Сэтгүүлчид өөрсдийгөө зохицуулах уу, эсвэл Х.Нямбаатар зохицуулах уу? | News.MN

Сэтгүүлчид өөрсдийгөө зохицуулах уу, эсвэл Х.Нямбаатар зохицуулах уу?

РЕДАКЦИЙН ЗУРВАС

Сэтгүүлчид өөрсдийгөө зохицуулах уу, эсвэл Х.Нямбаатар зохицуулах уу?

Сэтгүүлчид өөрсдийгөө зохицуулах уу, эсвэл Х.Нямбаатар зохицуулах уу?

Улирч буй 2020 оны зургадугаар сарын 24-нд явагдсан УИХ-ын сонгуулиар эрх баригч МАН амжилтаа бататган парламентад дахин үнэмлэхүй олонх болсон. Өмнөх 2016-2020 оны парламентыг бодвол мандатын тоо нь гурваар буурч 65-аас 62 болсон ч үнэмлэхүй олонхиор Монголын төрийг дахин дөрвөн жил жолоодох эрхийг сонгогчдоос авч чадсан. Нэгэнт өмнө эрх барьж байсан нам учраас өмнөх төрийн бодлого бүхий л салбарт үргэлжилж байна.

Үүний нэг нь хэвлэл мэдээллийн салбар. Өмнөх төрийн үед Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг шинэчлэн боловсруулахаар эрх баригчид бодлогын баримт бичигтээ тусгасан байсан боловч боловсруулсан хуулийн төсөл дээр ажлын хэсгийнхний санал зөрөлдсөнөөс гацаанд орсон юм. Зарчмын хэд хэдэн зүйл дээр санал зөрөлдсөн бөгөөд энэ дундаас сэтгүүлчдийн сайн дурын үүсэл санаачилгаар бий болсон өөрийн зохицуулалтын байгууллага болох Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлийг /ХМЗ/ хуульчлах ХЗДХЯ-ны байр суурь байсан юм. Чухамхүү энэ зарчмын асуудал дээр санал нэгдэж чадаагүй, санал нэгдэх ч боломжгүй учраас ажлын хэсэгт багтаж байсан ХМЗ ажлын хэсгээс гарсан юм.

ХЗДХЯ-ыг шинэ сайд Х.Нямбаатар ахалж байгаа бөгөөд тэрбээр давхар дээлтэй цөөхөн гишүүний нэг. ХЗДХЯ эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хэд хэдэн хуулийн өөрчлөлт, шинэчилсэн найруулгын бэлдсэний дотор сэтгүүлчдэд хамаатай хоёр хуулийн төсөл маргаан дагуулаад байна. Эдгээр нь Эрүүгийн хуулийн 13-ын 14 дэх “Худал мэдээлэл тараах, түгээх” заалт, мөн Хэвлэлийн эрх чөлөөний шинэчилсэн найруулга юм. Эрүүгийн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг олон нийтээс санал авахаар яамныхаа цахим хуудсанд танилцуулсан байгаа бол Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төсөл хараахан олонд танилцуулагдаагүй боловч арванхоёрдугаар сарын 14-ний өдөр сайд Х.Нямбаатартай уулзахаар очсон сэтгүүлчдэд хуулийн төслийг танилцуулсан. Уг төслөөс харахад өмнөх парламентын үед бэлтгэгдэж байсан, хэрүүлийн алим болсон заалттай хуулийн төсөл бараг хэвээр байгааг мэдлээ.

ХЗДХЯ-ны боловсруулсан хоёр хуулийн заалт нь У.Хүрэлсүхийн Засгийн газрын эрх зүйн бодлогын хүрээнд гарч байгаа бол чамлалттай, ойлголт мэдлэг дутуу, хэвлэлийг хянах хатуу зохицуулалтыг хүсэмжилсэн байгааг сэтгүүлчид шүүмжлэн хэлэлцэж байна. Харин энэ хоёр заалт У.Хүрэлсүхийн Засгийн газрын эрх зүйн бодлогын зорилготой нийцэхгүй, Х.Нямбаатар сайд хувийн итгэл үнэмшлээр хандаж байгаа бол сайдын албан тушаалаасаа огцрох хангалттай үндэслэл болохоор байна. Энэ шуугиан ид гараад байсан үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх “сэтгүүлчдийн чөлөөтэй ажиллах орчныг боомилсон ямарваа зүйл байх ёсгүй” хэмээн мэдэгдсэнийг энд цохон тэмдэглэх нь зүйтэй.

ХЗДХЯ-ны боловсруулсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд хоёр өөр зохицуулалт шаардах харилцааг нэг саванд багтааж, тэр савыг хариуцагч эзнээр одоо ажиллаж байгаа өөрийн зохицуулалтын байгууллага болох ХМЗ-ийн нэрнээс тасдан авсан Хэвлэлийн зөвлөл гэдэг цоо шинэ, төрөөс санхүүждэг байгууллага байгуулахаар тусгажээ. Төрөөс байгуулах энэхүү Хэвлэлийн зөвлөл нь сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээ, мэдээлэл, Монголд хамааралгүй гаднын компанийн платформаар явдаг олон нийтийн сүлжээгээр түгээгдэж байгаа иргэдийн байр суурийг ч хянан шийтгэл оноодог байхаар ХЗДХЯ төлөвлөж байна. Хэвлэлийн зөвлөлөөр шийдэж чадаагүй гомдлууд нь Эрүүгийн хуулийн дээр дурдсан 13-ын 14 дэх заалтаар шийдэгдэх ажээ.

Уг нь 1998 оны Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд төрөөс хэвлэл мэдээллийн агуулгад хяналт буюу цензур тавихгүй, төрөөс хэвлэл мэдээллийг санхүүжүүлэхгүй хэмээн гол зарчмыг ойлгомжтой, илүү дутуу үггүй тунхагласан. Хэрвээ хууль эрх зүйн энэ зарчмыг дордуулах аливаа үйлдлийг төрийн зүгээс хийх бол сэтгүүлчид дуугай хүлээн авахгүй гэдгийг эрхбиш ойлгож байгаа байх аа.

Сэтгүүлчдийн ёс зүйн зарчимд тулгуурлан салбартаа өөрийн зохицуулалт хийдэг байгууллагыг хуулиар зохицуулах нь буруу, сэтгүүлдийн үйл ажиллагаатай холбоотой аливаа гомдлыг Эрүүгийн хуулиар зохицуулах нь ардчиллын нэг тулгуур багана болсон хэвлэлийн эрх чөлөөг боомилох, чөлөөтэй ажиллах сэтгүүлчдийн эрхийг хязгаарлах аюултайг удаа дараа сэтгүүлчдийн зүгээс хэлж, сануулж, анхааруулсаар байхад үл тоомсорлож, хуулийн хавхны ирээ улам хурцатгаж байгаа нь эрх баригч МАН ардчилсан Үндсэн хуулийн зарчмыг бүдүүлгээр зөрчиж, дарангуйлагч төрийг хүсэмжилж байгаагийн илрэл гэж дүгнэхээс өөр аргагүй.

Ардчиллын зарчимд нийцсэн шинэ соёл бол Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөл юм.

2015 онд хэвлэл мэдээллийнхний өргөн оролцоотойгоор байгуулагдсан ХМЗ нь өнгөрсөн тав илүү жилийн хугацаанд иргэдээс сэтгүүлчид, редакциудын бэлтгэсэн мэдээ, нэвтрүүлэгтэй холбоотой 400 гаруй гомдлыг хүлээн авч Сэтгүүлчдийн Ёс зүйн зарчимд тулгуурлан шийдэж ирлээ. ХМЗ нь бүтцийн хувьд Удирдах зөвлөл, Телевиз, радиогийн Ёс зүйн хороо, Сонин, сайт, сэтгүүлийн Ёс зүйн хороо тус бүр 15 гишүүний бүрэлдэхүүнтэй. Үйл ажиллагаа нь өөрсдийн баталсан дүрмийн дагуу, ил тод нээлттэй ажилладаг ТББ. Удирдах зөвлөл болон Ёс зүйн хоёр хорооны гишүүдийг гурван жилийн хугацаатай нэг удаа улиран ажиллах нөхцөлтэйгээр ротациар нөхөгдөж байдаг ардчилсан тогтолцоотой байгууллага юм. Х.Нямбаатар сайдын хэлээд байгаа шиг хэдэн эздийн өмч, хэдэн эздэд үйлчилдэг байгууллага биш юм.

