Ж.Сандагсүрэнгийн үгээр гул барин иргэд үнэгүй зорчдог болов

Хуучирсан мэдээ: 2020.12.27-нд нийтлэгдсэн

Ж.Сандагсүрэнгийн үгээр гул барин иргэд үнэгүй зорчдог болов

Ж.Сандагсүрэнгийн үгээр гул барин иргэд үнэгүй зорчдог болов

Нийтийн тээврийн жолооч нар аргаа барж байна. Учир нь Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн “Жолоочид бэлэн мөнгө өгснөөс үнэгүй явсан нь дээр” гэх хариуцлагагүй үг хэлсэн нь нийтийн тээврээр үнэгүй зорчих сонирхолтой иргэдэд олз болж хувираад байна.

Болсон явдлыг тодруулбал, Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Сандагсүрэнг Улсын онцгой комиссын хуралдаанд оролцох үеэр /2020.12.21/  сэтгүүлч “Карт цэнэглэх боломжгүйгээс иргэд автобусаар үйлчлүүлэхдээ бэлэн мөнгө жолоочид өгч байна. Халдвар дотоодод алдагдсан үед энэ нь эрсдлийг улам нэмэгдүүлэх боллоо. Автобусны карт цэнэглэх цэгийн тоог нэмж болдоггүй юм уу” гэдэг асуултыг тавьсан юм. Харин Засаг дарга Ж.Сандагсүрэн “Автобусны жолооч бэлэн мөнгөтэй харилцах эрхгүй. Жолоочд бэлэн мөнгө өгөхийн оронд үнэгүй явсан нь дээр. Бэлэн мөнгөөр харилцсан жолооч нарт хатуу арга хэмжээ авна” гэх хариулт өгсөн билээ

Covid-19 цар тахал дотоодод алдагдсан үеэс буюу арваннэгдүгээр сарын 11-ээс улсын хэмжээнд хөл хорио тогтоож, дунд нь хэсэг хугацаанд дэглэмийг бууруулсан ч шинэ голомт гарснаар Улаанбаатар хотод хориог дахин чангаруулсан.

Үндсэндээ нэг сар гаруйн хугацаанд нийтийн тээвэр нь маш бага зорчигчтой үйлчилгээ үзүүлснээр алдагдлын хэмжээг нь улам өсгөх болсон. Гэтэл нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогчийн хариуцлагагүй үг даарин дээр давсан үрсэн хэрэг болоод байна.  Мөн энэ хугацаанд Нийслэлийн тээврийн газар U money карт цэнэглэх төвүүдийг нэмж ажиллуулаагүй нь зорчигчдын хувьд карт цэнэглэх цэг хайх том ажилтай тулгараад буй.

Хөл хорио тогтоохоос өмнө Улаанбаатар хотын хэмжээнд 1000 гаруй автобусны карт цэнэглэх төв ажилладаг байсан ч дийлэнх нь ТҮЦ –нд байршдаг байсан тул хаагджээ. Одоогоор нийслэлийн хэмжээнд 400 гаруй автобусны карт цэнэглэх төв ажилладаг ч иргэдэд хүрэлцэхгүй байгаа юм. Тухайлбал, 21-р хороолол орчимд автобусны карт цэнэглэх төв ажиллахгүйгээс зарим иргэн Цамбагарав явж, картаа цэнэглүүлдэг болсон. Гэвч дээрх газар байршдаг хүнсний дэлгүүрийн U money карт цэнэглэх төхөөрөмж нь доголдсоноос сүүлийн хоёр ч хоног иргэд картаа цэнэглүүлж чадаагүй аж.

Иймээс нийслэлийн Тээврийн газар дээрх байдалд дүгнэлт хийн, автобусны карт цэнэглэх цэгийн тоог олшруулахгүй бол ядаж яваа нийтийн тээврээр үнэгүй зорчих сонирхолтой иргэд олон болж, хариуцлагагүй байдлыг өөгшүүлэх болов.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч ч хэлэх үг, хийх үйлдлээ хянахгүй бол ямар том алдаа дагуулах вэ гэдэг нь энэхүү үйл явдлаар харагдлаа.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
21
ТэнэглэлТэнэглэл
19
ХахаХаха
6
ЗөвЗөв
6
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж