин 2020-12-28 185.220.101.136
Энэ Я.Содбаатар гэгч нөхөр Монголын түүхэнд Коронаг алдаж оруулж ирсэн хамгийн хар түүхтэй нөхөр болж үлдлээ дээ. Хэн хаана ч энэ нөхрийг харсан Корона Содбаатар байна гэж л харж байна даа. Монгол улс хурдхан короногоос салж сайн сайхан цаг ирнэ гэж найднам.
Иргэн 2020-12-28 176.10.99.200
Хүрэлсүх ногоо тарихгүй ээ, бас энэ ажлыг даалгасан сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, газрын дарга нартай. Харин нэг гэм нь эдгээр хүмүүс нь ногоо байтугай цэцэг ч услаж үзээгүй хүмүүс байгаад л гол учир байгаа юм.
Зочин 2020-12-28 66.181.182.92
ҮҮГЭЭР ДАЛИМДУУЛЖ БААХАН ХЯТАДУУДЫГ ОРУУЛЖ ИРЭН НОГОО ТАРИУЛНА. НОГООНЫ ҮНЭ Ч БУУХГҮЙ, ХЯТАДУУД Ч ГАРАХГҮЙ:
Зочин 2020-12-28 202.126.88.66
ХҮРЭЛСҮХИЙН ҮГИЙН БИСЛЭЛТИЙГ ХҮЛЭЭЖ 5 ЖИЛ БОЛЛОО. ЯГ Л * ҮНЭГ БУХЫН ДООДХЫГ ХАРЖ ТУРЖ ҮХЭХ * ИЙН ҮЛГЭР ШИГ. АНХ МАН _ Д ИТГЭЭД ЖАСРАЙ САЙДЫН ХЭЛСЭН ХОНГИЛЫН ҮЗҮҮРИЙН ГЭРЛИЙГ ХАРАХ ГЭСЭЭР ТЭТЭВГЭРТ ГАРСАН. ОДОО ХҮҮКИЙН АМАЛСАН ШУДАРГА ЁСЫГ ХҮЛЭЭСЭЭР ҮХЭХ ЮМ БАЙНА Л ДАА. ТОЛГОЙГҮЙ САЙДЫН ТЭНЭГ АРДУУД ХӨӨРХИЙ.
Ezegtei 2020-12-28 64.119.16.248
Hehe nariin nogoo turgen muuddag humuus avahaa boliod ehlehed l unee buuruulahgui geed yahav dee /sorry door auto spelling hiisniig n haralgui oruulchij/ Alivaa yumand tentsver gej baidag. Happy New Year!
Ezegtei 2020-12-28 64.119.16.248
Hehe baring nigiri Turgenev muuddag humus avah as boliod ehlehed l beer we use n buurahgui geed yahav dee
DGG 2020-12-28 59.153.114.170
х***а НАРЫН БААСААР БОРДСОН НОГООНД ЮУН ИХ ДУРЛАДАГ ЮМ. ӨӨРСДӨӨ ТАРЬЖ УРГУУЛДАГ БОЛ ӨӨР ХЭРЭГ БИШ ҮҮ?
Зочин 2020-12-28 64.119.20.80
Энэ хогийг идэхгүй бол үхэх гээд байгаа шиг байх юм. Авахгүй идэхгүй л байхад тэгээд хямдраад гэрт хүргээд өгнөө
цогоо 2020-12-28 202.126.90.73
авахгүй 7 хоноход л үнэгүй болно шүү дээ орилолдоод яах нь вэ
Зочин 2020-12-28 192.82.72.144
Хятад ногоо идэхгүй бол үхэх гээд байгаа юм шиг.
Зочин 2020-12-28 124.158.82.21
Монголчууд нэг их ногоо иддэг болчихож гэнэ. Солиорохоо болиоч.
Зочин 2020-12-28 202.179.25.227
Хятдын гаж үнэртэй хортой ногоо оруулж ирэхээ боль. Монголчууд тэрийг нь авахгүй байх хэрэгтэй
Зочин 2020-12-28 202.126.90.85
Хүрэлсүх энд тэнд худлаа баахан шоу хийж, ярьсанаас бодитоор ногоо, хүнс үйлдвэрлэгчидэд дэмжлэг болсон ямар шийдвэр гаргасан юм бэ? Сүржин ярихаас цаашгүй дурак
Зочин 2020-12-28 64.119.20.80
Малаа улс төржиж шизорхоо боль
zochin 2020-12-28 202.179.15.71
hyanaj shalgadag bguullaga n bnu,
нарийн 2020-12-28 66.181.168.8
Нарийн ногоог Монголчууд хэпэн жид хүнсэндээ хэрэглэж байгаа вэ, тийм амин чухал хэрэгцээ мөн үү
Зочин 2020-12-28 103.212.118.155
Монголд нарийн ногоо нь орж ирэхгүй. Идэж, болгож ч сайн мэдэхгүй. Зүгээр л энгийн хүнсний ногоо, хүн төрлөхтөн хэрэглэдэг. Эс тэгвээс хоол хүнддэж ходоодгүй болно, зүс гутарч хар бараан болно, хэв эвдэрч яажгар болно.
Зочин 2020-12-28 103.26.195.136
odoo nariin nogoo jimsee oorsdoo taridag bodlogo heregtee hodoo aj ahuin said bodlogoo gargaasaa
Данзан 2020-12-28 64.119.20.125
х*******н мутацид орсон генийн өөрчлөлттэй өвсийг идээд хэрэггүй. Тарган хонины сүүлээ хөхөөл хөхөө өвлийн хүйтнийг давнаа.
Зочин 2020-12-28 66.181.161.120
hyatad nogoo idesnees Mongol MALIIN mahaa guriltaigaa idsen ni deer shuu
Зочин 2020-12-28 202.126.88.191
Авахгүй байхад болно.
Ногоо 2020-12-28 103.212.118.155
Авах нь аваад, авахгүй нь болиод
зочин 2020-12-28 66.181.166.70
хятад ногоо идэхгүй байсан нь дээр, брокли болон бууцайнаас хурц үнэртэй ацетон маягийн үнэр үнэртдэг. магадгүй бид баахан химийн бордоогоор бордсон зориуд өнгө оруулагч хэрэгслэсэн баталгаагүй хүнс хэргэлсэнээс элдэв хорт хавдраар өвчилж байж мэдэх юм. байгаа монгол хүнсээ хэргэлцгээёэ.
Бар 2020-12-28 103.212.118.155
Тимээ, өөрөө битгий идээрэй, бусдад худал хэлж гай болод яах вэ
Зочин 2020-12-28 202.9.46.9
Zass teguul bvdvvn nogoo l ideech de
Ард Аюуш 2020-12-28 122.201.31.167
Би хашаандаа брокли, бууцай, юуцай гээд бүх ногоог тарьж үзсэн янзын сайн ургадаг. Намар сайхан цэвэрлээд, заримыг нь жигнээд хөлдөөгөөд хадгалдаг. Өвлийн 3 сар хангалттай иддэг. Нэг айлд 2х3-ын хэмжээтэй хүлэмж байхад хангалттай. Хамгийн гол нь өөрөө сайн хөдөлмөрлө, тэгээд л гүйцээ. Угаасаа төрөөс хоол нэхэх нь тэнэг асуудал. Төрөөс эрх чөлөө, амар амгалан, тайван байдлыг л дээд зэргээр шаардах хэрэгтэй.