Хэвлэл мэдээлэл салбарын асуудлаа өөрийн зохицуулалтын байгууллагаараа шийддэг практик бол дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн тогтолцооны нэг. Дэлхийн улс орнууд энэ тогтолцоог өөр өөрийн онцлогт тохируулан хэрэглэж байна. Ардчиллын өндөр мэдрэмжтэй орнуудад шүүхийн ажлыг хөнгөвчилдөг бүтэц гэж үзэн шүүхийн төсвөөсөө санхүүжүүлдэг нь ч байна, салбарын эздүүд санхүүжүүлээд явдаг нь байна, төрөөс хагас болон бүтэн санхүүжилт авдаг нь ч байна. Төрийн бүрэн санхүүжилттэй тохиолдлын ихэнх нь Азийн орнуудад түгээмэл хэрэглэгдэж, ёс зүйн зөрчлийг хянахаас гадна төрийн нэрийн өмнөөс зохицуулалт хийдэг улс орнууд цөөнгүй. Азийн орнуудын жишээ нь төрийн төмөр нүүрийг харуулах боломжийг гартаа атгаад үлдэж байгаа учраас манай Монголын эрх баригчдад илүү амар, хэрэглэхэд хялбар санагдаж байх шиг байна.

Иргэн, аж ахуйн нэгж байгууллага хэн ч сонин, сайт, телевизийн редакцийн бэлтгэн түгээсэн мэдээнд гомдол гаргах эрхтэй. Өнгөрсөн хугацаанд МХМЗ-ийн хүлээн авсан гомдлын дийлэнх нь “нэр төрд халдсан, гүтгэсэн” гэсэн гомдол байдаг. Харин ХМЗ гомдлыг хүлээж авахдаа гомдол гаргагчдад Ёс зүйн зарчмаа/кодоо танилцуулж, чухам аль заалтыг редакц зөрчсөн гэж үзэж байгааг нь асуудаг. Энэ нь хэвлэл мэдээлэл ямар ёс зүйг барьж ажиллах ёстойг таниулж байгаа нэг хэлбэр юм. Гомдлыг хэлэлцэхийн өмнө гомдол хаяглагдсан редакциас иргэний гомдлыг юу гэж үзэж байгаа талаар тайлбараа ирүүлэхийг хүсдэг. Редакциуд ёс зүйн алдаа гаргаагүй гэж үзэж байвал үндэслэлээ тайлбарлахыг хүсдэг. Хэрэв алдаа гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч байвал гомдогч талаас уучлал хүсэх, залруулга гаргахыг хүсдэг.

Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд 400 гаруй гомдол хүлээн авснаас 65 хувийг нь Ёс зүйн хороогоор хэлэлцэж, хэлэлцсэн гомдлын 50 орчим хувьд ёс зүйн алдаа гаргасан, 15 хувьд нь ёс зүйн алдаа гаргаагүй гэсэн шийдвэр гарсан байна. Харин 35 хувийг хүлээж аваагүй буцаасан байна. Энэ бүх мэдээллийг mediacouncil.mn хаягаар орон дэлгэрэнгүй үзэх боломжтой.

ХМЗ-ийн хэрэгжүүлж буй энэ зөөлөн зохицуулалтын нийгэмд үзүүлэх эерэг үр нөлөө нь хэвлэлийн эрх чөлөөнд халгүйгээр алдааг залруулах боломжтойг харуулдаг. Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт нь сэтгүүлчийн мэргэжлийн ажлаа гүйцэтгэхдээ гаргасан санамсаргүй алдаа нь эрүүгийн хариуцлага хүлээх шалтгаан болох ёсгүй  гэдгийг баталж буй шинэ соёл юм.

Монголын сэтгүүлчид өөрийн зохицуулалтыг олон улсын жишиг баримталсан зөв хандлагаар, бас хараат бус байдлаар байгуулж чадсан гэдгийг олон улсад хүлээн зөвшөөрч байгаагийн нэг баталгаа нь зөвлөл байгуулагдсан тухайн жил Монгол Улсын Хэвлэлийн эрх чөлөөний индексийг урьд өмнө байгаагүйгээр урагшилсан явдал байсан. Мөн Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага Монголын ХМЗ-ийн үйл ажиллагааг бүоэн дүүрэн хүлээн зөвшөөрч хамтран ажилладаг, 2018 онд Европын хараат бус хэвлэлийн зөвлөлүүд Монголын ХМЗ-ийг ажиглагч гишүүнээр элсүүлсэнийг тэмдэглэе.

Д.НАРАНТУЯА

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн Сонин, сайт, сэтгүүлийн Ёс зүйн хорооны гишүүн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-12-28 66.181.161.123

SUNDAYHERO ч бас амбици хор шар ихтэй нэр төрд дуртайбас л бүтэхгүй Улаан Хувьгалт ДОРЖ ах байлаа шдээ.Энэ малыг сонгосон Ниййслэлийн Сонгинохайрхан ,улираан сонгосон Чингэлтэйчүүдээ БАЯРЛАХ байхдаа.

Avatar

иргэн 2020-12-28 202.126.88.187

Хэвлэл мэдээллийхэн бүгд ардаа эзэнтэй шошготой нь үнэн шүү дээ. Эзэнийхээ захиалгаар ард түмний тархи угаана, хүн гүтгэж доромжилно. Үнэхээр ардчилсан улс орнуудад сэтгүүл зүй ямар байдгийг өөрсдөө очиж судлах хэрэгтэй. NTV АПУ-н, News.mn Eagle tv Голомтын Баясгалангийн, ТВ9 Энхбаярын гээд л бүгд эздийхээ захиалсан хөгжмийг тоглодог шүү дээ.

Avatar

Зочин 2020-12-28 139.5.219.48

Сэтгүүлчид хүн гүтгэж бичихээ болчихвол ч асуудал байхгүй шүү дээ.

Avatar

erka 2020-12-28 64.119.22.72

hooe hurelsuhee chi ajilaa sain hiij bna tanai tanhimiin hamgiin malna ene huuli zuin said chni bna iimerhuu nobshnuudaas bolj tanai namiin n er hund unaad bna ardchilsan namiin temuujin shig mal bna erthen zailuul

Avatar

/*-*/ 2020-12-28 49.0.212.165

Энэ адуучин залуугаа аваад зайлаачээ Сумьяабазараа

Avatar

Иргэн 2020-12-28 64.119.18.53

Энэ нөхөр ажиллаа сайн дураараа өгөх хэрэгтэй! Ямар нүүрээр төрийн ажил хийдэг байна. Нүдний булай.

Avatar

Зочин 2020-12-28 122.201.21.160

энэн янханыг зайлуул

Avatar

Зочин 2020-12-28 43.242.243.33

Нямбаатар зүгээр л ажлаа өгөө. Зүгээр л хувийн асуудлаа одоо болтол ажилтайгаа хутгаад байх юм. Энэ албан тушаалыг авахдаа л тэр Навчаад гаргасан гомдлоо татах хэрэгтэй байсан. Ичмээр юм аа.

Avatar

Ж 2020-12-28 66.181.161.91

Хүссэн ч аүсээгүй ч Нямбаатар зохицуулна

Avatar

Зочин 2020-12-28 66.181.178.220

Лодой хүү яалтчгүй Нямбаатарыг доош нь хийх гэж мушгиж байсан шүү.харин Оюунгэрэлтэй их найрсаг хичээл зааж байгаа юм шиг Улаан бал гарч байсан.А.Н.түлхүү байсан.

Avatar

Зочин 2020-12-28 66.181.187.228

Бичвэрт ямар нэг "" илүү"" үг аятайхан хавчуулахад л олонд гажиг ойлголт төрнө АЮУЛТАЙ .

Avatar

Зочин 2020-12-28 192.82.77.43

Нарантуяад: Хэвлэлийнхэн улс төрийн аль нэг бүлэглэл, эзний гарын үзүүр гэдэгтэй бүү маргалд. Уул нь хэвлэлийн эрх чөлөө маш чухал, сэтгүүлчийн мэдээлэл олж авах, түгээх гээд ардчилсан нийгмийн амин зүйлсийг Та нар хамгаалах нь зүйтэй. Даанч өнөөгийн монголын сэтгүүлч, хэвлэл, мэдээллийн байгууллыгн 80 гаруй хувь нь нам дамжсан бүлэглэлийн гарт оршиж байгаад л асуудал нь байна.

