Төрийн соёрхолт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, “Баян Монгол” чуулгын ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч, Б.Ганбатад туслах зорилгоор “Хурд” хамтлагийнхан “Алтан пянз, Хурд гитараа дуудлага худалдаанд оруулснаар 12,5 сая төгрөг “босгон” хагалгааных нь зардалд зориулан хандив өргөжээ. Сэтгэлийн хандиваа өнөөдөр охинд нь гардуулжээ.
“Баян Монгол” чуулгын ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч, Б.Ганбат нь хорт хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа ч хагалгаанд орох шаардлагатай байгаа юм.
Тиймээс соёл урлагийн салбарынхан нэгдэн, цахимаар тоглолт зохион байгуулах зэргээр хагалгаанд ороход шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхээр сэтгэл нэгдэн, хандивын аян өрнүүлж байгаа билээ.
Тэрбээр Монголын эстрад, жааз хөгжмийн урлагийг хөгжүүлэхийн төлөө гоцлол гитарчнаас эхлээд ерөнхий удирдаач хүртэл 46 жил зүтгэхдээ дан хөгжим, дууны бүтээл болон хөгжмийн найруулга гээд 800 гаруй бүтээл туурвижээ.
Монголчуудын хамгийн сайн мэдэх бүтээл нь “Эгшиглэ, эгшиглэ гитар минь”, “Ангийн охин чамдаа”, Хүлээлтийн дуу”,” Захиа”, “Дэрэнгийн хар азарга” /этно жааз/, “Хамаг Монгол” зэрэг дуунууд юм.
Зочин 2020-12-27 66.181.161.16
Мундаг ч гитарчин, мундаг ч хамтлаг бүгдэд нь эрүүл энхийг хүсье
монгол улсын иргэн 2020-12-27 202.126.89.196
Хурд мундаг шүү.super хамтлаг.амжилт
Зочин 2020-12-27 107.77.202.51
Нөгөө олон шагналтай харанга нь бүх юман дээр таг шүү.Цар тахлаар ч таг ККК
Зочин 2020-12-27 203.91.115.51
Mongoliin hamgiin nunjigtei hamtlag Hurd yum bnaa araggui l tsergiin bodol duunii ezed shig yumaa baharhaj bnaa tsergiin bodol duund Turiin soyorhol uguurei ! Erunhiilugchee 1990 onii hund ued Mongol zaluuchdad setgeliin tsog zolboo gal tsog ugch bsan duu shuu dee yamar hund hetsuu ued ene duug myanga myangan zaluuchuud ayalj yavsniig taashgui
зочин 2020-12-27 139.5.219.93
Сайн үйлс дэлгэрэх болтугай
zochin 2020-12-27 139.5.219.93
Хурд хамлагт өвчин, зовлонгийн үед хамгийн түрүүнд гар сунгадагт баярладаг шүү, та бүхнийг урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээх болтугай
зочин 2020-12-27 66.181.182.38
Хурд сайхан шүү. Санаа нь ч сайхан. Урт наслаарай.