Төрийн соёрхолт, Урлагийн гавъяат зүтгэлтэн, “Баян Монгол” чуулгын ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч, Б.Ганбатад туслах зорилгоор “Хурд” хамтлагийнхан “Алтан пянз, Хурд гитараа дуудлага худалдаанд оруулснаар 12,5 сая төгрөг “босгон” хагалгааных нь зардалд зориулан хандив өргөжээ. Сэтгэлийн хандиваа өнөөдөр охинд нь гардуулжээ.
“Баян Монгол” чуулгын ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч, Б.Ганбат нь хорт хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж байгаа ч хагалгаанд орох шаардлагатай байгаа юм.
Тиймээс соёл урлагийн салбарынхан нэгдэн, цахимаар тоглолт зохион байгуулах зэргээр хагалгаанд ороход шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэхээр сэтгэл нэгдэн, хандивын аян өрнүүлж байгаа билээ.
Тэрбээр Монголын эстрад, жааз хөгжмийн урлагийг хөгжүүлэхийн төлөө гоцлол гитарчнаас эхлээд ерөнхий удирдаач хүртэл 46 жил зүтгэхдээ дан хөгжим, дууны бүтээл болон хөгжмийн найруулга гээд 800 гаруй бүтээл туурвижээ.
Монголчуудын хамгийн сайн мэдэх бүтээл нь “Эгшиглэ, эгшиглэ гитар минь”, “Ангийн охин чамдаа”, Хүлээлтийн дуу”,” Захиа”, “Дэрэнгийн хар азарга” /этно жааз/, “Хамаг Монгол” зэрэг дуунууд юм.
Холбоотой мэдээ