Avatar

хүннү 2020-12-28 202.179.26.235

Эртээр “Улаан бал”-аар Нямбаатар зов л юм яриад байсан. Харин Лодой ёстой миний гарт микрофон байна, камер байна, эфир байна энэ мөчид энэ бүхнээ ашиглан даож авая гэсэн бодолтой байгаа нь илт мэдэгдсэн. Лодойгийнхоор бол бүтэн нэртэй хүн олдохгүй юм билээ.

Avatar

Зочин 2020-12-28 66.181.187.228

Лодой хоёр барилтай ярилцлага хийдэг нь илт хүмүүс мэдрэхгүй гэж л боддог байх Илт харагддаг.

Avatar

Зочин 2020-12-28 103.26.195.121

Соцализм уруу гаа л буцна гэсэн үг ш дээ. Үндсэн хуулиар олгогдсон ганц эрх нь байхгүй болно . Главлит гэдэг тогтолцоо дахиад л үүснэ биз дээ.

Avatar

Зочин 2020-12-28 64.119.23.125

ene setgyylnD.Narantuja gej mal yucn bicnij cnadahgyi yum b.a.z**l meneg mal mini

Avatar

Үйлийн үр гэж энэ дээ 2020-12-28 217.138.194.69

Хэвлэл мэдээллийнхэн өөрсдөө МАН-аас ₮ авч тархи угаан АН-ынхан төрд ирэхээрээ хулгай л хийдэг гэж сурталдсаар байгаад МАН-ыг эрх баригч болгосон. Нэгэнт эрх баригч болсон МАН-д хэн ч ₮-өөр худалдан авч болдог хэвлэл мэдээлийнхэн сэжигтэй санагдаж байгаа тул троллуудтай юутай хээтэй нь хамтад нь амыг нь барих гэж бга юм. Угаасаа пост-коммунист нам өмчийг төрд төвлөрүүлж хэвлэл мэдээлэлд цензур тогтоох нь ойлгомжтой. Хэвлэл мэдээллийнхнийг өнгөрсөн хугацаанд худалдагдаж олсон ₮ нь тэжээх болтугай

Avatar

Зочин 2020-12-28 202.21.108.53

Гүтгэлэг нэрийн дор хэвлэлийнхэн сэтгүүлчдийг харлуулдаг хандлага нийгэмд бий болсон энэ нь эрх баригчдад ашигтай. Яагаад гэвэл сэтгүүлчид муу нэртэй бх нь тэдэнд хяналтын гадуур байхад тустай. Судалгаанаас харахад гүтгэлэг, доромжлол, худал мэдээлэл тараасан гэсэн 208 гомдлыг хууль хяналтын байгууллагад хандан шалгуулсан байхад түүний 18 нь сэтгүүлч, ХМБ т хамаарч бна. Тэгээд үүнийг нь хуулиар буруутгасан зүйлгүй. Тэгэхээр энгийн ёс зүйгүй иргэд л гүтгэлгийг тарааж бна.

Avatar

Хуульч 2020-12-28 122.201.31.167

Хамгийн гол нь зарим нэг хөлсний хэвлэл мэдээллийн хэрэгсэл (гоёмсгоор ТӨЛБӨРТЭЙ гэж нэрлэдэг байхаа), сэтгүүлчид (бүрэн эрх чөлөөтэй гэдэг) бусдыг ёс зүйгүйгээр гутаан доромилдогт л оршдог. Мэдлэг чадвартай, соёлтой боловсролтой сэтгүүлчидтэй бол төр тэднийг зохицуулах ямар ч шаардлагагүй.

Avatar

Зочин 2020-12-28 202.9.46.240

СЭТГҮҮЛЧИД ТРОЛЛ СЭТГЭЛГЭЭГЭЭ ГЭЭЖ ЧАДАХГҮЙ БОЛ НЯМБААТАР ҮГҮЙ Ч ӨӨР НЭГ ХУУЛЬЧ ХУУЛЬ САНААЧЛАН ТЭДНИЙГ ДИКТАТУРТ ОРУУЛАХ МАГАДЛАЛ ӨНДӨР.

Avatar

Зочин 2020-12-28 66.181.161.127

ХМЗ байх нь зөв дөө. Сайдынхаар бол хамаг ажлаа төр хийдэг арга руугаа шилжих гээд байна.

