Нийслэлд хөл хориог гуравдугаар сар дуустал сунгах санал гаргажээ

Хуучирсан мэдээ: 2020.12.28-нд нийтлэгдсэн

Нийслэлд хөл хориог гуравдугаар сар дуустал сунгах санал гаргажээ

Нийслэлд хөл хориог гуравдугаар сар дуустал сунгах санал гаргажээ
Улсын онцгой комиссын хурал өчигдөр /2020.12.27/ цахим хэлбэрээр хуралдаж, СОVID-19-ийн нөхцөл байдал, бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацаанд хийсэн ажил, аймгуудад тогтоосон өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах зэрэг асуудлыг хэлэлцэж, тодорхой шийдвэрүүдийг гаргасан билээ.
Энэ үеэр Эрүүл мэндийн яамнаас нийслэлд тогтоосон хөл хориог үргэлжлүүлэн 2021 оны гуравдугаар сарын 31-ныг хүртэл сунгах саналыг оруулсан байна.  Нийслэлд тогтоосон бүх нийтийн хатуу хөл хорио 2021 оны нэгдүгээр сарын 6-нд дуусна. Тиймээс энэхүү хугацааг дуусгавар болохоос өмнө халдварын тархалтын нөхцөл байдлаас хамаарч  Эрүүл мэндийн яамнаас гаргасан дээрх саналыг  дахин УОК-ын хуралдаанаар хэлэлцэх юм байна.
Сүүлийн хэдэн өдрүүдэд нийслэлд  Баянзүрх дүүргийн эмнэлгээс бусад голомтуудад халдвар нэмж илрээгүй. Өчигдөр /2020.12.27/ ЭМЯ-ны 11:00 цагийн мэдээллээр Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгээс нэмж 38 хүн халдвар авснаар нийслэлд халдвар авсан хүний тоо  330 болов.
СОVID-19 -ийн дэгдэлтийн үед нийслэлийн хэмжээнд тандалт  судалгаа  хийж, шуурхай хариу арга хэмжээ авах, голомтыг цомхотгож, халдваргүйжүүлэх чиг үүрэг бүхий 36 тандалт, шуурхай хариу, арга хэмжээний баг 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.  2020 оны арванэгдүгээр сарын 11-нээс арванхоёрдугаар сарын 25-ны хооронд нийт 26595 өрхийн 37611 хүн, 108 байгууллагын 9568  хүнийг тус тус тандалт судалгаанд хамруулсан байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
62
ТэнэглэлТэнэглэл
31
БурууБуруу
19
ЗөвЗөв
9
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж