Ерөнхийлөгч Х.Баттулгын дахин нэр дэвших эрх нь тодорхой бус үлдэв | News.MN

Ерөнхийлөгч Х.Баттулгын дахин нэр дэвших эрх нь тодорхой бус үлдэв

Ерөнхийлөгч Х.Баттулгын дахин нэр дэвших эрх нь тодорхой бус үлдэв

Ерөнхийлөгч Х.Баттулгын дахин нэр дэвших эрх нь тодорхой бус үлдэв

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2020.12.24/ хэлэлцэн баталсан. 2015 оноос хойш Сонгуулийн тухай хуулиар Монгол Улсын Ерөнхийлөгчийн, УИХ-ын, Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуультай холбоотой бүхий л харилцааг нэгдсэн нэг хуулиар зохицуулж ирсэн юм. Гэвч тус тусын онцлогтой сонгуулиудыг нэгдсэн нэг хуулиар зохицуулснаар ээлжит сонгуулийн үеэр олон хүндрэл үүссэн мөн хууль тогтоомжийн чанарыг сайжруулах шаардлага зэргийг харгалзан энэ удаад Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг дангаар нь батлав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль  11 бүлэг, 81 зүйлтэй.

Хуулийн ерөнхий зохицуулалт нь УИХ-ын сонгуулийн тухай хуультай адилхан бөгөөд цөөн хэдэн онцлох хэдэн зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвших шалгуур, бүрэн эрхийн хугацааг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж оруулсан. Энэ зохицуулалтын хүрээнд Ерөнхийлөгчийн сонгуулийн нэр дэвшүүлэлт явагдана. Дээрх заалтаар одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эрх нь нээлттэй эсэх нь тодорхой бус байгаагаас олон нийт болон улс төр судлаачдын дунд хамгийн их маргаан дагуулж байгаа. Гэвч Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар ч гэсэн энэ асуулт тодорхой бус хэвээр үлдэв. УИХ-аар Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн хэлэлцүүлгийн үеэр дээрх асуулт гишүүдийн дунд хөндөгдөхөд, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан “Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулиар Үндсэн хуулийг хамаагүй тайлбарлаж болохгүй” гэж хэлээд өнгөрсөн. Үндсэндээ, Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших эсэх нь Сонгуулийн ерөнхий хороо болон Үндсэн хуулийн цэцийн шийдвэрээс хамаарахаар болж байна.

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал авах өдрийг УИХ хоёрдугаар сарын 01-ний өдрөөс өмнө товлон зарлана. Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд  "Эрүүгийн гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглосон. “Ял эдэлж байгаа” гэж Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан үндсэн болон нэмэгдэл ял, тэнсэх, албадлагын арга хэмжээг эдэлж дуусаагүй байхыг хэлнэ.

Мөн “Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно” гэж заажээ.

Төрийн аудитын дээд байгууллага нам, эвслээс сонгуульд зарцуулах зардлын дээд хэмжээг ээлжит сонгуулийн жилийн гуравдугаар сарын 01-ний өдрөөс өмнө тогтоож, нийтэд мэдээлнэ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч өөрийн итгэмжлэл олгосон нэг ерөнхий менежер, аймаг, нийслэл, сум, дүүрэг тус бүрд нэг менежер, хороо, баг тус бүрд нэг шадар туслагч, 200 сонгогч тутамд нэг ухуулагчтай байж болно. Хэрэв тухайн аймаг, дүүргийн сонгогчийн тоог 200-д хуваасны үлдэгдэл нь 200-аас доош, 100-аас дээш бол тэдгээр сонгогчийг хариуцсан нэг ухуулагч ажиллуулах юм байна.

Ерөнхийлөгчийн сонгуулиар саналаа өгсөн сонгогчдод гар дээр нь бэхэн тэмдэглэгээг давхар хийхээр болжээ. Энэ тухай Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд “Сонгогч саналаа тэмдэглэсэн саналын хуудсаа санал тоолох төхөөрөмж /саналын хайрцаг/-д хийсний дараа тухайн сонгогч саналаа өгснийг илэрхийлэх тэмдэглэгээг Сонгуулийн ерөнхий хорооноос баталсан зааврын дагуу хийнэ” гэж заажээ. Мөн сонгогчийн бүртгэлийн төхөөрөмж ажиллахгүй, эсхүл ажиллах боломжгүй болсон бол тухайн сонгогчийн иргэний үнэмлэхийн мэдээллийг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган шалгаж, тэмдэглэл үйлдэх бөгөөд уг тэмдэглэлийг үндэслэн тухайн сонгогчид саналын хуудас олгоно. Энэ тохиолдолд иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан сонгогчийн тухайн цаг үеийн гэрэл зургийг авч, овог, нэр, регистрийн дугаар болон бүртгэлийн хуудас олгосон цаг, минутыг тэмдэглэсэн цаасан архив үүсгэж хадгална. Гарын хурууны хээгээр нь сонгогчийг таних боломжгүй бол сонгогчийн иргэний үнэмлэхийн мэдээллийг сонгогчдын нэрийн жагсаалттай тулган шалгаж сонгогчийн бүртгэлийн хуудас олгох бөгөөд  цахим болон цаасан архивыг үүсгэж хадгална” гэж заажээ.

Сонгогчдын нэрийн жагсаалттай холбогдсон гомдлыг шийдвэрлэнэ

Сонгогч сонгогчдын нэрийн жагсаалт дахь өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн мэдээлэлтэй танилцах эрхтэй бөгөөд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсхүл буруу бүртгэгдсэн асуудлаар өөрийн болон өөрийн гэр бүлийн гишүүний нэрийн өмнөөс гомдлоо итгэмжлэгдсэн ажилтан, эсхүл улсын бүртгэлийн холбогдох байгууллагад санал авах өдрөөс 14-өөс доошгүй хоногийн өмнө бичгээр гаргана.

Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвслийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу сонгогчдын эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, регистрийн дугаар, байнга оршин суугаа газрын хаяг бүхий энэ хуулийн 19.11-д заасан сонгогчдын нэрийн жагсаалтыг сонгуулийн хэсэг тус бүрээр санал авах өдрөөс хоёроос доошгүй хоногийн өмнө цахим хэлбэрээр нэг удаа олгох юм байна. Гадаад улсад байгаа иргэд  гадаадад санал авах өдрөөс 40 хоногийн өмнөөс эхлэн 20 хоногийн хугацаанд өөрийн байгаа улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газарт биечлэн ирж, эсхүл шуудан буюу цахим шуудан, факсаар сонгуульд оролцохоо мэдэгдэж, бүртгүүлнэ.

ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШҮҮЛЭХ, НЭР ДЭВШИГЧИЙГ БҮРТГЭХ

26 дугаар зүйл. Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх нийтлэг журам

 26.1.Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 40 хоногийн өмнө эхлүүлж, гурав хоногийн хугацаанд дуусгана.

26.2.Нэр дэвшигч нь хуульд заасан нийтлэг шаардлагаас гадна дараах шаардлагыг хангасан байна:

26.2.1.банк, бусад хуулийн этгээд, иргэнд шүүхийн шийдвэрээр тогтоогдсон төлбөл зохих зээл, барьцаа болон батлан даалтын өр төлбөргүй байх;

26.2.2.татварын хугацаа хэтэрсэн өр төлбөргүй байх, аль нэг компанийн 51 ба түүнээс дээш хувийн хувьцаа эзэмшдэг бол тухайн компани нь албан татварын хугацаа хэтэрсэн өргүй байх;

26.2.3.сэтгэцийн эмгэггүй байх.

26.3.Нэр дэвшигч нь дараах ажил, албан тушаал эрхэлж байгаа бол ээлжит сонгуулийн тухайд ээлжит сонгуулийн жилийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өмнө, ээлжит бус, дахин сонгуулийн тухайд энэ хуульд заасан нэр дэвшүүлэх ажиллагаа эхлэхээс өмнө эрхэлсэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна:

26.3.1.төрийн жинхэнэ албан хаагч;

26.3.2.төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан;

26.3.3.төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн дарга, дэд дарга, захирал, дэд захирал;

26.3.4.Засгийн газраас байгуулсан хамтын удирдлагын байгууллагын орон тооны болон орон тооны бус гишүүн.

26.4.Нэг намын гишүүнийг өөр намаас, намууд хамтарсан тохиолдолд тухайн эвслээс өөр намын гишүүнийг нэр дэвшүүлэхийг хориглоно.

26.5.Эрүүгийн гэмт хэрэг үйлдэж шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор ял эдэлж байгаа хүн нэр дэвшихийг хориглоно.

26.6.Авлига, албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон бол нэр дэвшихийг хориглоно.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-28 202.126.89.93

Олгархууд Баттулгаас айгаад өмдөндөө шээс алдаж байна. Баттулга ахиад гаргавал ард түмэнд ээлтэй . Ядахнаа өр зээлээс хасаж байна. МАН ын нөхдүүдийг хар 500 тэрбум төгрөгийг төмөр өргөхөд зарцуулана гнэ. Арай муйхар санаа юу үгүй юу?

Avatar

Зочин 2020-12-28 139.5.218.177

Боловсролгүй бөхийг дахин нэр дэвшүүлж бөөн онигоо болохгүй байгаа биз дээ АН, арай Монголоо хорлоод байдаггүй , хагаралдуулаад байдаггүй ,өшөө хонзоны туйл болсон хүний хажууд Амаржаргал мэтийн алсын хараатай боловсролтой хүнээ дэвшүүлэх байлгүй дээ

Avatar

Иргэн 2020-12-28 66.181.178.24

АН-аас ямар хүнийг ерөнхийлөгчид нэрийг нь дэвшүүлэхийг намын нийт гишүүд л шийднэ шүү дээ.Бодвол Үндэсэн хуулийн заалтыг зөрчихгүй биз гэхээр Х.Баттулга е-гчид дахин нэр дэвших боломжгүй нь тодорхой биш үү.

Avatar

Зочин 2020-12-28 192.82.74.111

Дахиж сонгогдоод монгол бичиг заагаад байвал хэцүү л бна.Үндсэн ажлаа хийгээсэй.Тэр монгол бичгийг нэг тушаал буулгаад л багш нараар хийлгэх юмыг ингээд өөрөө хийгээд байхаар…

Avatar

Эрхэм 2020-12-28 59.153.114.29

Арай vгvй байлгvйдээ ахиж нэрээ дэвшvvлэхгvй биз азаар дэлхий зогсцон хугацаанд эрх барих хугацаа нь дууслаа тэгээгvй бол монголыг яаж нvдний булай онигоо болгох байсан болоо энэ хvрэлсvг ч ялгаагvй

Avatar

Зочин 2020-12-28 66.181.161.72

Баттулга сайн муу ч МУ гийт иргэдийн 50 илүү хувийн саналаар ссонгогдон МУ ЕРӨНХИЙЛӨГЧ БОЛСОН ХҮН. ОДОО МАН ХЯЗГААРГҮЙ ДАРАНГУЙЛАЛД ХАЗААР ХЭРЭГТЭЙ тмймл дахин ерөнхийлөгч болгохоос өөр замгүй болжээ. Хурандаа Хүрэлсүх ба түүний 60тэрбум ждүчин банкаар 480тэрбум хувааж идсэн бүлэглэлд хазаар хязгаарлал хянөлт ХЭРЭГТЭЙ. Ковидоор далимдуулаад улсын хөрөнгийг одоо цадахаа мэдэхээ байтал идээд эхэллээ. АРД ТҮМЭН ТУЙЛДАЖ БАЙНА.

Avatar

Зочин 2020-12-28 136.24.9.31

Баттулга,Энхбаяр хоёрт зориулж хуулиндаа өөрчлөлт оруулж байна.Бусад ерөнхийлөгч нар нь дараалаад 8-12 жил ерөнхийлөгч болсон болохоор үндсэн хуулиараа болохгүй. Энэ хоёр хүний нэр дэвших эрх нь үндсэн хуулиндаа байгаа .

Avatar

ХУУЛЬЧ 2020-12-28 192.82.64.190

ХУУЛЬД ШУДАРГА ЁС, ЭРХ ТЭГШ БАЙХ ЗАРЧИМ ҮЙЛЧИЛДЭГ САНАГДАНА ,,,,,ТЭГЭЭД Ч МОНГОЛ УЛСЫН ИРГЭД- ТӨРИЙН ХООРОН ДАХЬ /тоглоомын дүрэм болох /НИЙТИЙН ГЭРЭЭ ГЭГДЭХ ҮНДСЭН ХУУЛЬ МОНГОЛ УЛСЫН БҮХ ИЖИЛ ТЭНЦҮҮ ХАМААРАЛТАЙ ҮЙЛЧЛЭХ УЧИРТАЙ ,,,,,,ТИЙМ БОЛОХООР БАТТУЛГА ,БАГАБАНЬПД ,ОЧИРБАТ ,ЭНХБАЯР ,ЭЛБЭГДОРЖ НАР БАС АДИЛХАН ЕРӨНХИЙЛӨГЧИД НЭР ДЭВШИХ ЭРХТЭЙ ШҮҮ ДЭЭ ,,,,

Avatar

Зочин 2020-12-28 64.119.23.246

Энэ хүн гарч байж л МАНАН устаж бга ш дээ. Хамгийн гол нь амьдрах гэж ядарч бга эгэл ард түмэндээ л энэрэнгүй зөөлөн байх ёстой.