Avatar

иргзн 2020-12-28 202.179.26.88

Ардчилал, Ардчилсан засаглал гэж хаа ч байдаггүйн жишээ энэ шүү дээ, Наанаа Ардчилал ,Хүний Эрх гэж Лоозогнож байдаг Улс орнууд үнэн дээ бол цаанаа Цаазын Ялтай, Арьс өнгөөр ялгаварласан,, Хүний Эрхийг ноцтой зөрчсөн үйлдлүүд Эрх баригчид нь гаргаж байгаа Ардчилсан гэсэн тодотголтой АНУ-аас эхлээд зөндөө Улс орнууд байна ш дээ,

Avatar

Иргэн 2020-12-28 122.201.21.165

Энэ хууль баталчихвал сэтгүүлч бүгд шоронд орох болчихоод байна яагаад гэвэл нэр төр гутаах хүн гүтгэх эрхгүй болоод байгаа нь үнэн билээ. Үүнийг Нямбаатар мэдчихээд байгаа юм.ялангуяа сонгуулийн үёд их ашигтай байсан юм.

Avatar

Mongol 2020-12-28 64.119.22.202

Сэтгүүлчдэд хэвлэл мэдээллийнхэнд хүн гүтгэх хүний нэр төр гутаах эрх хэн олгосон юм бэ. Ийм эрх ердөө олгогдоогүй тул Нямбаатарын зөв шүү дэ.

Avatar

Зочин 2020-12-28 202.126.92.99

Нямбаатарыг огцоруулах хөдөлгөөн өрнүүлье

Avatar

Зочин 2020-12-28 202.179.26.235

Нямбаатарын зөв юм биш үү?

Avatar

Зочин 2020-12-28 124.158.82.21

Монголд эрэн сурвалжлах сэтгуул зуй биш аман цуурхлын сэтгуул зуй, туунтэй адил уурэг бухий полици биш милици байгаа учраас л их мэдэгч нь эрх мэдэлдээ дулдуйдан хууль гаргаж байгаа байх ее

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙН ӨӨРИЙНХ НЬ ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ НЬ ХАМГИЙН САЙН ЭМ 2020-12-28 150.129.142.126

Манай хэвлэл мэдээллийн хэрэгслийн ихэнх нь нууц эзэнтэй байгаад л хамаг учир байгаа юм. Эзний дохиураар л хэвлэлийн ажилтан нь явна. Дохиураас зөрвөл хоолгүй болно.Яагаад эзэн нь нууц байдаг вэ гэвэл "НО"-той мэдээлэл түгээнэ гэдгээ эртнээс мэдээд нуугдаад байна гэсэн үг.Эзэн нь мэдэгдэхгүй учир хүмүүс жишээ нь, энэ ТВ ч аль нэг нам, эсвэл баян эзэн, эсвэл гадны гар хөл болсон эд байгаа даа гэж хардана.ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ХЭРЭГСЛИЙН ӨӨРИЙНХ НЬ ИЛ ТОД БАЙДЛЫГ ХАНГАХ НЬ ХАМГИЙН САЙН ЭМ БОЛНО ДОО

Avatar

Зочин 2020-12-28 27.123.213.50

Нямбаатар сайдын зөв ш дээ, хүний эрх гээд хэн дуртайгаа гүтгэдэг ёс зүйгүй сэтгүүлчид олширчээ.

Avatar

хуульч 2020-12-28 88.125.80.192

нямбаатар зохицуулсан дээрээ. навчаа эгч зүгээр киногоо хий. салбар салбартаа л бай…

Avatar

Ээ нөө 2020-12-28 71.120.15.148

Ээхөө худал мэдээлэл тараавал хуулийн хариуцлага хүлээнэ юу нь болохгүй байна зөвшдээ

Avatar

Зочин 2020-12-28 202.126.89.219

Vnen zuv medeelel dotor buruutai tald ni uuriinh ni ner orson baival gvtgelee geed lgvriideg baihgvi yu daa ! Teriig l zohitsuulah as tuvug uchirdagiin. End mash zuv daruuhan bichsen bna.
Nyambaatar dendvv boloovsrolgvi, Hvvk,Genk 2-oosoo ch door hvn yumaa. Bvr yu ch medehgvi, dendvv logikgvi yarina, er ni odoo boli boli, ene nuhriig saidaar ni boliul !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж