Г.Занданшатар даргатай УИХ баталсан хуулиа хамгаалах уу, эсвэл! | News.MN

Г.Занданшатар даргатай УИХ баталсан хуулиа хамгаалах уу, эсвэл!

Г.Занданшатар даргатай УИХ баталсан хуулиа хамгаалах уу, эсвэл!

Г.Занданшатар даргатай УИХ баталсан хуулиа хамгаалах уу, эсвэл!

Үндсэн хуулийн Цэцэд Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуультай холбоотой ирсэн олон гомдол, мэдээллийг нэгтгэж, Дунд суудлын хуралдаанаараа хэлэлцэж, Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэв. Ингэхдээ Цэцэд яг энэ хуулиар есөн хүнээс зургаан мэдээлэл гаргасан байсныг нэгтгэж, хэлэлцжээ.

2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль ердөө дөрөвхөн заалттай. Энэ хуулиар 2017 оны долдугаар сарын 1-ээс 2020 оны нэгдүгээр сарын 10-ны өдрийн хооронд хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгосон Эрүүгийн хуулийн 22-р бүлэгт заасан гэмт хэргийг сэргээн шалгана гэсэн утгатай. Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх нь дуусгавар болсон ч хэргийг нөхөн сэргээж, шалгаж, яллах эрхтэй болох зохицуулалт байсан. Харин энэ нь хүний эрх зөрчсөн, Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж гаргасан гомдол, мэдээллүүд Цэцэд ирснийг нэгтгэж, ийн Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэсэн юм.

Тайлбар: Цэцийн дунд суудлын хуралдаанаар Үндсэн хууль зөрчсөн гэх хууль

Эрүүгийн хуулийн 22-р зүйлд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, авлига,  албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой заалтууд багтдаг. Өөрөөр хэлбэл, энэ заалтыг улс төрийн зорилгоор “ашиглах” эрсдэл маш өндөр гэсэн үг. Жишээлбэл, авлигын гэмт хэрэгт холбогдсон ч шүүхээр тогтоогдоогүй, хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан байсан ч энэ хэргийг хэн нэгний “завраар” нөхөн сэргээгээд, дахин шалгалт явуулах боломж бүрдүүлсэн хуулийн зохицуулалт байсан юм.  Харин Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар “Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаас Монгол Улсын Үндсэн хуулийн цэц дээрх хуулийг бүхэлд нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “… шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, … хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Аравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Монгол Улс олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар сахин биелүүлнэ.”, Арван дөрөвдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.”, Арван есдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц … хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх … үүргийг иргэнийхээ өмнө хариуцна.”, Далдугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Үндсэн хуульд хууль … бүрнээ нийцсэн байвал зохино.” гэж заасныг тус тус зөрчсөн байна” гэсэн дүгнэлт гаргасан юм.

Одоо хуулиараа УИХ Цэцийн дунд суудлын хуралдаанаас гаргасан шийдвэрийг 15 хоногийн дотор хэлэлцэж, Цэцийн шийдвэрийг хүлээж авах эсэхээ шийднэ. Энэ хуулийг эрэх баригчид баталсан. Тэд хэнд “зориулж”, эсвэл хэний “захиалгаар” энэ хуулийг баталсан нь анхаарал татмаар.

Яагаад заавал 2017-2020 оны хооронд буюу гурван жилийн хугацаан дахь авлига, албан тушаалтай холбоотой хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч сэргээх гэж, энэ нь хэнд ашигтай байх вэ гээд олон асуулт дагуулж буй. Ямар ч гэсэн баталсан хуулиа хамгаалах уу, эсвэл хаацайлаад өнгөрөх үү гэдэг УИХ хэлэлцэх үеэр харах л үлдлээ.

Эрүүгийн хуультай ЭНД дарж танилцана уу.

Хэрэв Цэцийн дунд суудлын хуралдааны шийдвэрийг УИХ хүлээж авбал, хуульд өөрчлөлт оруулна. Харин хүлээж авахгүй бол Цэцийн их суудлын хуралдаанаар хэлэлцэх юм.

Ш.ЧИМЭГ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Bat 2020-12-28 174.198.193.190

Hulgaich luivarchidig orshooj bolohgyi Hoon heleltseh gesen gesen huulig oorchiloj barij horih heregtei

Avatar

Зочин 2020-12-28 72.140.194.106

Төрд даанч мэдлэг чадваргүй өөрийнхөө амьдралыг бодсон хүмүүсийг сонгосон одоо сайхан байгаа биз гурван сая хүмүүсийн хэдэн хүүхэд хэдэн хөгшчүүл билээ даанч дээ ядуу гэр бүл байна гэж ярьдаг , Энэ гурван сая хүнийг тэжээж их хөрөнгө байдаг төрд гарсан хүмүүс л хувааж идэж байна гээд би боддог доо энэ зөв үү ? Хүмүүсээ

Avatar

Zochin 2020-12-28 64.119.17.31

.үндсэн хуулийн цэц мандатугай,зөв шийдвэр гаргасан

Avatar

Зочин 2020-12-28 66.181.181.187

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг хууль намын .төрийн хулгайч луйварчин дээрэмчдэд тохирсон хууль шдээ.хэрэг үйлдсэн л бол хариуцлөга үүрч тэдэнд хууль үйлчлэх ёстой.хөөн хэлэлцэх хугацаа гэж дуусах ёсгүй.

Avatar

б 2020-12-28 64.119.24.133

Нямбаатар мэтийн попчдын гай. Хуулийн сургуулийн оюутнаас доор хуульчид энэ УИХ-д байдаг юм байх даа. Хөгийн хууль баталчихаад одоо буруугаа цэц рүү чихэх гэж үзнэ байх даа. б

Avatar

Лавлаа 2020-12-28 103.229.123.78

Хамгаалах уу хаацаалаад өнгөрөх үү – эдгээр нь нэг л утгатай юм биш үү

Avatar

kub 2020-12-28 66.181.191.107

khevlel medeelleer chukham gej dairsaar baigaad batluulsan yumsan. Nyamdorjiig darj avsasd taivshirsan bololtoi

Avatar

Иргэн 2020-12-28 202.126.90.21

Үндсэн хуулийн цэц маш үндэслэлтэй шийдвэр гаргасан браво!!!

Avatar

Zandanshatart 2020-12-28 174.198.193.190

MANANgiin hulgaichidig orshooj bolohgyi

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж