Сэлэнгэ: Covid-ийн тасгийн өвчтөнүүдийг шинжилгээнд хамруулжээ

Хуучирсан мэдээ: 2020.12.27-нд нийтлэгдсэн

COVID-19

Сэлэнгэ: Covid-ийн тасгийн өвчтөнүүдийг шинжилгээнд хамруулжээ

Сэлэнгэ: Covid-ийн тасгийн өвчтөнүүдийг шинжилгээнд хамруулжээ

Сэлэнгэ аймгийн онцгой комисс өнөөдөр (2020.12.27) цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ.


Уг мэдээлэлд:
"Вируслогийн нэгдсэн лабораторид 275 хүнд PCR-ийн шинжилгээ хийхэд хариу бүгд сөрөг гарлаа. Мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Covid-ийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаа өвчтөнүүдийн биеийн байдал хөнгөн байна. Өвчтөнүүдийг цээжний гэрэл зураг авах шинжилгээнд хамруулж дүгнэлт гаргалаа.
Арванхоёрдугаар сарын 26-ны өдөр Covid-19 халдварыг илрүүлэх түргэвчилсэн оношлуурын шинжилгээнд 231 иргэд хамрагдлаа. Халдварын дархлаа тогтоц буюу эсрэг бие тодорхойлох шинжилгээнд ажил үүргээ гүйцэтгэж байгаа 1724 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, албан хаагчдыг хамрууллаа. Сүхбаатар суманд Covid-19-ийн шинж тэмдэг илэрсэн болон зөвлөгөө авах хүсэлтэй иргэдэд зориулсан 95900103, 95916103 дугаарын утас дуудлагаар үйлчилж байгаа тул та бүхэн үйлчлүүлээрэй.
Ажиглалтын дөрөв, тусгаарлах нэг байранд 67 иргэд хяналт ажиглалтад байна. Оношилгооны шинэ багийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахлах сувилагч Д.Зууннастаар ахлуулан 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгууллаа.
Улсын хэмжээн дэх 18 дахь удаагийн эрсдэлийн үнэлгээг цахимаар хийх арга хэмжээнд манай аймаг оролцлоо. Цахим арга хэмжээг УОК, ХӨСҮТ, ЗӨСҮТ, Нийслэлийн онцгой комисс, Зам тээврийн яам, ХХЕГ, МХЕГ, Худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгууллаа.
Төмөр замын шалган нэвтрүүлэх Сүхбаатар боомтоор улсын хилээр орох-гарах чиглэлд ачаа тээврийн 18 галт тэргийн 788 вагон, 36 ажилтныг шалган нэвтрүүллээ.
Аймгийн хэмжээнд 5 цэг байршилд 5875 м.кв талбайд голомтын халдваргүйжүүлэлт, сумдын Мал эмнэлгийн тасаг, МЭҮ-ийн нэгжүүд албан байгууллага, аж ахуй нэгж нийтийн эзэмшлийн 1459 м.кв гадна дотно талбай, автомашин тээврийн хэрэгслүүд, нийт 7734 м.кв талбайд ариутган халдваргүйжүүлэлт хийгээд байна.
Шинэ жилийн баяр дөхсөн энэ өдрүүдэд дэлгүүр худалдааны төвөөр явах иргэдийн тоо огцом өссөн байдал гарч байгаа тул халдвар хамгааллын дэглэмийг хаа хаанаа барьж, маш хариуцлагатай, няхуур байхыг үйлчилгээний байгууллагууд, ард иргэддээ онцгойлон анхааруулъя" хэмээжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж