БНХАУ 2028 он гэхэд Америкийг гүйцэж, дэлхийн хамгийн том эдийн засагтай орон болно хэмээн мэргэжилтнүүд мэдээлжээ.
Нэгдсэн Вант улсад байрладаг эдийн засаг, бизнесийн судалгааны төв “Хятадын чадварлаг удирдлага цар тахлыг хялбар дарсны үр дүнд ирэх жилүүдэд эдийн засгаа АНУ, Европоос илүү хурдан өсгөнө” хэмээн дүгнэжээ. Тэд мөн Энэтхэгийг 2030 он гэхэд гурав дахь хамгийн том эдийн засагтай орон болно хэмээжээ.
Тус төв жил бүр арванхоёрдугаар сарын 26-нд эдийн засгийн тайлан боловсруулж, танилцуулдаг билээ.
Хятад улс хамгийн түрүүнд цар тахалд нэрвэгдсэн ч хатуу арга хэмжээ авч, оновчтой ажилласнаар Covid-19 өвчний тархалтыг хяналтандаа авсан. Улмаар Хятад улс цаашид Европын орнууд шиг дахин дахин хөл хорио тогтоон эдийн засгаа хохироох шаардлагагүй болсон юм. Үр дүнд нь Хятад улс бусад том эдийн засгуудтай харьцуулахад энэ жил харьцангуй бага хохирч, тэр байтугай хоёр хувиар эдийн засаг нь өссөн.
Тайланд дурдсанаар 2021 онд цар тахал дарагдвал америкчууд маш идэвхтэй ажиллан эдийн засгаа 1.9 хувиар өсгөх хэдий ч энэ хүч цаашдаа сулран 2022-2024 онд жилд 1.6 хувь болно хэмээжээ. Харьцуулж үзэхэд Хятадын эдийн засаг 2025 он хүртэл жилд 5.7 хувь, 2026-2030 онд 4.5 хувь өснө гэх тооцоо бий.
Эх сурвалж: BBC.COM
Холбоотой мэдээ