Avatar

ИХ БӨӨ 2020-12-28 31.13.191.202

БАТТУЛГА НЭР ДЭВШИХ ЭРХТЭЙ БОЛ ӨМНӨХ ОЧИРБАТ ,БАГАБАНДИ ,ЭНХБАЯР ЭЛБЭГДОРЖ БҮГД ЭРХТЭЙ БОЛЧИХНО, 1УДАА ГЭДГЭЭ ТООЛЖ ЧАДАХГҮЙ ҮНДСЭН ХУУЛИА ЗӨРЧӨӨД ДЭЛХИЙН ШИВШИГ БОЛОХ ВИЙ, ЦЭЦ ГИШҮҮДИЙН ХЭДИЙГ ХЭН ТОМИЛЛООО ТЭД ЭЗЭНДЭЭ НҮДЭЭ АНИАД ШИЙД ГАРГАХ НЬ УУ БҮГДННРЭЭ ХАРЦГААЯ

Avatar

ЗОЧИН 2020-12-28 103.26.194.183

ҮНДСЭН ХУУЛЬ ЭРГЭЖ ҮЙЛЧЛЭХГҮЙ ГЭСЭН ЗАРЧИМ БИЙ. ШИНЭ ҮНДСЭН ХУУЛИАР 1 УДАА 6 ЖИЛ СОНГОГДОНО ГЭСЭН НЬ ОДООГИЙН БОЛОН ӨМНӨХ БҮХ ЕРӨНХИЙЛӨГЧИД ХАМААРАХГҮЙ ЮМ.

Avatar

Зочин 2020-12-28 136.24.9.31

Шүүх нь шударга шийдвэр гаргаж чадахгүй , хэн нэгнээс хараатай байгаа тохиолдолд хүний сонгох сонгогдох эрхийг шүүх,ийн шийдвэр , цагдаагийн тодорхойлолтонд үндэслээд хасаж болохгүй. Ардчилсан оронд байж болохгүй зүйл.

Avatar

Зочин 2020-12-28 136.24.9.31

Одоо ажлаа хийж байгаа ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлэхгүй гэж хуульд заадаг нь маш буруу. Тэгж нэг хүнд юмуу хэсэг хүнд зориулсан хууль байж болохгүй. Бүх иргэнд ялгаварлахгүйгээр хууль үйлчлэх ёстой.Биеэ даагаад ч нэр дэвших боломжийг нь гаргаж өг.Авилга , албантушаалын хэрэгтэн ч бай ялаа эдлээд дууссан бол дэвших эрх нь нээлттэй байх ёстой. Хэлмэгдсэн, хэлмэгдээгүй хүмүүсийн сонгох, сонгогдох эрхийг нь элдэв хууль дүрэм гаргаж, хууль засварлаж, өөрсөндөө хуулийг тохируулаад байж болохгүй.

Avatar

ЗОЧИН 2020-12-28 103.26.194.183

Нэр дэвшиж болно. Путин хуучин ҮХ-иараа 2000-2008 оны хооронд 2 удаа 4 жилийн хугацаатай сонгогдож Ерөнхийлөгчөөр ажилласан. Дахин Ерөнхийлөгчид нэр дэвшиж болохгүй байсан боловч 2009 онд ОХУ шинэ ҮХ баталснаар дахин нэр дэвших боломжтой болсон. Улмаар 2012 онд 6 жилийн хугацаатай сонгогдож, 2 дахь удаагаа 2018 онд сонгогдон ажиллаж байна. Хууль эргэж үйлчилдэггүй тул МУ-ын 2020 оны Ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн болон өмнөх бүх Ерөнхийлөгчид нэр дэвших эрхтэй юм.

Avatar

Зочин 2020-12-28 136.24.9.31

Бусад улс орноос жишээ авах хэрэгтэй . Нэр дэвших эрхийг нь хуулиар нээлттэй болгоно уу гэхээс биш хааж боож болохгүй. Сонгогдох эсэхийг нь ард түмэн шийдэхээс биш , хэсэг бүлэг хүмүүс хэн нэгнийг ерөнхийлөгч болох эсэхийг нь шийдээд байж болохгүй . Энэ бол гэмт хэрэг хийж байна гэсэн үг.

Avatar

Сайн унш 2020-12-28 217.138.194.76

“Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэдгийг сайн уншаад ойлгохгүй байна уу. Энэ заалт бүхий хууль 2021 ОНООС хэрэгжиж эхэлнэ. Тэгэхээр өмнө нь ерөнхийлөгч байсан, байгаагүй, одоо ерөнхийлөгч байгаа, байгаа биш хүмүүс нь дээр дурдсан шаардлагуудыг хангаж л байгаа бол ерөнхийлөгчид нэр дэвшиж болно гэсэн үг.

Avatar

Зочин 2020-12-28 202.179.25.2

Bohchuud hereggui ee oor yum hii l dee, bulchingaa oor yumand ashigla ajildaggui tarhia amraa😪😂😉

Avatar

ЗОЧИН 2020-12-28 103.26.194.183

Хэнийг сонгох нь ард түмний мэдэлд бий…

Avatar

Зочин 2020-12-28 66.181.183.183

ЖИРИЙН ИРГЭД БАЙТУГАЙ ХУУЛЬЧИД НЬ ИХ ЫН МАНУУХАЙНУУД НЬ Ч ОЙЛГОХГҮЙ ХУУЛИЙГ МАФЫНХАН ГАРГАЖ БАЙНА . . ДАА . АРД ТҮМНЭЭР ДООГ ТОХУУ ХИЙЖ БАЙНА

Avatar

Zochin 2020-12-28 202.21.109.69

Nastang yalgaj zeel chuluulugch z**l.

Avatar

ЗОЧИН 2020-12-28 103.26.194.183

СОНГОХГҮЙ Л БАЙХГҮЙ ЮУ

Avatar

мангар баттулга 2020-12-28 66.181.161.78

ЭНЭ АМЬТАН ДАХИЖ НЭР ДЭВШЭЭД ГАРАХ УУ ЯВДАГ ГАЗАР РУУГАА ЯВСАН Ь ДЭЭР ГАДНЫ БУУНЫ НОХОЙ

Avatar

Зочин 2020-12-28 139.5.216.36

Хоёр нүүрт хэрэггүй.

Avatar

Шударага бай 2020-12-28 203.23.49.77

МАН ЗАЙЛӨӨ . Энгийн иргэд ДОТРОО БҮГД ингэж хэлж байгаа. ЛУйвраар БҮХ АЖИЛАА хийж байна. ШУДРАГА өрсөлдөх Чадваргүй нам бол МАН.

Avatar

Зочин 2020-12-28 66.181.182.92

ДАМЖААНД МОНГОЛ БИЧГИЙН БАГШ ХИЙ ДЭЭ.

Avatar

Зочин 2020-12-28 202.179.30.42

багадаа бакалаврын боловсролтой байна гэж заагаад л болоо ш дээ.

Avatar

Tt 2020-12-28 66.181.161.31

Ugaasaa jenko bol songoltgui songoltoor l garsan sh te

Avatar

Зочин 2020-12-28 103.9.90.100

ойлгомжтой хууль батлагдсан байна, одоогийн еөрөнхийлөгч шууд нэр дэвших эрхгүй болжээ

Avatar

Jiloujniol 2020-12-28 73.78.181.221

Одоогийн ерөнхийлөгчийг дахин нэр дэвшүүлж болохгүй ардчилдчилсан намын нэрээр сонгогдон гараад намынхаа лидер үүдийг шоронд хийж өөрөө энэ намын дарга болох атгага санааг өвөрлөн хэрэг хийгээгүй хүмүүсийг хэлмэгдүүлэн шоронд хийсэн адгийн муухай өс хонцон санадаг адгийн шаар ыг дахин нэр дэвших эрх байхгүй эээээ өөрийг нь төмөр замын мөнгө идсэн хэргээр шоронд хиывэл шударга ёс болов уу ккккккккккк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж