Сорьцыг андуурахгүйн тулд стикер дээр хэвлэсэн бар код наана | News.MN

Сорьцыг андуурахгүйн тулд стикер дээр хэвлэсэн бар код наана

Сорьцыг андуурахгүйн тулд стикер дээр хэвлэсэн бар код наана

Сорьцыг андуурахгүйн тулд стикер дээр хэвлэсэн бар код наана

Covid-19 илрүүлэх шинжилгээний сорьц хөлдсөн, иргэдийн шинжилгээний хариу солигдсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархсан билээ. Үүнд, ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал  тайлбар хийж, "Орон нутгийн иргэдийг шинжилгээнд хамруулж байх үеэр нэг цэг дээр гарсан асуудал. Тодруулбал, хариуны дагалдах хуудсыг дутуу бөглөсөн байсан. Түүнээс биш сорьц хөлдсөн асуудал үүсээгүй" гэсэн тайлбарыг хэлж байв. 

Тэгвэл уг асуудлаар ЭМЯ “Гэрэгэ системс” ХХК-ний төлөөлөлтэй ярилцаж, цаашид хуруу шилэн дээр  стикер дээр хэвлэсэн бар кодыг шууд наахаар болжээ. Үүнийг өнөөдрөөс эхлэн хэрэгжүүлэх юм байна.

Шинжилгээний зарим цэгүүдээс хуруу шилэн дээр бар кодыг наахдаа гэрэлтдэггүй скочоор наасан, цаасны цавуугаар цаасан хэсэг дээр наасан сорьцууд очсоноос харагдахгүй байх, унших боломжгүй болсон, бар код хууларч унасан зэргээс сорьц андуурагдах эрсдэл үүссэн учраас дээрх шийдэлд хүрчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2020-12-28 192.82.75.186

Ниргэсэн хойно нь хашгирдаг монгол хэнэггүй зан гэж энэ байх даа. Урьдчилж харах, сэтгэх чадвар ер байхгүй юм даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж